Дунд сургууль төгсөөгүй 10 алдартан

0

Бүрэн дунд боловсролын гэрчилгээ бол заавал шаардлагатай зүйл биш юм гэдгийг баталсан алдартнууд бий. Ямарваа нэгэн шалтгаанаар дунд сургуулиа дүүргэж чадаагүй ч амжилтанд хүрсэн хүмүүс хэн бэ?

10. Квэнтин Тарантино

Дунд сургууль төгсөөгүй 10 алдартан 10

Нэрт кино зохиолч, жүжигчин, продюсер, “Pulp Fiction”, “Reservoir Dogs”, “Django Unchained” зэрэг хит болсон киноны найруулагч гэдгээр нь түүнийг бид мэднэ. Харин өнгөрсөн амьдрал руу нь өнгийвөл тэрээр дунд сургуулиа төгсөөгүй нэгэн юм. Харбор-Сити дахь Наброннын сургуулийн 9-р ангиас гарч, кино урлагийг практик дээр судлахаар шийдсэн бөгөөд сонирхогчийн театрт суралцан, насанд хүрэгчдийн кино театрт тасалбар борлуулагчаар нэг хэсэг ажилласан гэнэ. Мөн Манхеттэн-бич-ийн “Видео-архив” кино прокатын газарт ажиллаж, хүмүүст кино сонгоход нь тусалдаг байжээ.

9. Роберт Дауни, бага

Дунд сургууль төгсөөгүй 10 алдартан 3

Энэ жүжигчин “Чарли Чаплин”, “Төмөр хүн” зэрэг кинонд тоглож танигдсан бөгөөд мөн л дунд сургуулийн гэрчилгээгүй нэгэн. 16 настайдаа Санта-Моникагийн сургуулийг хаяж Нью-Йоркод ирээд, 5 наснаас эхэлсэн жүжигчний амьдралаа хөөхөөр болжээ. 1985 онд “Tuff Turf”, “Weird Science” кинонуудад тоглосон нь түүний их амжилтын гараа болсон байна.

8. Роберт Де Ниро

Дунд сургууль төгсөөгүй 10 алдартан 2

“Raging Bull”, “Taxi Driver”, “The Godfather: Part II” киннонуудад бүтээсэн дүрээрээ дэлгэцнээ мөнхөрсөн нэрт жүжигчин маань урлагийн замналаа тун даруухан эхэлжээ. Эцэг эх нь салж, багадаа олон сургууль дамжин явсаар байсан ч жүжигчний авьяас нь тодорч байжээ. 17 нас хүрэхийн өмнө сургуулиа нэгмөсөн орхиж, Стэлла Адлерийн хөгжмийн сургуульд элсэн, Ли Страсбергийн студид жүжиглэх урлагт суралцаж эхэлсэн аж.

7. Николас Кэйж

Дунд сургууль төгсөөгүй 10 алдартан 4

Найруулагч Фрэнсис Форд Копполын зээ дүү тэрбээр “The Rock”, “National Treasure”, “Leaving Las Vegas” кинонуудад өөрийн авьяасаар шалгаран тоглохдоо нэрт найруулагч ахынхаа нэрийг огт ашиглаагүй гэнэ. Жэймс Динийг шүтэн биширдэг, жүжигчин болохын мөрөөдөлд автсан Николас Коппола 16 нас хүрмэгц Беверли-Хиллзийн дунд сургуулийг орхиж гарчээ. Кинонд тоглож эхэлмэгцээ овгоо сольж, удалгүй “Fast Times At Ridgemont High” кинонд багахан дүр авч байсан гэнэ.

6. Том Круз

Дунд сургууль төгсөөгүй 10 алдартан 5

Өдгөө амжилтанд хүрсэн сайхан залууг санваартан болох байсан гэж төсөөлөхөд бэрх. Ядуу тарчиг гэр бүлд өссөн Том Круз багадаа олон сургууль дамжжээ. Өвсөн дээрх хоккей, хөлбөмбөг зэрэг олон спортод авьяастай хүү католик сүмд сахил хүртэхээр шийдэж, бүр номлол судалж байв. Сургуульд байхдаа уншиж чаддаггүй /дифлексия хэмээх согог/ байсан тул удалгүй хичээл номоо орхиж, жүжигчин болохоор Нью-Йоркийг зорьжээ. “Endless Love” кинонд анх жижиг дүр бүтээж, хэдхэн жилийн дараа “Top Gun”, “Risky Business” кинонуудаараа супер од болж чадсан юм.

5. Хилари Соунк

Дунд сургууль төгсөөгүй 10 алдартан 6

Хүүхэд байхдаа хичээл сургууль, театр, гимнастик, Вашингтоны усанд сэлэлтийн өсвөр насныхны олимпийн баг гэж цаг завгүй гүйсээр, эцэг эхийгээ салсны дараа Лос-Анжелесийн жүжигчний сургуульд үргэлжлүүлэн явдаг байв. Өмнөд Пасадений дунд сургуульд сурч байгаад найз нөхдөөсөө хол байж чадаагүй тул сургуулиа орхижээ. Өнгөрсөн амьдралдаа хэзээ ч харамсдаггүй бөгөөд “The Next Karate Kid” киноны гол дүрд тоглосноос хойш Академийн 2 удаагийн шагнал хүртсэн юм.

4. Жим Кэрри

No Tabloids -Los Angeles, CA - 11/1/2014 - Press Conference for Dumb and Dumber To at the Four Seasons Los Angeles. -PICTURED: Jim Carrey -PHOTO by: Munawar Hosain/startraksphoto.com -MUv_151336 Editorial - Rights Managed Image - Please contact www.startraksphoto.com for licensing fee Startraks Photo New York, NY For licensing please call 212-414-9464 or email sales@startraksphoto.com

Хошин шогийн домог болсон энэ жүжигчинтэй та нэг ангид хамт сурч байсан бол ямар вэ? Жим сургуульдаа жинхэнэ авьяаслаг алиалагч байсан ч гэр бүлдээ туслах шаардлагаар цэвэрлэгч хийх болж, 15 настайдаа сургуулиас гарсан байна. Гэвч хүсэл мөрөөдөлдөө үнэнч үлдэж “Dumb & Dumber”, “Ace Ventura”, “The Truman Show”, “Eternal Sunshine Of The Spotless Mind” зэрэг алдарт кинонуудад мартагдашгүй дүр бүтээсэн билээ.

3. Уэльсийн Диана гүнж

Дунд сургууль төгсөөгүй 10 алдартан 7

Гүнж гэхээр л улаан дипломтой бүсгүй байдаг юм биш ээ. Диана Спэнсер бол Уэст Хэлсийн охидын сургуульд сурлагаараа онцгойрдоггүй жирийн сурагч байв. Ахлах ангид орохдоо ерөнхий мэдлэгийн шалгалтанд хоёр ч удаа унаж байсан гэнэ. Швейцарийн ахлах сургуульд орсон боловч төгсөөгүй бөгөөд 19 настайдаа хунтайж Чарльзтай сүй тавьж, тун удалгүй гэрлэсэн юм.

2. Николь Кидман

Дунд сургууль төгсөөгүй 10 алдартан 8

Эх нь хөхний хавдартай болсныг мэдээд 17 настай Николь сургуулиа хаяж, иллэгийн салонд ажил хийж гэр бүлээ тэжээх болжээ. “The Wizard Of Oz” киноны Маргарет Гамилтоны шүтэн бишрэгч тэрээр жүжигчин болохоор шийдэж, жүжигчний урлагийг судлан хичээллэж эхлэв. Австралийн “Bush Christmas” кинонд тоглосноос хэдэн жилийн хойно “Dead Calm” киногоор олон улсад танигдсан жүжигчин билээ.

1. Ричард Брэнсон

Дунд сургууль төгсөөгүй 10 алдартан 9

Уг нь тэрбумтнууд чанартай сайн боловсролоороо мөнгө хийх ёстой бус уу? Үгүй бололтой. Мөн л дифлексия буюу уншиж чаддаггүй согогтой, муу сурлагатай ядуу сурагч 16 нас хүрээд сургуулиа орхиж, өөрийн гэсэн сэтгүүл гаргахаар шийдэж байжээ. 20 насандаа дуу бичлэгийн бизнес эрхэлж, эцэст нь “Virgin Records” хөгжмийн сүлжээ дэлгүүрийг нээсэн бөгөөд “Virgin Group”-ын эзэн болсон юм. Энэ групп нь өдгөө 400 гаруй компанитай, Брэнсон өөрөө Их Британийн хамгийн баян 10 хүний нэг. Ангийн багш нь түүнийг нэгэнтээ “Чи шоронгийн хаалга татна эсвэл саятан болно биз” хэмээсний зөгнөл ийнхүү биелжээ.

15
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *