
Аливаа үйлдвэрлэгчид, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид худалдан авагчийн анхаарлыг татаж, хорхойг нь хүргэхийн тулд савлагаан дээрээ хурц, тод өнгийн зураг буулгадаг. Хоол хүнстэй хайрцаг, савлагааг харахад хэцүү: өөрийн эрхгүй шүлс гоожиж хурдхан шиг л задалж идэх хүсэл төрнө. Харамсалтай нь худалдан авагчийн хүлээлт талаар болно: дотроос нь бидний хүлээж байсан зүйл огт гарч ирэхгүй. Хэнийг буруутгахаа ч тэр үед ойлгохгүй: зальтай маркетингийн мэргэжилтнүүдийг үү эсвэл худлаа сурталчилгаанд итгэсэн өөрийгөө юу?
Ийм зүйл тохиолдвол уурлаж бухимдах огт хэрэггүй. Бусадтай тухайн бүтээгдэхүүний бодит байдлыг хуваалцаад зохих үнэлгээг хийхэд л хангалттай. Нийтлэлийн төгсгөлд савлагаан дээрх зурагтайгаа ямар ч өөгүй тохирсон мундаг барааг танилцуулна аа.
1. Би зайрмаг худалдаж авсан юм л даа. Гэтэл…

2. Эгч манай бага дүүд бэлэглэх гэж худалдаж авсан гэсэн

3. Ам дүүрэн шоколад идэх нь гэж тэсэн ядан хүлээсэн юмсан

4. Надад бүр хэлэх ч үг олдохгүй байна

5. Эрс шинэчлэгдсэн Базз Лайтер

6. Энийг одоо юу гэж ойлгох уу?

7. Энэ зураг миний зүрх сэтгэлийг шархлуулж байна

8. Энэ пицца – зүгээр л “төгс”

9. Бараа бүтээгдэхүүн сурталчилгаан дээрх шигээ гоё биш гэдгийг би мэднэ л дээ. Гэхдээ энэ нээрээ арай ч дээ

10. Ийм харагдаж байгаа бол миний ч гэсэн уур хүрч байна шүү

11. Шоколадыг нь тусад нь худалдаж авах ёстойг би мэдсэнгүй

12. Angry Birds зайрмаг

13. Эвлүүлэх зураг нь өөр. Тэгээд болоогүй ээ, ширхэг нь дутуу гэж байгаа

14. Яагаад хямдарсан байсныг нь сая л ойлголоо

15. Би хэзээ ч ингэж мэхлүүлж байсангүй

16. Яргай загастай, брокколигийн нухаш

17. Төмөр хүн байх ёстой болохоос биш Төмөр бөмбөлөг болох ёсгүй байсан юм

18. Жигнэмэгтэй уутыг задлаад хамгийн түрүүнд таарсан нь энэ

19. Адилхан байна уу? Та юу гэж бодож байна?

20. Жимсний компотонд ганц ч интоор байсангүй

Бонус: өөгүй төгс таарна гэдэг чинь л энэ дээ

Савлагаан дээрх зурагнаасаа тэс өөр бараа бүтээгдэхүүн танд таарч байв уу?







