Жуулчдыг хамгийн ихээр гайхшруулдаг, дэлхийн улс орнуудын онцлогийг илэрхийлсэн 20+ зүйл

0

Франц өөрийн амттай хоолоороо алдартай, Итали – архитектур, Англи – нутгийн ард иргэдийн хэтэрхий ёсорхуу зан авираараа дэлхийд нэгэнт танигдсан. Тэгсэн ч гэсэн улс орнуудад өөрсдийн гэсэн онцлог үлдсэн байх ба тус улсад анх удаа ирсэн жуулчдад үнэхээр сонин содон харагдаж, гүн сэтгэгдэл төрүүлнэ.

Ямар улс орон, хотуудад жуулчдын сонирхол татах зүйл байгааг бид судалж үзсэн юм.

Францад гудамжны шээлтүүр энгийн зүйлд тооцогдоно. Харахад цэцгийн мандал гэмээр, харин дотроо үртэстэй. Үртсийг цаг тухай бүрт нь шинээр сольж цэвэрлэдэг ажээ

© SEBASTIEN SALOM GOMIS/SIPA/Sipa Press Russia/East News

 

Францад мөн өдөр тутмын багет хүргэлтийн үйлчилгээ байдаг

© aphfug / Reddit

 

Аргентинд маш олон нохой хөтөлсөн хүнтэй таарч болно. Энэ улсад гэрийн тэжээвэр амьтан салхилуулах үйлчилгээ маш түгээмэл

© East News

 

Мөн Аргентинд цахилгаан ус буцалгагчинд хэмийн тусгай тохируулга байдаг нь мате буюу нэгэн төрлийн цай хийхэд зориулагджээ

© TheSpartan50548 / Reddit

 

Италид нохойны тусгай зогсоолтой таарч болно. Дөрвөн хөлт анддаа санаа зовох зүйлгүй орхидог

© Jean-Michel Labat / ardea.com/East News

 

Английн хуучин утасны бүхээгийг өөрөөр ашиглах болжээ. Жишээ нь, энэ бүхээгийг цэцгийн хүлэмж болгосон байна

© JakeWalkin / Reddit

 

Их Британийн зарим нэг супермаркетууд шинэ махыг тусгай саванд хийж цоожилдог нь xулгайчаас хамгаалах зорилготой

© mitchotoole / Reddit

 

Шведэд дугуйтай хүн ногоон гэрэл хүлээж байхдаа түшиж зогсох зориулалттай тусгай багана суурилуулсан байдаг

© Mukan4ik / Reddit

 

Польшид зарим нэг түүхэн дурсгалт газруудыг жижигрүүлэн хийсэн байдаг. Хараагүй хүмүүс ч гэсэн эдгээрийг “харах” боломжтой юм

© zushini / Reddit

 

Неаполь хотыг тольдон харах өндөр талбайн бариул дээр Брайл бичгээр бичжээ. Мөн хараагүй хүмүүст үзэгдэх орчныг тайлбарлан бичсэн байдаг юм

© thegallowboob / Twitter

 

Данийн устөрөгч автобуснуудын бүхээгийг хиймэл ургамлаар чимэглэжээ. Тухайн тээврийн хэрэгсэл нь байгаль орчинд xор xөнөөлгүй гэдгийг тодотгож өгч байгаа гэнэ

© JakoThePumpkin / Reddit

 

Италийн цaгдаа нар Lamborghini загварын супер кар унадаг. Жишээ нь, энэ машиныг донорын эд эрxтэн шуурхай тээвэрлэхэд ашигладаг байна

 

Японы монорельс нь манай дэлхийд уран зөгнөлт киноноос ирсэн юм шиг л харагддаг

© biwook / Reddit

 

Японы McDonald’s-т та эрдэнэ шиш захиалж болно

© randomrepairs / Reddit

 

Мумбайн зарим нэг байшингийн цахилгаан шатанд 13 гэсэн тоотой товчлуур байхгүй, үүний оронд Т үсэг тавьсан байдаг

© Arimeikaterikaka / Reddit

 

Швейцарт хогны хоолойг тусгай хөдөлгөөнт төхөөрөмжөөр угааж цэвэрлэдэг

© makhanr / Reddit

 

Стокгольмын шинэ галт тэрэгнүүдэд Pac-Man-ыг харж болно

© iamfabiano / Twitter

 

Кипрт түрээсийн машины дугаар нь улаан өнгөтэй байдаг. Тухайн машиныг гадаад хүн барьж байгааг хэн ч хараад ойлгодог ажээ

© ELODIE MAZEIN / AFP via Getty Images

 

Швейцарын худалдааны автомат машинаар жирэмсний тест зардаг

© saugoof ​/ Reddit

 

Канадын паркад хүнд биш харин бугануудад хандсан тусгай анхааруулах тэмдэг байдаг. Самбарт бичсэнээр: “Буга хүний өгсөн хоолыг идэх ёсгүй” гэнэ

© korpiklaani123 / Reddit

 

Австралид амьтан, ургамал, эд барааг дүрсэлсэн аварга том хөшөөнүүд байдаг. Улсын өнцөг булан бүрд тараан байрлуулжээ

© getty images

Ямар санаа танд бусдаас илүү таалагдав? Та өөр улсаар аялж байхдаа иймэрхүү зүйлстэй учирч байв уу? Өөрт үлдсэн сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцаарай.

15
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *