Фитнесийн багш дасгалжуулагчдын бидэнд тэр болгон хэлээд байдаггүй фитнесийн талаарх 12 баримт

2

Амьдралын эрүүл хэв маягийг олон хүн сонгох болжээ. Сайхан харагдах, эрүүл байхын тулд фитнесээр хичээллэж байна. Гэхдээ аливаа зүйлд эсвэл спортоор хичээллэхдээ ухаантай хандах хэрэгтэй.

Фитнесийн тухай зарим нэг баримтуудыг бид олж мэдсэн юм, өөрөөр хэлбэл бэлтгэл сургуулилтыг илүү үр дүнтэй бөгөөд таатай байхад танд тусална. Нийтлэлийн төгсгөлд та бонустай танилцаарай – спортоор хичээллэхэд түлхэц болно гэж найдаж байна.

1. Мэдэгдэхүйц үр дүн удаан хугацааны дараа л гарна

Бэлтгэлийн зааланд явангуутаа л үр дүн гарна гэж хүлээх хэрэггүй. Зун эсвэл Шинэ жил гэхэд турсан байхыг хүсэж байгаа бол дор хаяж 2 сарын өмнөөс хичээллэж эхэлнэ, эс бөгөөс амжиж үр дүнд хүрэхгүй. Мэдээж таны бие махбодийн онцлог, жин бас нас хэзээ үр дүнд хүрэхэд нөлөөлнө. Ямар ч тохиолдолд бай хамаагүй, анхны өөрчлөлтийг спорт зааланд явснаас 2-3 сарын дараанаас мэдэгдэнэ. Харин бусад хүмүүс танд гарч байгаа өөрчлөлтүүдийг хагас жилийн дараанаас ажиглах ажээ. Амжилтын нэг үндэс бол тогтмол байдал гэдгийг мартаж болохгүй. Байнгын бэлтгэл сургуулилт болон тэнцвэртэй хоолны дэглэм амжилтын үндэс. Долоо хоногт хоёр удаа нурж унатлаа бэлтгэл хийгээд ямар ч үр дүнд хүрэхгүй. Долоо хоногтоо 3 удаа хүчний, 2 удаа кардио дасгал хийж байж л өөрчлөлтийг ажиглана. Долоо хоногийн 5 өдөр заавал спорт заал ч явах шаардлагагүй. Кардио ачаалал авахын тулд тайван сайхан агаарт зугаалсан ч болох юм шүү дээ.

 

2. Хүссэн үр дүндээ тэр болгон хүрч чаддаггүй

© depositphotos

Хэрвээ та толгойдоо төгс галбиртай хүн төсөөлж хичээллээд байгаа бол хүссэн үр дүндээ хүрэх нь юу л бол. Нэгдүгээрт, тухайн хүний биеийн бүтэц болон генетикийг харгалзан үзэх ёстой. Зарим нэгнийх нь булчин төрөлхийн хурдан томордог байж болно, зарим нэгнийх нь бодисын солилцоо хурдан явагддаг ч байж болно. Мөн олон тамирчин, фитнесийн дасгалжуулагч нар хүссэн бие галбиртай байхын тулд тусгай бэлдмэл хэрэглэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөсөө давсан зорилго тавьснаар та хүсэл сонирхлоо гээж болзошгүй, тэгээд ч хүн болгон төгс галбиртай байх ч албагүй. Зөв зорилго тавихын тулд өөрийгөө бодитоор үнэлэх хэрэгтэй, өөрийнхөө боломж болон хязгаарын дээдийг тогтооно. Өөрийнхөө үнэлгээн дээр суурилаад хүрч болох бие галбирын дээд хэмжээгээр зорилго тавин хичээллэнэ.

 

3. Дасгалжуулагчтай 5-7 удаа хичээллэхэд хангалттай

© depositphotos

Дасгалжуулагчид хүн болгоныг хувийн хөтөлбөртэй байх ёстой бөгөөд өөрөө бие дааж бэлтгэл сургуулилт хийх боломжгүй гэж үнэмшүүлдэг. Үнэндээ энэ ойлголт ташаа юм. Танд дасгалжуулагч хэрэгтэй – таны техникийг боловсруулж өгнө. Үүний тулд 5 удаагийн хичээл байхад л хангалттай юм. Үүнээс цааш та бие даан хичээллээд яваад байж болно. Сар гарны дараа өөр дасгалжуулагчаас хэд хэдэн хичээл авна – таныг дасгалаа зөв хийж байгаа эсэхийг дасгалжуулагч чиглүүлж зарим нэг асуултанд мэргэжлийн зөвлөгөө өгнө. Ингээд үндэс сууриа зөв тавьснаас хойш дасгалжуулагч хэрэггүй. Зарим нэг хүмүүс дасгалжуулагч хүмүүжүүлж өгдөг гэдэг, үнэндээ энэ бол хувь хүний хичээл зүтгэлтэй л холбоотой асуудал л даа.

