“The Fifth Element” кино дэлгэцнээ гарснаас хойш 25 жил өнгөрчээ. Тус киноны одууд энэ хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2

Кино сонирхогчдын дунд алдартай “The Fifth Element” кино нээлтээ хийгээд даруй 25 жил өнгөрчээ. Тус киноны гол дүрд тоглох үедээ цэл залуухан байсан жүжигчин Milla Jovovich өдгөө туршлагатай уран бүтээлчдийн нэгт тооцогддог билээ. Манай сайт уншигч танд тус кинонд дүрээ мөнхөлсөн алдартнууд өдгөө хэрхэн өөрчлөгдсөн талаар мэдээг бэлтгэн хүргэж байна.

1. Bruce Willis Korben Dallas-ын дүрд

© The Fifth Element / Gaumont and co-producers, © A day to die / Hood River Entertainment and co-producers

Нэрт найруулагч Luc Besson-ийн удирдлага дор жүжигчин Bruce Willis Korben Dallas-ын дүрийг бүтээсэн билээ. Тэр цагаас хойш алдар нэрийн оргилд хүрсэн тэрбээр зөвхөн өнгөрсөн жил л гэхэд “Apex”, “Deadlock” тэргүүтэй 8 кинонд тоглосон бөгөөд ирэх жил “A Day to Die” киногоороо үзэгчидтэйгээ сүүлчийн удаа уулзахаар зэхэж буй ажээ. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар урлагийн замналаа өндөрлүүлэхээр шийдээд байгаа юм.

 

2. Milla Jovovich Leeloo-ийн дүрд

© The Fifth Element / Gaumont and co-producers, © millajovovich / Instagram

Жүжигчин Milla Jovovich Leeloo-ийн дүрийг бүтээх үедээ ердөө 22 настай байсан ажээ. Тус дүрээрээ олны танил болж, тyлаант кинонуудад ихээр дүр бүтээх болсон тэрээр өдгөө “Hummingbird” болон “In the Lost Lands” кинонд тоглож буй юм.

 

3. Gary Oldman Zorg-ын дүрд

© The Fifth Element / Gaumont and co-producers, © Harry Potter 20th Anniversary: Return to Hogwarts / Warner Horizon Television and co-producers

Эсрэг талын дүрийг чадварлаг амилуулсан жүжигчин Gary Oldman өмнө нь найруулагч Luc Besson-той “Leon” кинонд хамтран ажиллаж байсан түүхтэй. Түүний урлагийн замнал өдгөө ч амжилттай яваа бөгөөд “The Darkest Hour” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын Шилдэг туслах дүрийн шагналыг хүртсэн билээ. Түүний хувьд ирэх жил “Slow Horses” нэртэй цувралаараа үзэгчидтэй уулзах гэнэ.

 

4. Charlie Creed-Miles David-ын дүрд

© The Fifth Element / Gaumont and co-producers, © Gunfight at Dry River / Transition Films and co-producers

Дэлхийг аврах даалгавар авсан David-ын дүрийг бүтээсэн жүжигчин Charlie Creed-Miles хамгийн сүүлд өнгөрсөн онд нээлтээ хийсэн “Gunfight at Dry River” кинонд тогложээ. Өдгөө тэрбээр “The Chelsea Cowboy” кинонд дүр бүтээж байгаа аж.

 

5. Maïwenn The Diva-ын дүрд

© The Fifth Element / Gaumont and co-producers, © CANAL+ Cinéma / Youtube

Diva Patalaguna-ын дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин Maïwenn тухайн үедээ Франц орондоо хэдийн нэрд гарсан жүжигчин байсан гэдэг. Тэрбээр өдгөө найруулагчаар ажиллаж байгаа бөгөөд Johnny Depp-тэй хамтран 15-р Луй хааны тухай кино хийхээр бэлдэж буй аж.

 

6. Chris Tucker Ruby Rhod-ын дүрд

© The Fifth Element / Gaumont and co-producers, © christucker / Instagram

Буруу цагтаа, буруу газраа байсан ч дэлхийг аварсан баатар болж чадсан этгээд радио шоуны хөтлөгчийн дүрийг бүтээсэн жүжигчин Chris Tucker хожим инээдмийн хэд хэдэн кинонд дүр бүтээсэн бөгөөд өдгөө АНУ-д комедиан хийж буй ажээ.

 

7. Christopher Fairbank Mactilburgh-ын дүрд

© The Fifth Element / Gaumont and co-producers, © Everett Collection/East News

Leeloo-г эмчилсэн эмчийн дүрийг бүтээсэн жүжигчин Christopher Fairbank хожим “Pirates of the Caribbean”, “Guardians of the Galaxy” зэрэг алдартай кинонуудад дүрээ мөнхөлсөн бөгөөд хамгийн сүүлд 2021 онд нээлтээ хийсэн инээдмийн “All My Friends Hate Me” кинонд тогложээ.

 

8. Mathieu Kassovitz Mugger-ын дүрд

© The Fifth Element / Gaumont and co-producers, © Marechal Aurore/ABACA/Abaca/East News

Францын жүжигчин, найруулагч Mathieu Kassovitz эл дүрээр хэдхэн хором харагдаад өнгөрдөг ч төрөлх нутагтаа чамгүй алдартай нэгэн ажээ. Өдгөө тэрээр Франц орондоо хамгийн өндөр үнэлэмжтэй жүжигчдийн нэгт тооцогдож байна.

 

9. Sam Douglas Цaгдаагийн даргын дүрд

© The Fifth Element / Gaumont and co-producers, © Texas Chainsaw Massacre / Legendary Entertainment and co-producers

Цaгдаагийн даргын дүрээр олны танил болсон жүжигчин Sam Douglas “The Fifth Element” киноноос хойш 42 кинонд туслах дүр бүтээжээ. Хамгийн сүүлд тэрээр энэ жил нээлтээ хийсэн “ The Texas Chainsaw Massacre” кинонд дүрээ мөнхөлсөн юм.

Таны хувьд “The Fifth Element” киноны хамгийн дуртай дүр хэн байсан бэ?

15
ГоёГоё
7
ХарамсалтайХарамсалтай
7
Ха ХаХа Ха
6
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *