Хятадын хөдөлмөрийн биржээс санал болгодог хамгийн хачирхалтай 10 ажлын байр

0

Эх орондоо ажил олж чадахгүй байгаа бол Хятадын хөдөлмөрийн биржийн саналуудыг сонирхож үзэхэд буруудахгүй. Хачирхалтай юм шиг, бүр галзуурсан юм болов уу гэмээр ажлын байрны саналыг тэд тавьж байна.

1. Хакер

Ихэнх улс оронд хакеруудыг хуулийн дагуу шийтгэдэг бол Хятадын төрийн байгууллагад хакеруудыг ажилд авдаг. Хятадын засгийн газарт хакеруудын арми ажилладаг бөгөөд ихэнх үйл ажиллагаа нь хууль бус буюу АНУ-ын эсрэг кибер ажиллагаа явуулдаг ажээ.

АНУ-ын шуудангийн сүлжээнд нэвтрэх, 2010 онд гэхэд л Google-ийн сүлжээнд нэвтэрч чадсан байна. Жилийн турш Хятадын засгийн газарт алба хаадаг хакерууд Америкийн армийн компьютерыг нийт 20 удаа хакерджээ.

Хятадын хөдөлмөрийн биржээс санал болгодог хамгийн хачирхалтай 10 ажлын байр 1

2. Пандагийн мэргэжилтэн

Та бүхэн амьтны хүрээлэнд панда харсан байх. Гэхдээ панда ажил хийж улс эх орондоо орлого оруулдаг гэдгийг хүн болгон мэдэхгүй л болов уу. Панда бол төрийн өмч, тиймээс амьтны хүрээлэнгүүд пандаг түрээсэлж төрд мөнгө төлдөг ажээ.

Тухайлбал төсвийн бүрдүүлэлтийн 1 сая доллар нь энэ түрээсээр бүрддэг, түрээсийн хугацаа 10 жил. Амьтны хүрээлэн пандаг солихоор шийдвэл нэмэлт 600,00 доллар төлөх хэрэгтэй. Харин амьтны хүрээлэнгийн буруу арчилгаанаас болж панда үхвэл торгуульд нь 500,00 доллар төлөх болно.

Хятадын хөдөлмөрийн биржээс санал болгодог хамгийн хачирхалтай 10 ажлын байр 2

3. Порно шүүгч

Бас нэгэн сонирхолтой ажил. Интернетэд тавьсан зар сурталчилгааны видео, богино хэмжээний бүхий л видеонуудыг үзэж үүнд ямар нэгэн эротик шинж байгааг олж тогтоох юм.

Зарим нэг шүүгчид долоо хоногт 700 видео үзсэн тохиолдол ч байна. Хятадын цензурт тохирч байгаа эсэхийг мөн шалгах ажээ.

Хэрвээ ямар нэгэн видео Хятадын стандартад нийцэхгүй гэж үзэх өчүүхэн зүйл байвал тухайн контентийг сүлжээнээс шууд устгана. Тухайн ажилд гэр бүлтэй хүмүүсийг л авдаг байна.

Хятадын хөдөлмөрийн биржээс санал болгодог хамгийн хачирхалтай 10 ажлын байр 3

4. Видео тоглоомын фермерүүд

АНУ-ын шоронгийн хоригдлууд хараагүй хүмүүсийн ном хэвлэх, таних тэмдэг үйлдвэрлэх зэрэг ажил эрхлэн хүмүүждэг бол Хятадын хоригдлууд ч мөн ажил хийж хүмүүждэг байна, тэд видео тоглоом тоглоно.

Хятадын шоронд 100,000 гаруй видео тоглоомын фермерүүд тоологдсон байна. World of Warcraft-аар 12 цагийн ээлжээр тоглон мөнгө хожиж виртуал мөнгийг шоронгийн харгалзагчаар дамжуулан бусад тоглогч нарт жинхэнэ мөнгөөр солиулдаг ажээ.