 

4. Зөвхөн суурь дасгалууд л сайхан бие хаатай болгоно

© depositphotos

Дасгалжуулагчдад харилцагчаа хажуудаа аль болох удаан байлгах нь ашигтай, тийм ч учраас тэд суурь дасгал санал болгож хичээллүүлдэг, өөрөөр хэлбэл олон төрлийн булчинд нөлөөлөх дасгал санал болгохыг тэр болгон хүсдэггүй. Гэхдээ суурь дасгал дээр үндэслэх нь зөв гэдгийг бас анхаараарай, ингэснээр сайн үр дүнд хүрч чадна. Суурь дасгал – уналт, суниалт, өргөх зэрэг болно. Булчингийн корсет чухам эдгээр дасгалуудын тусламжтайгаар л чангарна. Мөн суурь дасгалууд нь төрөл бүрийн нөлөөтэй. Жишээ нь, өгзөгний булчинг чангалахад зарим нэгэнд нь суух дасгал үр дүнтэй байна, харин нөгөөд нь уналттай суух дасгал үр дүнтэй байдаг. Ямар ч тохиолдолд дасгалыг цогцоор нь хийхийг зөвлөе.

 

5. Нэмэлт бэлдмэл– ерөөсөө хэрэггүй

© depositphotos

Дөнгөж спорт зааланд ирж байгаа хүмүүс спортын хоол хүнсний ид шидэнд итгэдэг. Үнэн хэрэгтээ хэрвээ таны хоолны дэглэм эрүүл бөгөөд тэнцвэртэй бол бас ямар нэгэн тэмцээнд оролцох гээгүй л бол нэмэлт бэлдмэл танд огт хэрэггүй зүйл шүү. Спорт заалны дасгалжуулагч танд уураг эсвэл өөх шатаах тэжээл хэрэгтэй гэж ятгасан ч гэсэн түүнд бүү хуурт. Тэр танд бараа шахаж орлогоо л нэмэгдүүлэх гэж байгаа болов уу. Танд өөх шатаагч хэрэггүй, тэртээ тэргүй цаг нь болохоор та жин хаяна. Зөв хооллолт, дээрээс нь тогтмол бэлтгэл сургуулилт байхад л хангалттай, ямар ч нэмэлт бэлдмэлгүй.

 

6. Фитнесийн тусламжтайгаар целлюлитээс бүрмөсөн сална гэж бодож болохгүй

© depositphotos

Целлюлитийн эсрэг ямар нэгэн бодис, арга техник гэж байдаггүйг та нэгэнт мэдсэн байх. Гэхдээ л олны дунд нэг буруу ойлголт явсаар л байна: спортын байнгын ачаалал целлюлитээс бүрмөсөн салгана. Үгүй гэдгийг хэлмээр байна. Аливаа дасгал сургуулилт, үүнд хүчний, кардио зэрэг нь өөрөө целлюлитийг арилгадаггүй. Хэдий та чанартай хичээллэсэн ч гэсэн их хэмжээгээр идэж л байгаа бол (тэр нь эрүүл байх нь хамаагүй) целлюлит байсаар л байна. Бас сайхан мэдээ ч бий: хэрвээ тогтмол хичээллээд бас хоол хүнсэндээ анхаарал хандуулаад байвал целлюлит мэдэгдэхүйц хэмжээгээр багасна.

 

7. Сайхан хэвлийтэй болохын тулд заавал тогтмол хичээллээд байх хэрэггүй

© depositphotos

Хүмүүс спорт зааланд бэлтгэл хийх болгондоо хэвлий хийхийг хичээдэг, үнэндээ тэгэх шаардлага байхгүй. Зарим нэг тодорхой дасгалууд бэлхүүсийг бүр тэлдэг. Хэрвээ нарийхан бэлхүүстэй болохыг хүсэж байгаа бол зөвхөн үүнд зориулсан дасгал хийхээс зайлсхийнэ. Суурь дасгал хийж байх үед хэвлий хангалттай ачаалал авч байгаа. Суух дасгал ч гэсэн их биеийг эргүүлэх дасгалаас илүүтэй үр дүн өгдөг. Тэгэхээр долоо хоногтоо нэг удаа л хэвлий хийгээрэй.

 

8. Гоолиг биеийг зөвхөн пилатес, бүжиг болон йогоор бий болгохгүй

© depositphotos

Гоолиг бас эрүүл чийрэг биеийг булчингаар л илэрхийлнэ, үүний тулд хүчний бэлтгэл сургуулилт хийх хэрэгтэй. Үүнээс гадна булчин нь илүү их калори шатаадаг, яагаад гэвэл булчинг тэжээж бас дэмжихэд илүү их хүч шаардлагатай байдаг ажээ. Багаар хичээллэх пилатес, төрөл бүрийн бүжиг болон йог нь – бэлтгэлийн зааланд нэмэлт л нөлөө үзүүлнэ, дангаар үр дүн өгөхгүй гэдгийг анхаараарай. Таны зорилго – зөвхөн хэдхэн киллограм жин хасах биш мөн булчинтай болохыг зорьсон бол хүчний дасгалыг мартаж болохгүй.

 

9. Эмэгтэйчүүд илүү их оролт хийж дасгалын дараа бага амрах ёстой

© depositphotos

Эрэгтэй болон эмэгтэй фитнес ялгаатай. Эмэгтэй хүний амжилтын нууц – илүү их оролттой хийж дунд нь бага амарна. Эмэгтэй хүн байгалиасаа булчингийнхаа чадлыг барагдтал хичээллэх чадваргүй. Тиймээс бага ачааллаар удаан ачаалал өгч дасгал хийдэг, өөрөөр хэлбэл эрчүүд хүнд ачаалалтайгаар богино хугацаанд дасгал хийнэ гэсэн үг юм. Эмэгтэйчүүд дасгал хооронд 30-40 секунд амрахад хангалттай бол хүнд ачаалал авсан эрчүүд илүү удаан амрах шаардлагатай байдаг ажээ.

 

10. Их хичээллээд бага идэж болохгүй

© depositphotos

Хэрвээ жин хасах гэж байгаа бол калори дутагдал үүсгэх хэрэгтэй. Гэсэн хэдий ч туйлын хязгаарт хүргэж огт болохгүй. Спорт зааланд их хичээллээд хоол бага идвэл бие махбодийн үйл ажиллагаа удааширна, өөрөөр хэлбэл бодисын солилцоо удааширч энерги хуримтлуулах горим руу шилжинэ. Тиймээс өдөр болгон сунаж унатлаа спортоор хичээллэж калори шатааж болохгүй: өөрийгөө л хохироож байгаа хэрэг болно. Үүнээс гадна хэт их ачаалал авсан бие махбодь стресст ордог, цаашлаад илүү их жин нэмэгдэх магадлал ихсэнэ. Хэрвээ жин хасахыг хүсэж байгаа бол хүчний дасгал хийснээс хойш 1-2 цаг хоол идэхээс татгалзаарай.

 

11. Кардио дасгалыг зөв хийх ёстой

© depositphotos

Кардио дасгал – бүхий л талаараа үр дүнтэй. Кардио дасгал хийж байхад зүрх-судас болон амьсгалын системийг дэмжинэ, авхаалж самбаа дээшилнэ, өөх хайлуулна. Хэрвээ кардио дасгалд тусгайлан өдөр гаргадаг бол өөх тань дасгалаас хойш 40 минутын дараа л хайлж эхэлнэ гэдгийг анхаараарай. Өөрөөр хэлбэл та гүйлтийн зам дээр эсвэл өөр адил төрлийн дасгалын төхөөрөмж дээр цагаас илүү хугацаагаар хичээллэнэ гэсэн үг юм. Хэрвээ кардио дасгалыг шууд хүчний дасгалын дараа үргэлжлүүлж хийвэл өөх шаталт дасгалын эхний минутаас л эхэлж явагдана, тиймээс танд 20 минут л хангалттай юм.

Кардио дасгал хийхдээ зүрхний цохилтоо хянах хэрэгтэй. Тодорхой хязгаарт байх ёстойг анхаар. Хэрвээ хэтэрхий өндөр гарвал та эрүүл мэндээрээ хохирох аюултай.

 

12. Спорт заалгүйгээр ч гэсэн сайхан галбиртай байж болно

© depositphotos

Хэрвээ таны бие махбодь бүхэлдээ эрүүл саруул, хорт муу зуршилгүй, эрүүл хоолны дэглэм баримталдаг бол спорт зааланд явахгүйгээр бие даан сайхан биетэй байж чадна. Хамгийн гол нь – байнгын бэлтгэл сургуулилт. Байнгын байх нь – таны амжилтын 90 хувийг эзэлнэ. Хэрвээ гэртээ долоо хоногт тогтмол  хичээллээд, явган алхаад бас эрүүл хоолны дэглэм баримтлаад байвал амжилтад хүрэх нь дамжиггүй.

 

Бонус

© depositphotos

Спортоор хичээллэсний дараа эндорфин болон серотонин ихээр ялгардаг. Ойролцоогоор 30 минут хичээллэхэд аз жаргалын дааврын хэмжээ цусанд даруй 5 дахин нэмэгддэг ажээ. Үүнээс гадна энэ өөрчлөлт 2 цаг орчим үргэлжилдэг байна.

33
ГоёГоё
11
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
8
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Otgoo Sharavdorj

    Otgoo Sharavdorj

    2019/02/10 at 16:14

    Unalttai suult gej ju ve?

  2. Warren Batt

    Warren Batt

    2019/02/10 at 17:20

    Nora Mongolia

  3. Дэлгэр Мөрөн

    Дэлгэр Мөрөн

    2019/02/10 at 22:25

    А. Золзаяа Akuyo Sis unuudur yrisan zuils bn da

  4. Зочин

    2019/06/24 at 08:46

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *