Бидний үзэх дуртай хүүхэлдэйн кино болон үлгэрүүд дэлхийн бусад улс орнуудад ямар дүр төрхтэйгээр гардаг вэ?

0

Аливаа хүүхэлдэйн кино, үлгэрүүд олон улсад түгж, орчуулагдах үедээ эх хувилбараасаа ялгаатай болж, тухайн үндэстний хэв шинжийг өөртөө шингээж байдаг билээ. Тухайлбал, 1950 оны Дисней студийн бүтээл Үнсгэлжин хүүхэлдэйн киног Испани улс “Эрт урьд цагт” хэмээн нэрлэж, нутагшуулсан байдаг ажээ. Манай сайт уншигч танд олон улсад бидний мэдэхээс өөрөөр бүтээгдсэн алдартай хүүхэлдэйн кинонуудын талаарх мэдээллийг бэлдлээ.

1. Цасан цагаан ба долоон одой (АНУ) / Нойрсож буй гоо үзэсгэлэн ба долоон хүлэг баатар (ОХУ)

© Snow White and the Seven Dwarves / Disney, © Skazka o myortvoy tsarevne i o semi bogatyryakh / Soyuzmultfilm

Цасан цагаан хүүхэлдэйн киноны Орос хувилбарыг Александр Пушкин бичиж, Союз Мультифильм студи 1951 онд үзэгчдийн хүртээл болгож байв. Уг үлгэрт нэгэн шулам үзэсгэлэнт дагавар охиноо замаасаа зaйлуулахаар ойн гүнд орхин явдаг бөгөөд охин долоон хүлэг баатартай нөхөрлөж байгаа түүхийг өгүүлдэг. Түүнчлэн дур булаам ханхүү, хортой алим, шилэн өвс зэрэг зүйлс ч мөн гардаг ажээ.

 

2. Үнсгэлжин (АНУ) / Золушка (ОХУ)

© Cinderella / Disney, © Zolushka / Soyuzmultfilm

Charles Perrault-ийн алдарт Үнсгэлжингийн түүх бол дэлхий даяар хамгийн өргөн тархсан үлгэрүүдийн нэг билээ. Тэгвэл манай хойд хөршид энэ түүхийг мөн л Союз Мультифильм студи өөрийн соёлдоо уусгаж, Золушка хэмээн нэрийдэж хүүхэлдэйн кино хийсэн байдаг аж. Диснейн бүтээлээс ялгаатай нь тус хүүхэлдэйн кинонд Золушка охины аавыг амьд сэрүүн байгаагаар дүрсэлсэн байдаг.

 

3. Гуталт муур (АНУ) / Гуталт муурын гайхамшигт ертөнц (Япон)

© Puss in Boots / Dreamworks, © The Wonderful World of Puss ‘n Boots / Toei

Шрек хүүхэлдэйн киноны туслах дүр болон олонд танигдаж байсан гуталт муурны түүх Япон улсаас эхлэлтэй ажээ. Тус үлгэрт гуталт муур хорон санаат хоёр ахдаа ад үзэгдсэн тээрэмчний хүүг гүнжтэй гэрлэхэд тусалдаг тухай өгүүлдэг байна. Улмаар Япон орон даяар алдаршсан Перо муур “Toei” анимейшн студийн бэлгэ тэмдэг болсон амьтан болжээ. Перо гэдэг нэр нь алдарт зохиолч Charles Perrault-ийн овгийн зөв дуудлага аж.

 

4. Аладдин (АНУ) / Аладдин ба шидэт дэнлүү (Япон)

© Aladdin / Disney, © Aladdin and the Magic Lamp / Toei

Япон улсад 1980 онд шидэт дэнлүү, шидтэй бөгжтэй нэгэн залуу үзэсгэлэнт гүнжийг өөртөө татаж буй түүхийг өгүүлсэн хүүхэлдэйн кино нээлтээ хийсэн нь Аладдин хүүхэлдэйн киноны эхлэлийг тавьж байв. Түүнчлэн хүүхэлдэйн киноны эсрэг дүр нь Аладдины нэгэн адил тоть шувуу байх бөгөөд Аладдин хүүхэлдэйн киног бүтээхээс өмнө Дисней студийн телевизийн суваг тус хүүхэлдэйн киног цацаж байсан гэдэг.

 

5. Бяцхан лусын дагина (АНУ) / Русалочка (ОХУ)

© Rusalochka / Soyuzmultfilm, © The Little Mermaid / Disney

1969 онд Оросууд анх Ханс Кристиан Андерсены лусын дагины тухай өгүүлэх гунигт түүхээс сэдэвлэн Русалочка хүүхэлдэйн киног бүтээж байжээ. Дисней студийн бүтээлээс төгсгөл нь ялгаатай байдаг боловч хоёул хайр сэтгэлд хүнд бэрхшээл саад болох учиргүй гэсэн санааг дэвшүүлсэн байдаг.

 

6. Winnie the Pooh (АНУ) / Винни Пух (ОХУ)

© The Many Adventures of Winnie the Pooh / Disney, © Vinni Puhk / Soyuzmultfilm

A. Milne-ийн Винни Пухыг зөвхөн Дисней студийн бүтээлээр төсөөлөх нь өрөөсгөл ойлголт ажээ. Тэгвэл тус хүүхэлдэйн киноны Орос хувилбарт Пух баавгай гэнэн тэ.нэг гэхээсээ илүү этгээд зан авиртай байхаас гадна шар шувууг эмэгтэй хүүхдээр төлөөлүүлсэн байдаг. Түүнчлэн тус үлгэрт Кристофер Робин хүү огт байдаггүй тул үлгэрийн гол дүрийн амьтад тоглоом бус ойд амьдардаг бодит амьтад хэмээн дүрслэгддэг ажээ.

 

7. Пиноккио (АНУ) / Буратино (ОХУ)

© Pinocchio / Disney, © Buratino / Soyuzmultfilm

Ганцаардсан хүүхэлдэй урлаач бяцхан модон хүүхэлдэй хийж амь оруулдаг түүх Орос болон АНУ-д хоёр янз бий. Гэсэн ч тэдэнд ижил төстэй зүйлс маш олон. Тухайлбал, хүүхэлдэйн киноны гол дүрийн модон хүүхэлдэйн хөвгүүд хоёул жинхэнэ хүүхэд болохыг төдийлөн хүсдэггүй боловч алтан түлхүүр олж, найз хүүхэлдэйнүүдээ хорон санаат хүүхэлдэй урлаачаас аврах чин хүсэлтэй байгаа тухай түүхийг өгүүлдэг ажээ.

 

8. Араатан ба үзэсгэлэн гоо (АНУ) / Улаан цэцэг (ОХУ)

© Beauty and the Beast / Disney, © The Scarlet Flower / Soyuzmultfilm

Араатны гарт орсон худалдаачны охины нэрийг Орос хүүхэлдэйн кинонд Анастасия хэмээдэг ба аавынхаа амийг аврахаар нэгэн арал дээр xоригдож байгаа түүхийг өгүүлдэг ажээ.

 

9. Гумбалын гайхамшигт ертөнц (АНУ) / Гайхамшигт од (Хятад)

© The Amazing World of Gumball / Cartoon Network, © Miracle Star / Sanyuan Foods

Гайхамшигт од хүүхэлдэйн кино нь тус улсад ижил нэртэй ямааны сүүний борлуулалтыг асар ихээр нэмэгдүүлсэн сурталчилгаа болж байсан гэдэг. Иймээс ч тус хүүхэлдэйн киноны дүрүүд ямаа төрхтэй гардаг байна. Харин Гумбалын гайхамшигт ертөнц хүүхэлдэйн киноны багийнхан Хятад улсад тэдний бүтээлийг дуурайсан хүүхэлдэйн цуврал кино бүтээгдэж байгааг олж мэдээд “Хуулбарлагчид” хэмээх ямааны гэр бүлтэй тyлалдаж байгаа үйл явдлыг өгүүлэх нэг ангийг бүтээж байжээ.

 

10. The Powerpuff Girls (АНУ) / Powerpuff Girls Z (Япон)

© The Powerpuff Girls / Cartoon Network, © Powerpuff Girls z / Toei

Powerpuff Girls Японд тун алдартай бөгөөд өөрийн аниме хүртэл байдаг ажээ. Эх түүхээс ялгаатай нь охид эгч дүүс биш энгийн найзууд болон гардаг байна.

 

11. Адал явдлын цаг (АНУ) / Азтай Бингийн түүх (Хятад)

© Adventure Time / Cartoon Network, © The Legend of Lucky Pie / Lucky Pie (Yimumu & Tim Chan)

Азтай Бингийн түүх хүүхэлдэйн кино нь ярьдаг морь, шар шувуу мэт төрхтэй хүү хоёрын тухай өгүүлэх бөгөөд найз лусын дагины хамт туулж буй адал явдлуудыг хүргэдэг гэдгээрээ Finn болон Jack нарын түүхтэй ижилсдэг. Түүнчлэн Бин хүүг Pokey-той, ярьдаг морийг Gumby хүүхэлдэйн киноны дүртэй ижил байна хэмээн дүгнэсэн хүмүүс ч бий.

Бидний мэдэх алдартай үлгэр, хүүхэлдэйн киноны өөр ямар хувилбарууд байдаг бол? Хэрэв та мэдэх бол сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

9
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *