Бөөр өвдөж байгааг илтгэх таны мэдэх ёстой 5 шинж тэмдэг

3

Бөөр нь 2 ширхэг, шош хэлбэртэй, биеийн ар хэсэгт, нугасны хоёр талаар бүсэлхийнээс бага зэрэг дээр байрлах эрхтэн билээ. Бөөр нь хүний биеийн ерөнхий эрүүл мэндэд олон чухал үйл ажиллагаа гүйцэтгэж байдаг эрхтэн юм.

Тэрээр ялгадас зайлуулж, эритроцит бий болгох үйл ажиллагааг зохицуулж, цусны даралтыг  зохицуулж, ясанд маш чухал Д витамины идэвхтэй хэлбэрийг бий болгоход нэмэр болдог байна.

Мөн усны хэмжээ, натри, кали, фосфор зэрэг цусанд байх эрдэсийн концентрацын хэмжээ, тэнцвэрийг барихад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Бөөрний үйл ажиллагаа насжих тусам аажим суларна. Ялангуяа хэд хэдэн нөхцөл байдал бөөр өвдөхөд онцгой нөлөөтэй байна.Үүнд цусны өндөр даралт, тамхи татах, таргалах зэрэг орно.

Бөөр өвдөж эхлэх үеийн эрт үед ямар нэг шинж тэмдэг илрэх нь бараг үгүй учир өвчнийг мэдэж, танихад маш хэцүү байж болох юм. Зарим нэг шинж тэмдгийг мэдэж байснаар бөөрний өвчнөө даамжруулах, бөөрний өвчтэй болох зэргээс сэргийлж болно.

Ингээд таны заавал мэдэх ёстой бөөр өвдөж байж болох 5 шинж.

1. Шээсний үйл ажиллагаа доголдсон

Үүний хамгийн анхны шинж чанар нь шээс гаргах үйл ажиллагаа өөрчлөгдсөн байдал юм. Өөрчлөлт нь гарч байгаа хэмжээ болон шээс хоорондын зай зэрэг байж болно. Бусад өөрчлөлтөнд:

  • Шөнө шээх
  • Өнгө нь хэвийн үеийнхээс илүү хар, хүнд өнгөтэй болох
  • Шээс их хөөсөрсөн
  • Шээсэнд цус байх
  • Шээх үед хүчлэх
  • Шээх үед өвдөж, хорсох

2. Хавагнах

Бөөрний үүрэг бол ялгадас, илүүдэл шингэнийг биеэс зайлуулах явдал юм. Ингэж чадахгүй тохиолдолд шингэн нэмэгдэн, хавагнаж эхэлнэ. Гар, хөл, өвдөгний үеэр, нүүр болон нүдний доор хавагнадаг.

3. Архаг ядаргаа, бие сулрах

Бөөр бүрэн ажиллаж чадахгүй үед архаг ядаргаатай болох магадлал өндөр. Та ямар нэг шалтгаангүйгээр гэнэт ядрах, ямар ч хүчгүй болсон мэт болж болно. Энэ шинж тэмдгийн хамгийн их дэлгэрсэн хоёр шалтгаан нь ялгадас биед хуримтлагдсан болон цус дутагдах зэрэг юм.

Эрүүл бөөр нь эритропоэтин хэмээх гормон бий болгох ба энэ нь хүчилтөрөгч-эритроцидийг бий болгодог. Гэмтсэн бөөр энэ гормон-дааврыг бий болгох нь бага байх учир эритроцитийн хэмжээ ч бас бага болдог байна.

Мөн бөөр гүйцэд ажиллаж чадахгүй байх үед бие хортой бодис, ялгадаснаас салж чаддаггүй. Ингэснээр хоолонд дургүй болж, хүч чадал сулардаг байна.

4. Толгой эргэх

Хэрвээ цус дутагдсанаас болж бөөр өвдсөн бол таны толгой байнга шахам эргэж, бодол санаа будлих, тэнцвэрээ муу олох зэрэг шинж тэмдгүүд бий болдог. Учир нь цусны дутагдлаас болж таны тархинд очих хүчилтөрөгчийн хэмжээ дутагдаж байгаа юм.

Энэ нь мөн ой тогтоолт, анхаарал төвлөрүүлэх зэрэгт нөлөөлж, нойронд муу болгодог.

Хэрвээ таны толгой гэнэт эргэдэг, анхаарал төвлөрүүлэхдээ муу бол тоохгүй орхилгүй эмнэлгийн шинжилгээнд орох хэрэгтэй.

5. Нуруу шалтгаангүйгээр өвдөх

Таны нуруу, мөн гэдэс гэнэт шалтгаангүйгээр өвдөх нь бөөрний мэдэгдээгүй өвчин юм уу халдвараас байж болох юм. Хэрвээ бөөр гүйцэд ажиллаж чадахгүй бол та үе мөч хатуурч, өвдөж байгааг мэдэрдэг.

Нурууны доод хэсэг болон аарцагны хавийн өвдөлт нь бөөрөнд чулуу үүсч байгаагаас бий болдог өвчин юм. Бөөрний удамшлын өвчин, мөн бусад өвчлөл нь бугуйн болон бусад үе мөчид шингэн ихээр бий болгож нурууны доод хэсэг, гэдэсний хажуу хэсгээр өвчин үүсгэдэг билээ.

Хэрвээ та нурууны доод хэсгээс аарцаг хүртэл их ширүүн өвдөлт мэдэрч байвал яаралтай эмчид хандаарай.

103
ГоёГоё
28
ХарамсалтайХарамсалтай
28
ГайхмаарГайхмаар
28
ХөөрхөнХөөрхөн
27
БурууБуруу
9
БахархмаарБахархмаар
8
Ха ХаХа Ха
8
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Batchimeg Batchimeg

    2018/03/30 at 16:17

    Otgoo Batdelger

  2. Anna Gerle

    2018/03/30 at 20:09

    Баярлалаа

  3. Amaraa Ganbaatar shuud heleerei

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *