Хувцасны талаар бидний мэдэхгүй 16 сонирхолтой баримт

1

Эртний өвөг дээдэс нийгмийн давхрагатаа нийцүүлэн хувцасны өнгөө сонгодог байсан бололтой. Бюстгальтер хэмээх хувцасыг нэгэн зохиолч зохион бүтээсэн гэвэл танд ямар санагдаж байна? Бикини, атомын бөмбөг хоёрт нэг ижил зүйл бий, тэр юу вэ?

Хувцасны түүхэнд гайхалтай зүйлс их бий. Танд маш сонирхолтой гэсэн хэсгүүдээс нь танилцуулж байна.

Орчин үеийн эрчүүд өнгөрсөн долоо хоногт ямар бүсгүйтэй шөнийг өнгөрөөснөө санадаггүй тохиолдол зөндөө л байдаг. Харин викторын үеийн залуучууд малгайдаа хайртай хүнийхээ умдагны үсийг хатгаж явдаг байжээ.

Хувцасны талаар бидний мэдэхгүй 16 сонирхолтой баримт 1

Викторын үеийн эрэгтэй хүний цамцны сольдог зах нь маш хатуу байжээ, тухайн үеийн жентельмений хүзүүг боомилдог байсан учраас “эцгийн алуурчид” хэмээх нэртэй болжээ.

Хувцасны талаар бидний мэдэхгүй 16 сонирхолтой баримт 2

Lacoste-ын матрын зураг нь дэлхийн хамгийн анхны логонд тооцогддог. Матрын зурагтай логог 1933 онд Рене Лакост зохиож энэхүү логотой цамц үйлдвэрт гарч эхэлжээ.

Хувцасны талаар бидний мэдэхгүй 16 сонирхолтой баримт 4

Цэргүүдийг нь ханцуйгаараа нусаа арчуулахгүй байлгахын тулд Наполеон цэргийн дүрэмт хувцасны ханцуйн дээр гуулин хадаас хадахыг тушаадаг байжээ. Тулаанд ялалт байгуулсан цэргүүдийг үнэртэй усаар тусгайлан шагнадаг байв.

Хувцасны талаар бидний мэдэхгүй 16 сонирхолтой баримт 3

Оросын армийн цэргүүд 2007 оноос эхлэн албан ёсоор оймс өмсдөг болжээ, үүнээс өмнө тэд хөлөө даавуугаар ороодог байв.

Хувцасны талаар бидний мэдэхгүй 16 сонирхолтой баримт 5

Эртний Грекийн бие үнэлэгчид харилцагчдаа татахын тулд уландаа “намайг дага” гэсэн бичигтэй гутал өмсөж элсэн дээр мөр гарган явдаг байжээ.

Хувцасны талаар бидний мэдэхгүй 16 сонирхолтой баримт 6

Korn метал хамтлагийн зурагтай майк өмссөнийхөө төлөө сургуулиасаа хөөгдсөн оюутан залууд найз нартаа тараа хэмээн бүтэн хайрцаг майкыг хамтлагийнхан илгээжээ. Сонирхолтой нь цагдаа нар майк тараах арга хэмжээнд тусалсан байна.

Хувцасны талаар бидний мэдэхгүй 16 сонирхолтой баримт 7

Европт цагаан өнгийг гашуудлын өнгөд тооцдог байлаа. Харин Виктори хатан хаан хуримаараа цагаан өнгийн хуримын даашинз өмсөж энэхүү ойлголтыг өөрчилсөн юм.

Хувцасны талаар бидний мэдэхгүй 16 сонирхолтой баримт 8

Америкийн сэтгэл зүйн нийгэмлэгээс хийсэн судалгаагаар, өөрийн мэт санагдсан хувцсандаа хүмүүс мөнгө төлөхөд бэлэн байдаг гэжээ.

Хувцасны талаар бидний мэдэхгүй 16 сонирхолтой баримт 9

Дундад зууны үеийн Европт хувцасныхаа өнгөөр өөрийн нийгмийн давхарга болон боловсролоо илэрхийлдэг байв. Сурвалжит гаралтан улаан өнгийн хувцас өмсөх бол тариачин, энгийн ардууд хүрэн, саарал өнгийн хувцас өмсөнө. Худалдаачин, банкирууд, жижиг гарын аристократууд ногоон өнгийн хувцас өмсдөг байжээ.

Хувцасны талаар бидний мэдэхгүй 16 сонирхолтой баримт 10

Бикиниг Америк цэргүүд цөмийн зэвсэг туршиж байсан Бикини арлын нэрээр зохиогч Лиу Реар нэрлэжээ. Реар өөрийнх нь бикини “цөмийн зэвсэг” мэт тэсрэлт хийгээсэй гэж хүсч байжээ.

Хувцасны талаар бидний мэдэхгүй 16 сонирхолтой баримт 12

Муур-эмэгтэй киноны (1975 он) дүрийг амжилттай бүтээсэн Жули Ньюмар гэдэс дардаг анхны тусгай голготкийг өмсөж байжээ. Энэ нь Spanx брэндийн эхлэл байсан гэж хэлж болно.

Хувцасны талаар бидний мэдэхгүй 16 сонирхолтой баримт 11

Зохиолч Марк Твен бюстгальтерийн анхны татуургыг зохиожээ. Өөрийнхөө бүтээлийг бүртгүүлэхдээ тэрээр: “Ямар үр дүнтэйг нь үнэндээ тайлбарлах ямар ч хэрэггүй” гэжээ.

Хувцасны талаар бидний мэдэхгүй 16 сонирхолтой баримт 13

Жинс гэдэг нэр нь Европт үйлдвэрлэсэн даавуунаас үүссэн. Италийн Генуи хотын далайчид “жин” гэдэг материалаар хийсэн хувцас өмсдөг байсан тул далайчдад зориулан тэгж нэрлэжээ.

Хувцасны талаар бидний мэдэхгүй 16 сонирхолтой баримт 14

Хээтэй хувцас хүнийг илүү тарган харагдуулдаг, учир нь хээний завсар дахь цулгуй дээр хүний нүд илүү тогтож байгааг судалгаагаар илрүүлжээ.

Хувцасны талаар бидний мэдэхгүй 16 сонирхолтой баримт 15

Өмнөд Солонгосын цагдаа нар хэтэрхий задгай хувцас өмссөн бүсгүйчүүдийн эргүүлд гардаг байна. Мини-банзал өмссөн хэргээр торгууль ногдуулах эсвэл бүр баривчилж болно.

Хувцасны талаар бидний мэдэхгүй 16 сонирхолтой баримт 16

7
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/10/01 at 18:26

    Сэтгэгдэл *
    Саяхан олон улсын Хакеруудын forum бoлох Defcon 2015 -д танилцуулагдсан WIFI сүлжээний алдаан дээр тулгуурлаж
    password -ийг нь төвөггүйхэн олдог Whv1.9 олон нийтэд цацагдлаа… Ингэснээр одооноосс бид Интэрнэт гэх зүйлд заавал мөнгө гарздаж өөрийн хэтэвчээ нимгэлэх шаардлага алга болж бх шиг бна… smile emoticon

    Жич: Хэрэв Ямарваа Нэгэн Асуудал Гарвал Би Хариуцахгүй шүү!!!!

    бичлэгтэйн хамт link-ийн орууллаа..
    https://www.youtube.com/watch?v=snRUKgaii5c

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *