Найзуудтайгаа ойр ойрхон уулздаг хүмүүсийн оюун санаа болон бие физиологи бусад хүмүүсийнхтэй харьцуулахад хамаагүй эрүүл байдгийг шинжлэх ухаан баталжээ

2

Найзыг олно гэдэг амаргүй зүйл, гэхдээ нэгэнт олсон найзаа насан туршдаа амьдралдаа байлгана гэдэг бүр ч хэцүү. Статистик тоо баримтаас харахад, бид амьдралынхаа туршид ойролцоогоор 400 найзтай уулздаг боловч, тэдний зөвхөн 33 нь цаг хугацааны эрхээр ямар нэгэн байдлаар холбоотой найзууд хэвээр үлддэг байна. Эдгээр хүмүүс бүгд бидний хувьд чухал хүмүүс байдаг, дан ганц шинэ мэдээ дуулгах эсвэл сүүлийн үеийн киноны талаар буу халахаас илүү, үдшийг хүртэл хамтдаа өнгөрүүлдэг. Тэд бидний эрүүл мэндэд нөлөөлдөг ба хамт гадуур гарснаар цагийг давхар зугаатай өнгөрүүлэх боломжтой байдаг.

Бид та бүхэнд найзуудтайгаа гадуур гарснаар эрүүл мэндэд нөлөөлөх ач тусын талаар дуулгахаар бэлтгэлээ. Та энэ мэдээллийг анхааралтай уншиж, дараагийн удаа найзуудтайгаа гадуур гарах үедээ тэдэнд ч бас ярьж өгөөрэй. Та үүнийг уншсаныхаа дараа, өмнөхөөсөө ч олон удаа найзуудтайгаа гадуур гарч байхыг хүснэ.

Найзууд бусдын ярихыг сонсож, ойлгох чадварыг чинь хөгжүүлэхэд тусална. Та илүү уян зөөлөн сэтгэлтэй болох ба бусад хүмүүсийг сайн ойлгодог болно. Энэ эрхэм чанар биднийг хүн гэж хэлэхэд хүргэдэг. Үүний зэрэгцээ, өрөвч сэтгэл танд сөрөг сэтгэл хөдлөлийг бага мэдрүүлэх ба энэ нь таны сэтгэл санааны байдалд сайн нөлөөтэй.

© Baylee Gramling / Unsplash

Та магадгүй гайхах байх, гэхдээ найзууд таны үнэлэх чадварт нөлөөлдөг. Эсвэл найзууд таныг аюул заналхийлэл буюу төвөгтэй сорилтуудыг ялгаж салгаж харахад тусална. Судалгаанаас үзэхэд, найзуудтай хүмүүс эгц толгодыг хараад, найзуудгүй хүмүүстэй харьцуулахад энэ бол намхан, хялбархан давж чадна гэж зоригтой хариулжээ.

pacsun / Instagram

Нийгмийн холбоо таны бие физиологийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө. Нэгэн судалгаагаар биеийн массын индекс, цусны даралт болон бусад үзүүлэлтүүд ганцаардмал хүнд бүр ч илүү сөрөг нөлөө үзүүлдэг болох нь батлагдсан байна. Харин нийгмийн идэвхтэй хүмүүсийн хувьд, дээрх мэдрэмжийг мэдрэх эрсдэл эрс бага байжээ.

jamesmcavoyrealdeal / Instagram

Мөн таны найзууд болон нийгмийн хүчтэй хүрээлэл цагаасаа өмнө нас барах эрсдэлийг бууруулна. Найзууд стрессийг бууруулж, хүнд хэцүү цаг үеийг амар хялбар байдлаар даван туулахад тусална. Тусгаарлалт болон ганцаардмал байдал нь эрүүл мэндэд шууд нөлөөлдөг ба стресс болоход хүргэдэг. Тогтмол стресс ойр дотны хүмүүсээсээ дайжихад хүргэх ба таны бие организмыг доголдуулж, өвчин тусдаг байна.

ashleybenson / Instagram

Найзууд оюун ухааны хомсдолд орохоос сэргийлнэ. Судалгаанаас үзэхэд, ганцаардлыг мэдэрдэг ахмад хүмүүс өвчин тусах эрсдэл илүү өндөр байдаг болохыг олж тогтоожээ. Танин мэдэхүйн чиг үүрэг доголдож, нийгмийн харилцаа холбоо үгүй болно. Харин найзууд таныг хөгжиж дэвшихэд тусалж, шинэ зүйлс сонирхох хүсэл тэмүүллийг өгөх ба харилцааны үр дүнд таны тархи илүү сийрэг, хурц хэвээрээ байх юм.

chrishhemsworth / Instagram

Найзуудтайгаа ойр байж, аль болох ойр ойрхон гадуур гарах нь чухал. Бүх гомдлоо ардаа орхиж, хуанлигаа цэвэрлэж, дотны найзуудтайгаа гадуур гар. Шинэ дурсамжийг бүтээж, баяр хөөрөө хуваалцаж, харилцаагаа улам бэхжүүл. Үр дүнд нь таны эрүүл мэнд эрс сайжрах болно.

© The Big Bang Theory / CBS

Та найзуудтайгаа хэр ойрхон гадуур гардаг вэ? Цагийг хэрхэн хамтдаа өнгөрөөдөг вэ? Бидэнтэй найзуудтайгаа холбоотой сонирхолтой түүхээсээ хуваалцаарай.

courteneycoxofficial / Instagram
7
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *