
Өнгөрсөн долоо хоногт Microsoft үйлдлийн системийнхээ хамгийн сүүлийн хувилбар болох Windows 10-ын эринийг албан ёсоор эхлүүлсэн. Мөн тэд энэ нь үнэхээр сонирхолтой цаг үе байх болно хэмээн амласан. Microsoft өмнөх онуудад хийснээсээ илүү сэтгэл татам зүйлийг хийж байгаа гэнэ. Тэдний гайхалтай хэмээж буй тэдгээр зүйлс юу болохыг нийтлэлийн дэлгэрэнгүйгээс үзээрэй.
HoloLens
Microsoft энэхүү төхөөрөмжөө Windows 10-ын боломжит хугацаанд бэлэн болох болно хэмээн мэдэгджээ.
Windows 10 гарах хугацаа
Windows 8-тай хэрэглэгчдийн хувьд олон асуудлыг шийдвэрлэх мэт харагдаж буй Windows 10-ын онцлогуудыг өнгөрсөн 7 хоногт Microsoft танилцуулсан ч бид яг хэзээ гарахыг нь сонсоогүй.
Microsoft-ын шинэ ухаалаг гар утасны төлөвлөгөө
Microsoft-ын Windows 10-ын танилцуулгын ихэнх зүйл PC, таблетын онцлогууд дээр төвлөрч байсан. Гэхдээ гар утсан дээрх Windows 10-ын тухай дөнгөн данган сонсох шиг болсон шүү.
Бидэнд бэрхшээл учруулахгүй Windows-ын дэлгэцтэй жижиг таблетууд
Windows 10-тай хамт Microsoft үйлдлийн системийнхээ гар утасны хувилбарыг гаргаж ирэх ба энэ нь 8 инчээс бага хэмжээтэй бүх таблетуудад зориулагдсан өгөгдмөл сонголттой байх юм байна.
Windows 10-ын мэдрэгч дэлгэцнүүдэд зориулагдсан Office
Microsoft хүмүүс мэдрэгч дэлгэцэн дээр Office ашиглахыг хэрхэн хүсэж байгаа тухайд үнэхээр бодсон.
Дараагийн Surface
Хоёр ч бүтэлгүй оролдлогын дараа Microsoft-ын таблет-лаптопын холимог Surface амжилт олж, сүүлийн 3 сарын хугацаанд 1,1 тэрбум долларын ашиг олсон. Өнөөгийн Surface Pro 3 нь мэдрэгч дэлгэц, салдаг туслах гартай ч үнэ болон хүчин чадлын хувьд бүрэн хэмжээний лаптоп шиг болжээ.
Хөгжүүлэгчдэд хүсэн хүлээж байгааг нь өгөх төлөвлөгөө
Microsoft-ын хуанли дээрх дараагийн том үйл явдал бол Build 2015. Программ хөгжүүлэгчдэд зориулсан энэхүү хуралдаан 4-р сарын 2-нд Сан-Францискод болно. Энэ үеэр Microsoft платформын тухайд хөгжүүлэгчдийн хүсэж байгааг өгснөөр 2015 оны хамгийн чухал сорилтондоо ялалт байгуулах юм.
Microsoft-ын шинэ бизнес апп-уудын аль нь хөөрөх бол?
Microsoft мэдээлэл зураглалын Power BI, хөнгөн хэлбэрийн танилцуулгын апп Sway зэрэг шинэ бизнес апп-уудын тухай ярьж байна. Эдгээрийн аль нь Microsoft-ын дараагийн томоохон хит болох бол?
iPhone дээрх үндсэн хайлт Bing байх болно
Apple-ын iPhonе, iPad дээрх Safari хөтөчийн үндсэн хайлтын систем бол Google. Гэхдээ Google болон Apple нар сайн найзууд биш, тэд өрсөлдөгчид. Тиймээс Google Safari-аар дарагдсан хайлтын сурталчилгаанаас олсон орлогын 75%-ийг Apple-д өгдөг. Microsoft-ын Bing хайгуулын олонх төрөлд Google-тэй адилхан. Мөн үүнтэй зэрэгцээд Google-ын Apple-тай хийсэн гэрээ дуусна. Google-ыг халахын тулд Microsoft Bing-ийг илүү хүчтэй өрсөлдөгч болгохыг харах цаг ирэх бизээ.
Satya Nadella дараагийн удаад биднийг хэрхэн гайхашруулах бол?
iPad-д зориулсан Office, шинэ бизнес апп-ууд, HoloLens! Удирдах албан тушаалынхаа анхны жилд олон сонирхолтой гэнэтийн бэлгийг барьсан түүний дараагийн удаад хүмүүсийг яриулж, бодуулж, Microsoft-д мөнгө зарахад хүргэх тэр зүйлс нь юу байх бол?







