Маш хачирхалтай шалтгаануудын улмаас Өмнөд Солонгост гаргахыг нь хориглосон 8 дууны клип

0

Солонгос дуучдын клип гоёмсог хувцаслалт, хөдөлгөөний эвсэл бас этгээд содон тайзны засалтаараа үзэгч сонсогчдын сонирхлыг өөрийн эрхгүй татдаг. Дэлхий даяараа тэдний клипийг хэдэн сая удаа үзэцгээнэ, харин орон нутгийн зурагтаар зарим нэг клипийг цацахыг хориглодог ажээ. Хэтэрхий эрээ цээргүйдээ ч юм уу эсвэл цензургүй үг хэллэгтээ ч биш. Зарим нэг шалтгаан нь үнэхээр гэмгүй зүйл байх нь хачирхалтай.

Blackpink — Kill This Love

Солонгосын алдартай охидын хамтлагуудын нэг болох “Blackpink” нь энэхүү клипээ 2019 онд гаргасан юм. Гэвч клипийг зурагтаар цацахыг шууд хоригложээ. Шалтгаан нь: хамтлагийн дуучин бүсгүй суудлын бүсээ зүүлгүй машин жолоодож байгаа учраас гэнэ. Гэхдээ тус хамтлагийн шүтэн бишрэгчид нь өөр тайлбар гаргасан байна: гэр бүлийн хvчирхийллийг зөвтгөж байгаа учраас хориглосон гэж тэд үзжээ.

 

T.O.P — Turn It Up

Рэппер T.O.P энэ клипийг 2010 онд гаргасан. Түүний дуунд “би бол биеэ vнэлэгчдийг зyyчлагч”, мөн “чиний дyрыг xөдөлгөх гэж энэ мессежийг бичиж байна” гэсэн мөртүүд байдаг, энэ л шалтгааны улмаас уг клипийг хориглосон гэж үзэх боловч МВС сүлжээ телевиз өөр шалтгаануудыг мөн нэрлэжээ. Уг дуунд брэндүүдийн маш их “далд сурталчилгаа” байдаг. Чухам Dior, Louis Vuitton болон YSL брэндүүд – T.O.P-ын энэ дууны нэг мөрөнд бүгд дурдагддаг ажээ.

 

PSY — Gentleman

PSY-ийн Gangnam Style гарснаас хойш нэг жилийн дараа Gentleman синглээ гаргасан байдаг. Уг дуу 2013 онд YouTube дээр хоногт хамгийн их үзэлттэй клип болж байсан бөгөөд бүтэн дөрвөн жилийн туршид энэ байраа тавьж өгөөгүй. PSY энэ клип дээрээ “зaвхай” дүр ч гаргадаг – жишээ нь, бүсгүйн усны хувцсыг тайлах гэж оролддог. KBS суваг энэ клипийг нэвтрүүлэхийг хориглосон нь тэр “зaвхай” хэсэгтэй огт холбоогүй. Клип эхэлснээс хоёр дахь секунд дээр замын анхааруулах тэмдгийг өшиглөж байгаа хэсгээс болж хоригложээ. Энэ явдлыг олон нийтийн өмчид хaлдсан хэрэг гэж үзсэн байна.

 

Park Ji-yoon — Beep

2014 он дуучин Пак Жи Юн америкийн “Soul Train” дуу, бүжгийн шоунд зориулж “Beep” синглээ гаргажээ. Клип дээр ретро хувцас өмссөн хүмүүстэй дуулж, бүжиглэнэ. Мөн “Soul Train” шоуны хэсгээс оруулсан бөгөөд клипний төгсгөлд уран бүтээлчдийн нэрсийг нь бүгдийг жагсаан гаргадаг. KBS суваг уг жагсаалтыг хэтэрхий урт гэж үзсэн тул гаргахыг хоригложээ.

 

Orange Caramel — Catallena

Orange Caramel хамтлагийн 2014 оны 3 дугаар сард гаргасан Catallena клип нь “болливуд хэв маяг”-аар хийгдсэн. Гурван бүсгүй хуванцарт савлагдсан роллын дүрд хувирчээ, роллын үнэ 4000 вон. Телевизийн боссуудад энэ нь таалагдаагүй бололтой, ингээд л зурагтаар нэвтрүүлэхийг хориглосон гэдэг.

 

EXO — Lotto

EXO – Lotto сингл дууны клип дээр мөpийтэй тоглоом, тахианы зoдоон зэрэг гардаг. Гэхдээ энэ нь зурагтаар нэвтрүүлэхгүй байх шалтгаан нь болоогүй юм. Дуу зохиогчийн бодлоор бол “Lotto” нь “Lottery” буюу “сугалаа” гэдэг үгний товчлолыг илэрхийлж буй. Даанч телевизийнхэн энэ нэрийг тодорхой брэндтэй холбон ойлгож байгаагаа хэлжээ. EXO дууныхаа нэрийг “Илүү чанга” гэж солихоос өөр аргагүй болсон юм. Синглийн нэрийг сольсны дараа KBS болон MBC сувгаар нэвтрүүлэх, концерт дээр дуулах боломжтой болжээ.

 

Dean — Instagram

R&B дуучин Динийн дуулсан Instagram сингл гарсныхаа хоёр өдрийн дараа л солонгосын шилдэг дууны жагсаалтыг тэргүүлсэн байдаг. Дуугаараа тэр залуу үеийг сошиал сувагт эрүүл бусаар хандаж байгаа асуудлыг хөнджээ. KBS суваг түүний дуунд Instagram гэдэг тодорхой брэнд дурдагдаж байгаа учраас нэвтрүүлэхийг хоригложээ.

 

F.CUZ — Dreaming I

F.CUZ бой-бэндийн Dreaming I дууны клип 2012 онд зурагтаар цацагдахаас (төлөвлөгөөт) хэдхэн цагийн өмнө цуцлагдаж байжээ. Дууны клипний үйл явдал сургууль дээр өрнөнө. Нэг дуучин нь хичээл орж байхад чихэвч зүүнэ, харин нөгөө нь тод өнгөөр будсан үстэйгээ хичээлдээ сууж байдаг. KBS суваг уг клип өсвөр насныханд буруу үлгэр дуурайлал болох магадлалтай гэж болгоомжилжээ.

Таны хувьд эдгээр дууг хориглосон шалтгаан хэр санагдаж байна даа? Байж болохоор зүйл үү?

45
Ха ХаХа Ха
21
ТэнэглэлТэнэглэл
19
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *