Халк хүртэл хажууд нь санаа зовмоор синтoлд донтсoн мангасууд. Булчиндаа синтeтик тос тариулж бакь болж харагдах нь эрүүл мэндэд асар их хор уршигтай

1

Синтoл – наран шарлагын газар хамгийн мундаг залуу болж харагдах хамгийн амар арга.

Үүнээс гадна бэртэл гэмтэл авах хамгийн аюултай арга, үүгээр ч зогсохгүй гараа тайруулах хамгийн дөт зам байж болох юм. Тэгээд хамгийн мангар хэмээх нэр зүүх болно. Синтeтик тосноос гаргаж авсан өөхний xүчлийг шууд булчинд тарьдаг. Булчиндаа ийм синтeтик тос тариулсан хүн ойрын гурав, таван жилдээ ямар ч үүрэггүй их булчингаараа хоосон гайхуулж болох л юм.

livejournal.net

Эдгээр хүмүүсийн гэрэл зургийг харж уг нийтлэлээ бэлдэж байх явцдаа би дараах дүгнэлтийг өөрийн эрхгүй хийснээ тантай хуваалцъя. Энэ нь ямар нэгэн сэтгэл мэдрэлийн өвчтэй холбоотой байх. Яг л нөгөө анорекстэй (хэт тураалдаа ортол жингээ хасдаг), эсвэл чих, хамраа цоолуулж элдэв зүйл зүүдэг хүмүүс шиг, бас арьсны доогуур элдэв шингэн шахаж булдруу гаргадаг зэрэг олон янзын гaж сонирхолтой хүмүүс байдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл гэрэл зургуудаас харахад хоосон сэтгэлгээтэй хүмүүс ихэд сонирхоод байх шиг. Синтoлын түүх гэж юу байна?

livejournal.net

Синтoл үнэндээ эсиклeний бэлдмэлийн ачаар бий болжээ. Эсиклeн нь 80-аад оны үед ихэд алдаршиж байсан бөгөөд анaболикийн сулавтар үйлчилгээ үзүүлдэг байв. Булчинд шахахад үрэвслийн хүчтэй үйлчилгээ үзүүлж тэр хэсэгтээ булчингийн хэмжээ томорсон юм шиг хавдана. Тийм учраас бодибилдингчид тэмцээнд орохынхоо өмнө уг бэлдмэлийг тариулдаг байжээ. Германы химич Кларк Крис эсиклeнийг анхааралдаа авч илүү урт хугацаанд үр дүн өгөх бэлдмэл хийхээр шийдсэн байна. Ингээд 90-ээд онд Синтoл (Synthоl) гэдэг нэртэй бэлдмэл бий болсон бөгөөд дараа нь “Pump’N’Pоse” (Булчингаа нэмээд гоё зогс) гэдэг нэрээрээ алдаршиж өнөөг хүртэл эрэлт хэрэгцээ ихтэй хэвээр явна.

livejournal.net

Синтoлыг германы бодибилдингчин Klaus Doring анх хэрэглэж туршиж үзсэн тамирчин болжээ. Кларкын бүтээл алтан нээлт байлаа (түүний л хувьд), хэдэн мянган хүн 400 доллараар (нэг шил синтoлын үнэ) ямар нэгэн асуудалгүйгээр булчингийн массаа нэмэх боломжийг олгожээ. Синтoлыг төрөл бүрийн зөвлөл, холбоод хэрэглэхийг xориглосон байдаг ч гэлээ биед түрхэх тос нэрийн доор ямар нэгэн хяналтгүйгээр зарж борлуулсаар л байна.

livejournal.net

Синтoлын 84 хувь С8 гэх тосны xүчлээс бүрддэг, үүнээс гадна уг бэлдмэлийн орцод С10 болон С12 тосны xүчил ч агуулагдана, 7,5% нь лидокaин, 7,5% – бeнзил-aлкогол. Бүдүүлгээр хэлбэл синтoл гэдэг нь жирийн өөх, тос л юм. Бэлдмэлийг шууд булчинд шахдаг, дараагийн шахалтаас хэмжээ нь улам нэмэгдэнэ. Булчингийн масс нэмэгдэж байгаа мэт харагдах хэдий ч үнэндээ булчин нь бахь байдгаараа өмнөх хэмжээндээ. Товчхондоо, булчинд агаарын бөмбөлөг шахсантай л адил. Бэлдмэлийн 30 хувь нь биеэр тархдаг, харин үлдсэн 70 хувь нь булчиндаа үлдэж 5-8 жилийн хугацаанд шингэдэг байна.

livejournal.net

Одоо хамгийн утгагүй хэсэгтээ орж байна – энэ бол уг бэлдмэлийн хэрэглээ. Бэлдмэлийг нарийн зүүгээр булчинд шахаж оруулна. Эхний 20 хоногт 1 мл-аар, дараагийн 10 хоногт 2 мл-аар, дараа нь өдөр болгон 3 мл-аар булчингийн хэмжээ нэмэгдэхээ больтол шахсаар байх нь. 30 хоногийн хугацаанд булчингийн хэмжээ цааш нэмэгдэхээ боливол өдөр болгон 1 мл-аар шахна, дараагийн 30 хоногт өдөрт хоёр удаа 1 мл-аар тариулна, дараагийн бүтэн сар долоо хоног тутамд 1 мл-аар шахна. Нэг курс “эмчилгээ” дууссаны дараа үр дүн удаан хугацаагаар тогтоно гэж үздэг. 4 сарын дараа бэлдмэлийг дахиад нэг хэрэглэнэ. Нэг булчинд нийт 275 удаа шахна гээд та бод доо, 275 удаа шүү.

livejournal.net

Синтoл хэрэглэж бэлтгэл хийдэг тамирчид (үнэндээ тамирчин гэдэг хүндтэй нэрээр нэрлэмээргүй санагдана) итгэмээргүй булчинлаг харагдана. Нэг удаагийн оролтоор бэлтгэл хийхэд бүх булчин нь “этгээд хачин томорч” хөөгөөд ирэх шиг л санагддаг. Энэ нь нэгдүгээрт, хэрэглэгчдийн мэдлэггүйтэй холбоотой, хоёрдугаарт, ийм бохир бүтээгдэхүүн зарж борлуулж байгаа ухамсаргүй бизнес эрхлэгчдийн буруу.

livejournal.net

Булчин томрох – энэ нь субъектив мэдрэмж бөгөөд булчин ачаалалтай ажиллаж байгаагийн улмаас цусан хангамж ихсэж судасны хана тэлдэг. Энэ нь цаашлаад булчин томроход хүргэдэг юм. Харин синтoлын тохиолдолд бол өөр үйл явц явагддаг. Хэдий цусан хангамж нэмэгдэж байгаа ч гэлээ булчинг хүчилтөрөгчөөр хангалттай хангаж чадахгүй. Харин ч сүүн xүчил ихээр ялгарч булчингаар өвдөх, түлэгдэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Булчинд синтoл шахвал ер нь юу болдог юм бэ? Энэ нь маш энгийн тайлбартай. Анхны оролтоор тос нь судас болон мэдрэлд механик даралт өгнө, энэ нь булчин томорч байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ шатааж байгаа юм шиг санагдана. Үнэндээ булчин огт ажилладаггүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

livejournal.net

“Кларк синтoлыг ямар ч хор xөнөөлгүй гэж батлан хэлж байгаа ч гэлээ уг бэлдмэлийг үйлдвэрлэдэг  “Uncensоred” компани биед түрхэхээс өөр бусад зорилгоор хэрэглэсэн тохиолдолд бие махбодод гарч болзошгүй хор уршигт хариуцлага хүлээхгүй” болохоо албан ёсоор зарласан байдаг.

livejournal.net
livejournal.net
livejournal.net
livejournal.net
livejournal.net
livejournal.net
livejournal.net
livejournal.net
411
ТэнэглэлТэнэглэл
65
Ха ХаХа Ха
41
ГайхмаарГайхмаар
39
БурууБуруу
38
ХарамсалтайХарамсалтай
8
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

49 Сэтгэгдэл

  1. Battuya Tovuusuren

    Battuya Tovuusuren

    2022/05/14 at 18:56

    Teneg ghed heterhii.😔😔😔

  2. Цэцэг Оргодол

    Цэцэг Оргодол

    2022/05/14 at 19:17

    Муухай юм байна

  3. Dolgor Dogsom

    Dolgor Dogsom

    2022/05/14 at 19:32

    muuhai yumaa

  4. Tsolmon Tsoomoo

    Tsolmon Tsoomoo

    2022/05/14 at 19:39

    Аймаар юм аа

  5. Baasan Baatar

    Baasan Baatar

    2022/05/14 at 19:40

    Байнга уурагаа ууж хичээллэж байхгүй бол булчин сулраад шолбойсон арьс болчихдог гэнэ.кк

  6. Энхнаран Ээгий

    Энхнаран Ээгий

    2022/05/14 at 20:11

    Ямарч утгагүй биетэй юм бэ

  7. Морь Буусан Шагай

    Морь Буусан Шагай

    2022/05/14 at 20:12

    Uhriin gedes gargad haychihsan yum shig

  8. Лувсан Оюун

    Лувсан Оюун

    2022/05/14 at 20:23

    Аймаар харагдаж бнаа

  9. Г. Болортуяа

    Г. Болортуяа

    2022/05/14 at 20:23

    Mangas

  10. Batsukh Batbold

    Batsukh Batbold

    2022/05/14 at 20:28

    bulchin nemeed ireheer dontchdog gj unen ym bnldaa

  11. Baagii Kh

    Baagii Kh

    2022/05/14 at 20:32

    Teneg pizdanuud we

  12. Lkhamkhuu Shagdar

    Lkhamkhuu Shagdar

    2022/05/14 at 20:36

    Ёстой үзэшгүй муухай юм байна.

  13. Gunchin-ish Nergui

    Gunchin-ish Nergui

    2022/05/14 at 20:40

    Хүн биш юм шигээ аймаар

  14. Tserenkhand Damchaa

    Tserenkhand Damchaa

    2022/05/14 at 20:41

    Муухай, Муухай

  15. Buyannemeh Ishdorj

    Buyannemeh Ishdorj

    2022/05/14 at 20:46

    Arai evgui yumaa

  16. Болд Александр

    Болд Александр

    2022/05/14 at 20:59

    Энэ нэгэн зүйлийн донтолт л байх даа. Ямар ч гоо сайхан алга маш муухай харагдажийн

  17. Undrah Dalantai

    Undrah Dalantai

    2022/05/14 at 20:59

    Shuud harhad l gaj muuhai haragdaj bn yo

  18. Т. Нараа

    Т. Нараа

    2022/05/14 at 21:05

    Сэжгийн юм вэ

  19. Yura Yura

    Yura Yura

    2022/05/14 at 21:07

    Энийг ямар булчин гэх юм бэ.хавдар л байна ш дээ.

  20. Буяннэмэх З.

    Буяннэмэх З.

    2022/05/14 at 21:13

    Завааан юм бэ🤢

  21. Budsuren Purewsuren

    Budsuren Purewsuren

    2022/05/14 at 21:15

    Aimaar vum amitan shig bna

  22. Ganbat Baasanjab

    Ganbat Baasanjab

    2022/05/14 at 21:20

    Чаагаад байгаарай

  23. Энхтуяа Болд

    Энхтуяа Болд

    2022/05/14 at 21:20

    Hawdar

  24. Baasanjav Tumursuh

    Baasanjav Tumursuh

    2022/05/14 at 21:21

    Muuhai

  25. Tserenkhand Delegdorj

    Tserenkhand Delegdorj

    2022/05/14 at 21:23

    Шал тэнэг гоёл бна даа

  26. Одгийв Дөлгөөн

    Одгийв Дөлгөөн

    2022/05/14 at 21:23

    Б. Эрдэнэтулга

  27. Norov Uugii

    Norov Uugii

    2022/05/14 at 21:23

    Nvd haltirmaarl yum

  28. Narangerel Namjil

    Narangerel Namjil

    2022/05/14 at 21:24

    Булчин биш бөөн өвчин бна даа Залуучууд минь бүү тариулааоай

  29. Munkhbayr Tserendejid

    Munkhbayr Tserendejid

    2022/05/14 at 21:31

    Хараад сэжиг хүрч байна.

  30. Оюун Мажигмаа

    Оюун Мажигмаа

    2022/05/14 at 21:37

    Муухай бнаа

  31. Javzaa Ch

    Javzaa Ch

    2022/05/14 at 21:50

    муухай юмаа

  32. Byamba Byamba

    Byamba Byamba

    2022/05/14 at 21:51

    Yanaa yamar aimaar im be huurhii

  33. Б. Жавхлан Төгс

    Б. Жавхлан Төгс

    2022/05/14 at 21:54

    Yun mantuunii huril ve 😀😀

  34. Бузар

  35. Huselbaatar Tsog

    Huselbaatar Tsog

    2022/05/14 at 22:02

    тэнэг хогнууд

  36. Munkhzul Shagdarsuren

    Munkhzul Shagdarsuren

    2022/05/14 at 22:24

    Богино наслах л байх даа хөөрхий. Сэтгэц нь өөрчлөлттэй болчихдог байх.

  37. Baterdene Urtnasan

    Baterdene Urtnasan

    2022/05/14 at 23:53

    Pov: he is Baki fan

  38. Garandaa tomor hiitsen ym shig haragdaj bain

  39. Мөнхцэцэг Мөөгий

    Мөнхцэцэг Мөөгий

    2022/05/15 at 00:13

    Аливаа юмс хэрээсээ хэтэрхээр аюултай гэж……

  40. Чиний Баатар

    Чиний Баатар

    2022/05/15 at 00:24

    нөгөө төмөр өргөөд зурагаа дараад бдг донтсон гаруудын ирээдүй

  41. Javhlantungalag Boldbaatar

    Javhlantungalag Boldbaatar

    2022/05/15 at 00:28

    zavaan ymaa

  42. Marlaa Ganaa

    Marlaa Ganaa

    2022/05/15 at 00:46

    oo ymar muuhaim be ymand chin hemjee hyzgaar gj baidgiim bgzde ter n heterheeree muuhai

  43. Б. Насаа

    Б. Насаа

    2022/05/15 at 00:58

    Ерөөсөө ч сайхан харагдахгүй бхад өөрсдийгөө яаж догь гэж боддог бнаа

  44. Хүүхэлдэйн баатруудыг битгий дуурайцгаа

  45. Dorj Gandimaa

    Dorj Gandimaa

    2022/05/15 at 01:33

    Хөдөлмөрлөхийг хүсдэггүй хялбарыг хайгчид. Гоо сайхны мэдрэмжгүй сумтай хүмүүс.

  46. Ganbold Mgl

    Ganbold Mgl

    2022/05/15 at 03:26

    Bulchin bish havdar geltei

  47. Ари Ука

    Ари Ука

    2022/05/15 at 03:55

    Булчин биш өвчин шиг л харагдаж байна

  48. Отгончимэд Даш

    Отгончимэд Даш

    2022/05/15 at 05:57

    Эргүү малнууд

  49. Амаржаргал Нацаг

    Амаржаргал Нацаг

    2022/05/15 at 06:25

    Ямарч зүйл хэтэрхээрээл хог.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *