Хорвоод мэндлээд удаагүй бяцхан охин яг зураг авалтын үеэр хөмсгөө зангидан бухимдалтай төрх гаргажээ. Гэхдээ түүний зургууд таны өнөөдөр харсан хамгийн өхөөрдөм зүйл байх болно!

3

Нэгэн гэр бүл бяцхан охиныхоо зургийг студид авахуулсан нь сүүлийн үед тренд болоод байгаа ажээ. Хүн бүр охиныг аз жаргалтай, инээмсэглэсэн төрх гаргана гэж төсөөлж байсан ч, тэр эсрэгээрээ ууртай, бухимдалтай төрхийг зураг авалтын турш гаргажээ. Та энэ хөгжилтэй гэмээр явдлыг дараах зургуудаас харж болно.

Зүрх сэтгэлд халуун дулаан мэдрэмж төрүүлэх энэхүү охины зургуудыг бид хайж оллоо. Хэдийгээр тэр ууртай, ширүүн төрх гаргасан ч гэсэн, супер-хөөрхөн харагдаж байгаа гэдэгтэй та бүхэн санал нийлэх биз ээ.

Энэ 14 хоногтой бяцхан охиныг Luna гэдэг бөгөөд түүнд зураг авахуулах тийм ч хамаатай байсангүй. Тэр өхөөрдөм, хайр татахуйц төрх гаргахын оронд, ууртай төрх гаргажээ. Үнэндээ түүний эцэг эх болох Lori болон Christian Muse нар тэгтлээ гайхшраагүй юм. Яагаад гэвэл Luna өмнө нь ийм царай олон удаа гаргаж байв. Тэд гэрэл зурагчинд заримдаа охин нь ууртай царай гаргадаг талаар хэлж сануулжээ. Бидний харж байгаачлан, Luna зураг авахуулах тийм ч дуртай нэгэн биш ажээ.

© Justine Tuhy Photo / Instagram

Хэдийгээр тэр зураг авалтын турш бухимдалтай царай гаргасан ч гэсэн, гэрэл зурагчин Justine Tuhy, охин зураг авахуулах үедээ тайван байсан гэжээ. Үнэндээ Justine охины нүүрний хувирал өөрийнх нь карьерын туршид хамгийн шилдэг нь байсан гэж хэлсэн юм. Шударгаар хэлэхэд, бусад хүмүүс шууд санал нийлэх нь юу л бол.

© Justine Tuhy Photo / Instagram

Бяцхан охиныг зураг авалтын турш дулаахан, тав тухтай хөнжилд өлгийджээ. Гэвч Luna зураг бүхэнд ууртай, аз жаргалгүй төрх гаргасан байна. Зураг авалт ойролцоогоор 90 минут үргэлжилсэн бөгөөд Luna хорвоод мэндлээд анхныхаа зургийг авахуулахдаа тийм ч баяртай, аз жаргалтай байсангүй.

© Justine Tuhy Photo / Instagram

Энэ охин камерын өмнө ууртай, ширүүн харагдахыг хүссэн гэдэг нь ойлгомжтой байна. Хэдийгээр түүний уг хандлага бага зэрэг тиймхэн байсан ч, охины өхөөрдөм царай интернет орчныг шуугиулж байгаа ажээ.

© Justine Tuhy Photo / Instagram

Та Luna-гийн анхны зураг авалтын талаар юу гэж бодож байна? Та түүний нүүрний хувирлыг камерын өмнөх хамгийн шилдэг нь гэдэгтэй санал нийлэх үү? Сэтгэгдэл үлдээх хэсгээр дамжуулан бидэнтэй хүүхдийнхээ хамгийн зургийг хуваалцаарай.

55
ХөөрхөнХөөрхөн
7
ХарамсалтайХарамсалтай
7
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Bolormaa Bataa

    Bolormaa Bataa

    2020/01/05 at 21:07

  2. Амико Минжко

    Амико Минжко

    2020/01/06 at 00:09

  3. Baya Baya Baya

    Baya Baya Baya

    2020/01/08 at 09:33

    oilgoj baina

  4. Болорцэцэг Батсүх

    Болорцэцэг Батсүх

    2020/01/08 at 23:21

    😂

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *