10 дахь өдрийн жор: Цитрус болон ногоон гоньдны салат

0

30 хоногийн амтат аяны 10 дахь өдрийн жор бол “Цитрус болон ногоон гоньдтой салат”. Хаврын улиралд гойд тохиромжтой энэхүү салат С аминдэмээр маш баялаг бөгөөд жинхэнэ детокс хүнс юм. Детокс хүнс гэдэг бие махбодиос хорт бодисыг хөөж гадагшлуулах үүрэг бүхий хүнсийг хэлдэг. Бага зэрэг шаржигнасан, исгэлэндүү мөн амтлаг ер бусын амттай энэ салатыг хийхэд бэрсүүт жүрж, амтат жүрж, нимбэг, ногоон гоньд хэрэгтэй.




Орц: 1 ширхэг ногоон гоньдны булцуу, 1 ширхэг улаан өнгийн зөөлөн эд бүхий амтат жүрж /bloody orange/, 1 ширхэг ягаан бэрсүүт жүрж, 1 атга үрсэн бүйлсний самар /almond/ эсвэл хэрчсэн ойн самар /hazelnut/, нэг төрлийн амтлагч vinegrette /энэ нь соус гэсэн үг/

Юуны түрүүнд vinegrette-г хийе. Винегреттений үндсэн гол орц нь тос болон хүчил байдаг. Тос нь оливийн, самрын, ургамлын тосны аль нь ч байж болно. Хүчил нь цууны дурын төрөл байж болох ба жүрж, нимбэг, лайм, бэрсүүт жүрж зэрэг хүчиллэг жимсний цуу байвал бүр ч сайн. Винегреттений хүчил болон тосны харьцаа 3:1 хэмжээтэй байх бөгөөд 3 хувь нь тос, 1 хувь нь хүчил байх ёстой. Винегретте хийх үндсэн аргачлалыг мэдээд авчихсан байхад дараа нь хатаасан амтлагч ногоонууд, халуун ногоо, гич, зөгийн бал, элсэн чихэр, няцалсан сармис эсвэл сонгино гэхчилэн өөрийн дуртай зүйлээ хийж амтыг нь улам баяжуулж болдог. Бидний хийх винегреттенд: 1 ц.х агч модны чихэрлэг шүүс /maple syrup/, 1 ц.х зөгийн балтай гич /honey mustard/, 1 ширхэг bloody orange-ны шүүс, 3 ц.х алимны цуу, давс, перец, шүрших бага зэргийн ургамлын тос. Тагтай шилэнд бүх орцуудаа хийж сайтар сэгсэрч холино.

Зөгийн балтай гич /honey mustard/-ын хувьд зөгийн бал болон гичний 1:1-ийн харьцаатай холимог юм. Энэ холимгийг ихэвчлэн сэндвичний завсарт түрхэх эсвэл дүрлэг байдлаар хэрэглэдэг. Мөн цагаан цуу эсвэл оливийн тостой холиод салатны амтлагч /salad dressing/ хийж болно.

Одоо цитрус, ногоон гоньдны салатаа хийцгээе. Жимснүүдээ хурц хутгаар цагаан хальс огт үлдээлгүйгээр хальсална. Ногоон гоньдны булцуугаа хэрчигчний маш нимгэн хэрчдэг хутганд үрнэ.

Тавган дээр эхлээд гоньдны булцуугаа тавиад дээр нь цитрус жимснүүдээ самартайгаа цуг хийнэ. Дээрээс нь винегреттээ асгаад боллоо. Амтархан зооглоорой!

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *