Түрүү булчирхайн хорт хавдрын үед илрэх 9 шинж тэмдэг. Эдгээрийг эрэгтэй хүн бүр мэдэж байж ёстой!

2

Түрүү булчирхайн хорт хавдар бол нийт эрэгтэйчүүдийн 17% нь өвчилдөг аюултай өвчин юм. Хамгийн аймшигтай нь энэ өвчний эхэн үед ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд нууц байдлаар хавдар улам томорч байдаг.

Хэдий тийм ч гэлээ зарим тохиолдолд илрэх шинж тэмдгүүд байх бөгөөд энэ үед даруй мэргэжлийн эмчид ханддах хэрэгтэй. Илрэх шинж тэмдгүүд нь бие организм болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Ингээд түрүү булчирхайн хорт хавдрын үед илрэх 9 шинж тэмдгийг танилцуулж байна.

Шээсээр илрэх шинж тэмдгүүд

1. Өвдөлт

Энэ шинж тэмдэг ихэвчлэн давсаг өвчилсөн үед илрэх бөгөөд түрүү булчирхайн хорт хавдар давсгийг өвчлүүлж, улмаар шээх үед өвдөх эсвэл халуу шатах мэдрэмж төрнө.

2. Цус

Хэрэв таны шээс цустай гарвал оройтохоос нь өмнө шалгаж үзэх хэрэгтэй. Хорт хавдрын үед бөөр чулуутай болох эсвэл давсаг өвчилснөөс болж энэ шинж тэмдэг илэрдэг байна.

3. Давсагны үйл ажиллагаа

Давсагны үйл ажиллагаа алдагдах, давсагаа хянаж чадахгүйд хүрэх эсвэл гэдэс дотор хямрах нь түрүү булчирхайн хорт хавдрын үед илрэх шинж тэмдгүүд юм. Мөн шээсний урсгал өмнөхөөсөө илүү муудна.

4. Давтамж

Энгийн үетэй харьцуулахад түрүү булчирхайн хорт хавдар туссан үед ариун цэврийн өрөө орох тоо ихэсдэг. Тэр ч бүү хэл шөнө дунд гэнэт шээс хүрч сэрдэг болох хандлага хүртэл ажиглагддаг байна.

 

Бусад шинж тэмдгүүд

1. Өвдөлттэй хэт оргилуулж шээх

Шээс энгийн үетэй харьцуулахад илүү оргилж гарна. Гэхдээ зүгээр ч нэг гарахгүй бөгөөд маш их өвдөлт мэдрэгдэнэ.

2. Үрийн шингэн

Үрийн шингэн бага ялгардаг болох бөгөөд ялгарах үедээ мөн цустай ялгарна. Үүнийг АНУ-ын Хорт хавдартай тэмцэх төвөөс судалгааны үр дүнд олж тогтоосон байна.

3. Мэдээ алдах

Өвчин улам хүндэрч, ноцтой үр дагаварт хүрч эхлэх үед тархи нугасны мэдрэлийн системд нөлөөлж, мэдээ алдах эсвэл хөл хавиар сулрах болох, явж чадахгүй байх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Амь насаа алдаж буй эрэгтэйчүүдийн 25% нь түрүү булчирхайн хорт хавдраас болж байгаа нь өвчний шинж тэмдэг илрэх үед цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй гэдгийг анхааруулж байна.

20
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
8
БахархмаарБахархмаар
7
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *