Гэрийнхээ Wi-Fi Router-ийн хамрах хүрээг тэлэх 6 арга

0

Өнөө үеийн бидний хэрэглэж буй төхөөрөмжүүдийн олонх нь интернэт хэрэглээг дэмждэг. Тиймдээ ч айл өрх бүхэн утасгүй интернэт хүлээн авч цацах төхөөрөмжийг гэртээ суурилуулсан байдаг. Гэвч Wi-Fi Router-ийн нэг дутагдалтай тал нь хязгаарлагдмал хүрээнд интернэт цацдагт оршдог. Хэрвээ Wi-Fi Router-ийн чинь хамрах хүрээ таны санааг зовоогоод байгаа бол [tweetable]Router-ийнхээ хүрээг тэлэх аргууд байдгийг мэдэх нь үнэхээр завшаантай хэрэг болох бизээ[/tweetable]. Дараах 6 аргууд танд тус болно гэдэгт эргэлзэхгүй байна.

6. Router-ийн байршил
Гэрийнхээ Wi-Fi Router-ийн хүрээг тэлэх 6 арга 2
Гэрийнхээ Wi-Fi Router-ийн хүрээг тэлэх 6 арга 3
Router-ээ ил задгай байрлуулах нь гоозүй, эмх цэгцийн хувьд таатай бус байж болох ч аль болох өндөр газарт, хаалт саад болох зүйлгүй орчинд Router-ээ байрлуулснаар дохио хүлээн авах чадвар нь илүү сайн байх болно. [tweetable]Router-ээ гэрийнхээ төв хэсэгт, бүх өрөөнд дохио хүлээн авах боломжтой байхаар байрлуулахыг хичээ[/tweetable]гээрэй.

5. Утасгүй интернэтийн зөв суваг
Гэрийнхээ Wi-Fi Router-ийн хүрээг тэлэх 6 арга 4
Тантай адилаар Wi-Fi Router хэрэглэж байгаа хөршүүдийн чинь Wi-Fi router-ээс цацагдаж байгаа долгион танай Wi-Fi router-т саад болно. Шийдэл нь маш энгийн, [tweetable]Wi-Fi router-т дохионуудыг дамжуулах олон сувгууд байдаг[/tweetable] ба та Wi-Fi Stumbler эсвэл Wi-Fi Analyzer-ыг ашиглан бага саад учруулах сувгуудыг харах боломжтой юм. Router-ийнхээ хэрэглэгчийн интерфэйсээс дамжуулах сувгийг сонгосноор оновчтой үр дүнд хүрэх болно.

4. Бусад цахилгаан хэрэгслүүдээс учруулах саад
Гэрийнхээ Wi-Fi Router-ийн хүрээг тэлэх 6 арга 5
Router-ээ дохионд саад учруулах зурагт, залгуур утасгүй харилцах утас, богино долгионы зуух зэрэг цахилгаан хэрэгслүүдээс хол байрлуулах хэрэгтэй.

3. Өөрөө хийж болох арга зам
Гэрийнхээ Wi-Fi Router-ийн хүрээг тэлэх 6 арга 6
Дээрх аргууд тус болохгүй байгаа бол өөрийн гараар хийсэн зүйлээр Wi-Fi router-ийнхээ хүрээг өсгөх аргыг хэрэглээрэй. [tweetable]Хамгийн өргөн ашиглагддаг бас хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол тугалган цаасаар хийсэн Windsurfer юм[/tweetable]. Үүнийг ундааны лаазаар ч хийж болно. Зурагт харуулсан шиг антеннаа ороон байрлуулснаар дохиог өсгөх арга болно.

2. Үүнийг хакердчих
Гэрийнхээ Wi-Fi Router-ийн хүрээг тэлэх 6 арга 7
[tweetable]DD-WRT программ суулгаад хакердчих[/tweetable]. Дамжуулах хүчийг 70mW хүртэл өсгөхийн хамт аюулгүй байдлын олон арван онцлогуудыг ашиглах боломжийг олгох энэ аргыг хэрэглэснээр таны байгаа орчинд дохио дамжуулах хүчийг сайжруулах боломжтой. Бараг бүх Wifi router загварт тохирох хичээлүүдийг интернэтээс хайж олох боломжтой юм.

1. Wi-Fi Repeater
Гэрийнхээ Wi-Fi Router-ийн хүрээг тэлэх 6 арга 8
Дээрх аргууд бүгд бүтэхгүй бол [tweetable]хуучин Wi-Fi router болон DD-WRT программыг ашиглан Wi-Fi repeater хий[/tweetable]. Энэ хуучин router-ээр дамжсан Wi-Fi-ийн чинь хурд эрс нэмэгдэхгүй ч гэртээ бүрэн дохио дамжуулах, дохиогоо алдахгүй байх боломжтой.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/05/31 at 18:36

    wow bayarlalaa zovlogoo ogsond

  2. Зочин

    2014/05/31 at 19:00

    ddish tv-iihee antenniig zalgaj boloh boluu?

  3. Зочин

    2014/05/31 at 21:08

    lol

  4. Зочин

    2014/06/01 at 09:47

    3 arga naidwartai boldog arga baigamdaa miiih dongoj 18 mps signal bsan hongon tsagaan togoonii tagaar antenii tawag bolgoson chine 60 mps signal boltoloo osdog yumdaa yneheer gaihaltai arga hakerdach bol bolohgyi yum bnalee

  5. Зочин

    2014/06/06 at 19:08

    nice ideas

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *