Орчин үеийн Рапунзел болон түүний охид

0

Орчин үеийн Рапунзел болон түүний охид


Цайзад хоригдсон ер бусын урт, алтан үстэй үзэсгэлэнт Рапунзел бүсгүйн тухай ах дүү Гриммийн үлгэрийг мэдэхгүй хүн үгүй. Газар шүргэсэн урт үс хэн бүхэнд заяагаад байдаггүй ч шидэт үлгэрт гардаг Рапунзел шиг уртаас урт үстэй нэгэн эмэгтэй Америкийн Чикаго хотод нөхөр, гурван охиныхоо хамт амьдардаг байна. 43 настай Терелин Расселын үс өөрийнх нь биеийн өндрөөс ч урт буюу 180 см-т хүрдэг өгөөд түүний урт үсний генийг гурван охид нь ч мөн өвлөн төржээ. Терелиний хэлснээр ийм урт үстэй байхын тулд их тэвчээртэй байхаас гадна их мөнгө ч бас хэрэгтэй байдаг гэнэ.Терелиний хувьд түүний санаж байгаагаар хамгийн богинохон үстэй байсан үе нь 4 настай цэцэрлэгийн жаахан охин байсан үе ба тухайн үед түүний үс бүсэлхийгээр нь татдаг байжээ. Тереллин өөр шиг нь урт үстэй охиддоо бүр бага байхаас нь үсээ хэрхэн сүлжихийг сургаснаас гадна үстэй холбоотой хэдэн дүрмийг заавал баримтлуулдаг байна. Жишээ нь, гал тогооны өрөө рүү задгай үстэй орж ирж болохгүй, зуухны ойролцоо үсээ шууж боогоогүй үедээ зогсож, ирж болохгүй гэх мэт. “Би үсчинд очихгүйгээр мөнгөө хэмнэдэг ч гэсэн энэ хэмнэсэн мөнгө маань эргээд үсэндээ зарцуулагддаг. Би нэг сав шампуниар хоёр л удаа үсээ угаадаг. Мөн үсээ орооцолдож ширэлдүүлэхгүйн тулд ангижруулагчийг маш их хэмжээгээр, байнга хэрэглэдэг.” хэмээн Терелин сурвалжлагч нарт өгсөн ярилцлагандаа дурджээ. Олон жилийн турш үсээ буяны үйлсэд хандивлаж ирсэн Терелин болон түүний охид тун саяхан Америк болон Канад дахь эмчилгээний нөхцлөөс шалтгаалан үсгүй болсон 21-ээс доош насны хүүхдүүдэд зориулан хиймэл үс хийдэг “Хайрын цоож” нэртэй ашгийн бус байгууллагад үсээ хандивласан байна. Гэхдээ ийнхүү үсээ хандивлахдаа 50 инчээс хэтрэхгүй хэмжээний үсийг тайруулж хандивладаг аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. McTavish

    2013/03/01 at 20:31

    урт үс муухай…

  2. kabuki

    2013/03/01 at 14:47

    aa negt shu hehe

    [ Зассан: kabuki , өдөр 2013/3/1 14:48 ]

  3. Black_Hawk

    2013/03/01 at 14:59

    [quote]aa negt shu hehe [/quote]
    tgd?

  4. Зочин

    2013/03/01 at 15:01

    uneheer gaihaltai

  5. Зочин

    2013/03/03 at 10:47

    hamgiin joohon ni huurhun um he ehe h

  6. Зочин

    2013/03/05 at 19:46

    wooow goy ymaaajavascript:justreturn()javascript:justreturn()

  7. Зочин

    2013/03/06 at 20:52

    үнэхээр гоё юмаа

  8. jerry-man

    2013/03/07 at 11:40

    лай байгаадаа

  9. Зочин

    2013/03/08 at 14:01

    blain archilah gj lai shd yuga hdg bnaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *