Ажил дээрээ ширээний ард зөв суух 6 зөвлөгөө

0

Эмч нарын үзэж байгаагаар нуруу, хүзүүгээр өвдөх шалтгааны 75% нь компьютерийн ард буруу байрлалаар суусных, харин 25% нь ажил, амралтаа зөв зохицуулж чадаагүйнх гэж үзэж байна.

Ажил дээрээ ширээний ард хэрхэн зөв суухыг мэргэжилтнүүд танд зөвлөж байна.

Хөл хөших

Хөлөө ороож, ачиж суухгүй – судас боогдож цусны эргэлт удааширна. Энэ нь хөл хавагнах, бадайрахад нөлөөлөх ажээ.

Юуны түрүүнд та сандлаа өөртөө тохируул. Хөл шалнаас хөндий байх ёсгүй, өвдгөөрөө хэт нугалахгүй байхаар тохируулна. Хөлийн улыг газар тэгш тавихад нугарсан өвдгөөрөө 90 хэмийн өнцөг гаргаж байвал та сандлаа зөв тохируулжээ гэж үзнэ.

Эх сурвалж: spine-health, ncbi, cdc, nhs

 

Нуруу өвдөх

  • Сандлын суух талбай таны гуяны хэмжээтэй тохирч байх ёстой. Хэрвээ том сандал дээр сууж байгаа бол ар нуруундаа дэр эвнэ. Том сандал дээр суугаад арын түшлэг налахад та биеэрээ бараг хэвтэх болно. Ингэснээр таны нуруунд ачаалал ирнэ.
  • Сандлын түшлэг нуруунд тохирох нугаламтай байна. Ингэснээр таны нуруу асуултын тэмдэг шиг урагш бөхийхгүй.
  • Эвгүй сууж байгаа юм шиг санагдвал шууд байрлалаа өөрчлөх гэж яарсны хэрэггүй. Зөв байрлалд таны булчингууд дасах ёстой. Булчин тайвшраад дасаад ирэхээр зөв суусан нь танд мэдрэгдэх болно.

Эх сурвалэ: telegraph, doi, spine-health

 

Гар хурдан ядрах

Компьютерийн ард суухад гар байнгын ачаалал авч байдаг. Авч байгаа ачаалал, буруу сууснаас болж гараар янгинаж өвдөх бөгөөд заримдаа өглөөгүүр мэдээгүй болох хүртэл мэдрэмж төрнө.

Хэрвээ тохойн түвшинд компьютерийн гар болон хулгана байрлаж байгаа бол мөрөнд ирэх ачаалал багасна. Гарын шуу ширээн дээр байх бөгөөд хагас унжуулахгүй. Гар 90 хэмийн өнцөг гаргасан байдалтай, чөлөөтэй хөдөлж байх ёстой.

Эх сурвалж: mayoclinic, office-ergo, berkeley

 

Хүзүүгээр өвдөх

Хүзүүгээр өвтгөхгүйн тулд дэлгэцээ зөв байрлуулна. Хэт дор байгаа бол бид нуруугаараа бөгтийхөөс өөр аргагүй. Энэ нь нуруунд суулт өгөх, бөгтөр болгоход хүргэнэ.

Сандал дээрээ  нүдээ аниад тайван суу. Нүдээ нээгээд харахад харааны төвд тусах тэр цэгт дэлгэц байх ёстой газар гэж ойлгоно. Дэлгэцийн дор юм тавихаар бол тавьж нүдний нэг түвшинд авчраарай. Зөв байрласан дэлгэц таны нүд, хүзүүнд ирэх ачааллыг багасгана.

Эх сурвалж: mayoclinic, webmd, spine-health

 

Нүд өвдөж, амархан ядрах

Удаан цагаар компьютерийн ард суухад харааны хам шинж гэх өвчин тусдаг: нүд бүрэлзэх, хуурайших, улайх. Цаашлаад толгой өвдөх, бие дагжих.

  • Дахиад дэлгэцээ тохируулъя. Дэлгэц нүдтэй нэг ижил түвшинд 50 см зайд байх ёстой гэж эмч нар үздэг.
  • Дэлгэц дээр гялбах зүйлийг авах. Хэрвээ таны дэлгэц цонхтой ойрхон бол хөшгөө тат. Дэлгэцийн гэрэл, тод бүдэг, бичиж байгаа зүйлийнхээ шрифтийг тохируул.
  • Компьютерийн хамгаалалттай тусгай шил зүүж болно. Нүд тань бага ядарч та хараагаа хамгаална.
  • Нүдний дасгал хийхээ мартаж болохгүй. Цаг тутамд 20 секунд алсыг харах эсвэл өрөөгөө “сканнердаж” болно. Бас өөр бусад нүдэнд зориулсан дасгал хийгээрэй.

Эх сурвалж: webmd, allaboutvision, webmd

 

Хурдан ядрах

Суугаа хэв маягтай, бас дээрээс нь амттан, өөх тос ихтэй хоолонд дурладаг бол таны судасны хананд холестерин хуримтлагдах болно. Судас бөглөрч, хавхлагууд үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрнэ.

Хөлийн улаар өвдөх, хөлөөр хавагнах, цусны даралт ихсэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Ялангуяа орой гэртээ харьсны дараа эдгээр шинж тэмдгүүд таныг зовооно.

Өдөрт багахан ч гэсэн биеийн хүчний дасгал хийх цаг гаргаж байгаарай. 15 минутаас хэтрэхгүй энгийн дасгал байж болно. Аль болох явган алх, машин болон нийтийн унаанаас татгалз. Хамгийн гол нь зөв хооллоорой.

6
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *