Телевизийн сувгаа булаацалдсаар байна уу?

0

Телевизийн сувгаа булаацалдсаар байна уу?

“Хүүхэлдэйн кино үзнэ гэж эрхлэх хүүгээ аргадах зуур, NBA-ийн тоглолтыг нэг хором ч алдалгүй үзэх гэж хичээнэ. Гэтэл эхнэрийн маань дуртай цувралын эхлэх цаг нь болчихоод байдаг”

Ийм үйл явдал өдөр бүр биш юм аа гэхэд цөөнгүй олон удаа таны гэр бүлд өрнөдөг байх.

Харин СКАЙМЕДИА хэрэглэгчдэд суваг булаацалдах шаардлага гардаггүй. Учир нь гар утас, таблет, зөөврийн компьютер гээд хүссэн төхөөрөмж дээр тэд IPTV-ээ үзэж чаддаг. Гадаад улс оронд ажиллаж амрах, аялал зугаалгаар явах үед ч IPTV буюу NOW үйлчилгээ үргэлж таны халаасанд байх болно.

Дуу дүрсний өндөр нягтрал бүхий HD, 3D сувгуудыг 96 цагийн турш нөхөж үзэх ухрааж, зогсоох, телевизээрээ твиттердэх, YOUTUBE үзэх гээд дуусашгүй боломж бүхий IPTV хэрэглэхийг хүссэн ч ТАНАЙ БАЙРАНД СҮЛЖЭЭ ОРООГҮЙ Л БАЙНА УУ?

Яг одооноос эхлэн гэртээ шилэн кабелийн болон GPON зэрэг утастай интернэт хэрэглэдэг айл өрх бүр СКАЙМЕДИА-г ашиглах боломжтой боллоо. Дархан, Эрдэнэт, тэр ч байтугай гадаад улс оронд манай IPTV нээлттэй байх болно. Харин хэрэглэж буй интернэт хурд тань 1,5 Mbps –ээс дээш байх хэрэгтэй бөгөөд та IPTV HD BOX төхөөрөмжийг зурагтандаа залгана. Ингэснээр дуу дүрсний өндөр нягтрал бүхий телевизийн 80 суваг, видео сангаас хүссэн киногоо түрээслэн үзэх зэрэг бусад олон боломжууд таны гэрт хүрэх юм.

Мөн СКАЙМЕДИА гурвалсан үйлчилгээний шинэчлэгдсэн MAX HD багцаа танилцуулж байна. Одоо та манай үйлчилгээний дөрөв биш, гурван багцаас өөрийн хэрэглээндээ тохируулан сонголт хийх боломжтой.

Ингэснээр, MAX HD багцийн хэрэглэгчид сарын суурь хураамжаас 10,000 төгрөг хэмнэх бол MIX HD багцийн хэрэглэгчийн хувьд, суурь хураамж хэвээрээ, харин үзэх сувгийн тоо 114 болж нэмэгдсэнээс гадна нөхөж үзэх үйлчилгээг үнэгүй ашиглах болно.

СКАЙМЕДИА гурвалсан үйлчилгээний шинэ хэрэглэгч болохыг хүсвэл, та HomeGateway болон IPTV HD BOX төхөөрөмжийг, суурилуулалтын үйлчилгээний хамт 50,000 төгрөгөөр авах боломжтой.

Үйлчилгээний багцуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалга өгөхийг хүсвэл: http://www.skymedia.mn болон 7676 9000 дугаарт холбогдоно уу.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *