Тувачуудын наадмаар Швейцарийн археологич залуу хонь үүрч босож суух тэмцээнд ялжээ. Уг үйл явдал Тувачуудын наадамд гадаад хүн ялсан анхны тохиолдол болжээ

1

Тувачуудын мянга мянган жил тэмдэглэж байгаа наадмын хамгийн гол тэмцээний нэг болох хонь өргөж суух тэмцээнд анх удаа гадаад хүн түрүүлжээ. Швейцарийн залуу археологич Жино Каспари нь Тувагийн нутаг дахь Скифүүдийн булш хиргисүүрийг судалж байхдаа энэ өвөрмөц тэмцээнд оролцож Тува залуучуудыг ялсан байна.

32 настай Швейцарийн археологич Жионо Каспари Тувачуудын наадмын нэг гол тэмцээн болох хоньт үүрч сууж босох тэмцээнд түрүүлжээ. Олон үзэгчдийн уухайлан дэмжих дэмжлэгийн дор уг эр 1 амьд хонь мөрөндөө үүрээд 104 удаа босож сууж ялсан нь Тувачуудын бараг мянган жил хийж байгаа наадамд гадаадын хүн ялсан анхны тохиолдол байлаа.

Photo: .dailymail.co.uk

Ялсан эр маань өргөмжлөл, мөн өргөж байсан хонио шагналд нь авчээ.

Photo: .dailymail.co.uk

Каспари уг наадамд тохиолдлоор оролцсон бөгөөд ажлынхаа дундуур энэ сонирхолтой, өвөрмөц тэмцээнийг зүгээр л сонирхож үзсэн байж.

Photo: .dailymail.co.uk

Наадам нь Тувачуудын хувьд мал хуйтай холбоотой том баяр юм. Наадам 4 өдөр үргэлжлэх бөгөөд хоньт үүрч сууж босохоос гадна хурдан тэмээний уралдаан, бөх, сур харвах зэрэг тэмцээн болно.

Photo: .dailymail.co.uk

Каспаритай хамт ажиллах Тревор Уолласын яриагаар бол уг тэмцээнд 50 орчин кг жинтэй хонийг мөрөндөө тавиад олон удаа босож сууж чадах чадал тэнхээтэй 30 гаруй хүн оролцжээ.

Photo: .dailymail.co.uk

“Би ч гэсэн тэмцээнд оролцсон. Миний хувьд хамгийн хэцүү зүйл нь хонь чихийг минь долоох гээд байсан явдал байв. Үүнээс болж би хоёрдугаар байрт орж өвс ургамал, бугын цустай ханд бүхий шагнал авлаа. Ийм ханд нь эрүүл мэндэд сайн, бас бэлгийн чалх сайжруулдаг юм гэнэ лээ” – хэмээн  Уоллас ярьжээ.

Photo: .dailymail.co.uk

Наадамд эрчүүд төдийгүй эмэгтэйчүүд ч оролцож тусгай өөр тэмцээнд хурд хүчээ сорих ба бас хонь өргөж суух эмэгтэйчүүдийн тэмцээн ч болдог байна.

Photo: .dailymail.co.uk

Наадамд Тувагийн бүх л нутгаас хүмүүс ирж оролцоно. Олон наадамчид үндэсний хувцсаа өмсөн гангардаг билээ.

Photo: .dailymail.co.uk

Наадмын үеэр бас жирийн бэлтгэлийн хувцастай хүн ч олж харж болох ба тэдэнтэй зэрэгцэн эрт дээр үеэс уламжлан ирсэн шашны хувцастай хүмүүс ч бас байна.

Photo: .dailymail.co.uk

Бугын цус бүхий уулын өвстэй энэ ханд нь наадамд оролцож буй гадаадын хүмүүст маш өвөрмөц бэлэг байв.

3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зөвхөн Урагшаа

    Зөвхөн Урагшаа

    2019/07/24 at 16:22

    fitness deeree suuj bossoor bgad yalchihgvi yu hhe

  2. Devshliin Garts

    Devshliin Garts

    2019/07/24 at 18:57

    Tuvachuudiin naadmaar bohiin barildaanaar Mongoloos Suhbat zaan ochij heden udaa avragalj heden mototsikl avch baisan 20 garui joliin omno.

  3. 博彦

    2019/07/31 at 13:43

    外蒙古虽然贫穷,但是人民过得很幸福!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *