
Хэдийгээр батга алга болдог ч тэрээр арьсны эд эсийг маш ихээр гэмтээж үлдээдэг. Харин бие махбод тэрхүү гэмтлийг эмчлэхийн тулд өөрөөсөө коллаген ялгаруулж байдаг. Хэрэв бие хэтэрхий бага эсвэл хэт их коллаген ялгаруулж эхэлбэл сорви тодордог гэсэн үг. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид батганы сорвитой тэмцэх хэдэн сая бүтээгдэхүүн санал болгодог ч хамгийн эрүүл бөгөөд үр дүнтэй арга бол эрүүл зөв хооллолт юм. Ингээд батганы сорвийг бүдгэрүүлж, арилгахад тусалдаг эрүүл хоол хүнсийг санал болгож байна.
1. Хулуу

Тустай эрдсийн агууламж: Хулуу нь ниацин, фолат, “А”, “В” витамин болон цайрын маш сайн эх үүсвэр юм.
Үзүүлэх нөлөө: Ниацин болон фолат нь цусны эргэлтийг нэмэгдүүлж, эсийн шинэчлэлтийг сайжруулдаг учир батга эмчилгээнд хэрэглэхэд тохиромжтой байдаг. Хулууны үр нь цайр агуулдаг бөгөөд энэ нь дааврын хэмжээ, тосны ялгарлыг хянах, арьсыг эдгээхэд тусалдаг. Харин “А” аминдэм нь батганы сорвийг багасгахад тусалдаг.
2. Буржгар байцай

Тустай эрдсийн агууламж: Кале нь “C”, “K” витаминаар баялаг бөгөөд зэс, төмрийн эх үүсвэр юм.
Үзүүлэх нөлөө: Буржгар байцайн дахь витамин, эрдэс бодис, антиоксидантууд нь гиперпигментацийг бууруулж, арьсны өнгийг зөөлрүүлж өгдөг. Витамин К нь арьсан дээрх нөсөө толбыг багасгах үйлчилгээтэй. Төмөр нь шарх, сорви, түүний дотор батганы сорви зэргийг эдгэрэх явцыг хурдасгадаг байна.
3. Нимбэг

Тустай эрдсийн агууламж: Нимбэг бол байгалийн гаралтай цайруулагч төдийгүй сорвины эмч юм. Арьс чангалж, батга гарахаас сэргийлнэ.
Үзүүлэх нөлөө: Нимбэгний хальс нь арьсанд хамгаалалтын болон антикарцин үүсгэдэг флавоноид агуулдаг. Тиймээс өдөрт уудаг усандаа нимбэг хийх юм уу идэж буй салатны соусандаа нимбэг ашиглаж байгаарай.
4. Чихэрлэг төмс

Тустай эрдсийн агууламж: Чихэрлэг төмс нь ретинол болон бета-каротин агуулдаг.
Үзүүлэх нөлөө: Таны бие бета-каротиныг “А” аминдэм болгон хувиргадаг. Энэ витамин нь чөлөөт радикалуудаас болж үүссэн арьсны өнгө алдалт, үрэвсэл, нүх бохирдох зэргийг саатуулж байдаг байна. Ретинол нь гоо сайхны бүтээгдэхүүний чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд гиперпигментаци, батга, нарийн үрчлээ, сорвижилтын эсрэг үр үнтэй нөлөө үзүүлдэг. Тиймээс үнэтэй тос худалдаж авахын оронд хоолондоо чихэрлэг төмс тогтмол хэрэглэдэг болох хэрэгтэй.
5. Папая жимс

Тустай эрдсийн агууламж: Папая жимс нь папаин хэмээх хоол боловсруулах ферментээр баялаг байдаг.
Үзүүлэх нөлөө: Папая нь үхэжсэн арьсны эсийг гуужуулж, нүх сүвийг цэвэрлэн, батга арилгах үйлчилгээтэй. Мөн таны арьсыг чийгшүүлж, гэмтлээс урьдчилан сэргийлнэ.
6. Цэцэгт байцай

Тустай эрдсийн агууламж: Цэцэгт байцаа нь “С” аминдэмийн маш сайн эх үүсвэр бөгөөд гистидин хэмээх маш хүчтэй амин хүчил юм.
Үзүүлэх нөлөө: Гистидин нь арьсанд нөсөө толбо үүсгэдэг хэт ягаан туяанаас хамгаалагч юм. Витамин “С” нь чөлөөт радикалуудаас үүсэх аливаа гэмтэлтэй тэмцэж, биеийн төмрийн ялгарлыг нэмэгдүүлэн шарх, сорви хурдан эдгэхэд тусалдаг.
7. Квиноа

Тустай эрдсийн агууламж: Квиноа нь “B3” витамин агуулдаг.
Үзүүлэх нөлөө: Ницинамид гэгддэг витамин “В3” нь батга болон экземийн улмаас цочирч, үрэвссэн арьсыг тайвшруулахад тусалдаг. Квиноагаас олдсон суурь элемент болох “Ecdysteroids” нь батганы улмаас үүссэн сорвийг арилгахад тусалдаг. Энэ нь арьсыг нөхөн сэргээж, цочролыг багасгадаг байна.