Зарим хоригдлууд энэ ажлыг хийснийхээ төлөө хөлс авдаг бол (хоногт 580-700 доллар авч байсан баримт бий), зарим нь сохор зоос ч авдаггүй. Мөн “норм биелүүлээгүй” гэж буруутгагдан шийтгэл ч оногдуулах тохиолдол байдаг ажээ.

Хятадын хөдөлмөрийн биржээс санал болгодог хамгийн хачирхалтай 10 ажлын байр 10

5. Төлбөртэй жагсагчид

Гонг Конг-д ардчилал тогтоохыг шаардсан жагсаал болоход Хятадын засгийн газар 100,000 гаруй “төлбөртэй жагсагчид”-аар хариу барьжээ. Өөрөөр хэлбэл жагсаал олон улсын хэмжээний анхаарал татаад эхлэнгүүт Хятадын засгийн газар хариу жагсаал хийхээр оролцогч болгонд 100 доллар төлж “төлбөртэй жагсагчид”-ыг хөлсөлжээ.

Засгийн газрын хөлсөлсөн жагсаал эсэргүүцэх жагсагчдыг автобусаар Гонг Конгийн гудамжинд авчирч эсэргүүцэл улам ширүүсэж байжээ.

Хятадын хөдөлмөрийн биржээс санал болгодог хамгийн хачирхалтай 10 ажлын байр 4

6. Интернэт-цагдаа

АНУ-д жижиглэнгийн худалдаа эрхлэх ажил маш дээгүүр ордог бол Хятадад интернэт-цагдаагийн ажил хамгийн түгээмэлд тооцогдож байна.

Хятадын засгийн газарт 2 сая гаран интернэт цагдаа ажилладаг бөгөөд тэдний үүрэг нь Хятадын эсрэг бичигдэж байгаа аливаа мэдээллийг олж тогтоох юм.

Өөрөөр хэлбэл олон нийтийн санал бодлоо хуваалцдаг сайтуудыг шүүж ямар нэгэн сэжигтэй зүйл байвал IP хаягаар нь тодорхойлдог байна.

Цагдаа нар ажлаа амжилттай хийхэд хэд хэдэн түлхүүр үг хэрэг болдог: жишээ нь, далай лам гэж бичихэд л та асуудалд орж мэднэ.

Хятадын хөдөлмөрийн биржээс санал болгодог хамгийн хачирхалтай 10 ажлын байр 9

7. Хийсвэр ажилтан

Юу ч хийхгүй мөртлөө цалин авдаг хачирхалтай ажил Хятадад байна. Хятадын засгийн газарт саяханыг хүртэл 160,000 гаруй хийсвэр ажилтан бүртгэлтэй, тэд аль хэдийн ажлаасаа халагдсан ч цалингаа авсаар байжээ.

Энэ албан тушаал ихэвчлэн төрийн байгууллагуудад илэрсэн байна. Хамгийн том албан тушаал нь Хятадын үндэсний хөгжлийн хорооны даргын хүү, тэрээр хийдэггүй байсан ажлынхаа хөлсөнд жилд 195,000 долларыг 5 жилийн турш авч байсан нь илэрчээ. Тэр ажилдаа ганц ч удаа ирж байсангүй.

Хятадын хөдөлмөрийн биржээс санал болгодог хамгийн хачирхалтай 10 ажлын байр 5

8. Аялагчдыг дагах мөрдөгчид

Хятадын засгийн газар эх орондоо олон улсын хэмжээний арга хэмжээ зохион байгуулахаар шийдэхэд сэтгүүлч, сурвалжлагч гээд л олон хүмүүс улс орон болгоноос ирэх болдог. Харин зарим нэг Хятадын иргэд засгийн газрын энэхүү арга хэмжээг үл хүлээн зөвшөөрөх бөгөөд хүний хөлөөс дайжиж гадаад руу аялахаар явдаг ажээ.

Ингэж эх орны хөл хөдөлгөөнөөс зугтаах Хятад жуулчдыг гадаад улс руу явахад нь тусгай цагдаа даган явдаг байна. Цагдаа нар Хятад жуулчидтай цуг үнэтэй зочид буудалд бууж тансаг хоол зооглож, улс орноор цуг зугаалдаг ажээ.

Хятадын хөдөлмөрийн биржээс санал болгодог хамгийн хачирхалтай 10 ажлын байр 6

9. Эрхтэн цуглуулагч

1,375 тэрбум хүн амтай улс эх оронд эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүс зөндөө байх нь мэдээж. Эрхтэн шилжүүлэх суулгах дарааллаа хүлээж буй өвчтөнүүдийн тоо өдөрт 300,000 орчим байдаг ч тэдний 30-д нь л аз тохионо. Хятадын соёлд донорын асуудлыг сайшаадаггүйгээс гадна үхэгсдийн эд эрхтнийг авахыг шашнаараа хориглосон байдаг.

Донорын эрхтний шаардлагатай байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж засгийн газар 1984 оны хуулиар асуудлыг зохицуулжээ: цаазын ял сонссон ялтны эд эрхтэнг ашиглах зохицуулалт юм (хоригдол хэдий өөрөө зөвшөөрөхгүй байсан ч хамаагүй).

Хятадын шоронгийн хоригдол бусад улс орнуудаас 4 дахин их бөгөөд 2004 онд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нийт 13,000 удаа хийгджээ.

Хятадын хөдөлмөрийн биржээс санал болгодог хамгийн хачирхалтай 10 ажлын байр 7

10. 50 центийн арми

Хятадад интернэт-тролл бол диваажин л гэсэн үг. Тэнд энэ ажлаар амьдралаа залгуулаад байж болдог аж. Хятадын засгийн газарт 300,000 гаруй интернэт-коммент бичдэг хүмүүс ажилладаг (нэг пост нь 50 цент, тийм учраас “50 центийн арми” хэмээх болжээ). Тэд Хятадын засгийн газрыг сайшаах үүрэгтэй.

Хятадын засгийн газрын эсрэг бичсэн аливаа коммент болон нийтлэлийг буруушааж элдэв сайт дээр коммент бичихэд л хангалттай ажээ.

Хятадын хөдөлмөрийн биржээс санал болгодог хамгийн хачирхалтай 10 ажлын байр 8

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/10/01 at 15:40

  2. Зочин

    2015/10/01 at 16:00

    gardguiee

  3. Зочин

    2015/10/01 at 16:07

    setgegdel bichsen chine garj irj bna

  4. Зочин

    2015/10/01 at 16:10

    Aaaaa

  5. Зочин

    2015/10/01 at 16:10

    Сэтгэгдэл *hsgsvdhs

  6. Зочин

    2015/10/01 at 16:11

    garj irdguiee

  7. Зочин

    2015/10/01 at 18:25

    Сэтгэгдэл *
    Саяхан олон улсын Хакеруудын forum бoлох Defcon 2015 -д танилцуулагдсан WIFI сүлжээний алдаан дээр тулгуурлаж
    password -ийг нь төвөггүйхэн олдог Whv1.9 олон нийтэд цацагдлаа… Ингэснээр одооноосс бид Интэрнэт гэх зүйлд заавал мөнгө гарздаж өөрийн хэтэвчээ нимгэлэх шаардлага алга болж бх шиг бна… smile emoticon

    Жич: Хэрэв Ямарваа Нэгэн Асуудал Гарвал Би Хариуцахгүй шүү!!!!

    бичлэгтэйн хамт link-ийн орууллаа..
    https://www.youtube.com/watch?v=snRUKgaii5c

  8. eegii

    2015/10/01 at 18:32

    Сэтгэгдэл *

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *