Үүлний маш гайхамшигтай 15 хэлбэр дүрс [20 зураг]

1

Хүүхэд байхдаа хүн бүр тэнгэрт хөшилдөх үүлсийн хэлбэр дүрсийг тааж тоглодог байх. Цэлмэг хөх тэнгэрт нүүх хөвөн цагаан үүлсийн олон янзын хэлбэр дүрс бага балчир хүүхдийн оюун ухааныг тэлдэг гэдэг. Бөөн үүлс, давхарласан үүлс, сэмжин үүлс гэж хуваагддаг үүлсийн сонин содон, өвөрмөц, хараа булаам хэлбэр дүрс хүүхдүүд гэлтгүй томчуудын ч анхаарлыг татдаг. Агаарын урсгалын аясаар янз бүрийн хэлбэр, хэмжээ, өнгөнд хувирч чаддаг үүлсийн хамгийн өвөрмөц, гайхалтай 15 хэлбэрийн зургийг сайтынхаа хэрэглэгч та бүхний мэлмий юуг мялаахаар хүргэж байна.

Lenticular буюу хөдөлгөөнгүй, линз хэлбэрийн үүл

Энэ хэлбэрийн үүл нь байгалийн ховор үзэгдэлд тооцогддог. Агаарын хоёр давхаргын хооронд эсвэл агаарын долгион давалгаан дунд бий болдог энэ үүл өвөрмөц хэлбэрийнхээ улмаас ямар ч хүчтэй салхинд нүүж, хэлбэрээ өөрчилдөггүй онцлогтой. Агаарын урсгал Дэлхийн гадарга дээгүүр, бартаа саадны дээгүүр урссаны улмаас агаарын долгион давалгаа үүсдэг. Энэ төрлийн үүл голчлон уул нуруудын нөмөр, хяр, орой орчимд 3.2-24 км орчим өндөрт тогтдог.

Агаарт хэлбэрээ өөрчлөлгүй, тэнгэрт яг л наачихсан мэт оршдог линз маягийн үүл нь агаарын хүчтэй хэвтээ урсгал агаар дахь хангалттай хэмжээний чийглэгийг уулын оргил, хяр, нөмөр орчимд хуримтлуулснаар үүсдэг.

Asperatus буюу овгор товгор, сандаачсан мэт хэлбэрийн үүл

1953 оноос цаг агаар судлаачид үүлний шинэ хэлбэрийн тухай ярилцаж эхэлсэн юм. Яг л шуургатай үеийн тэнгисийн мандал шиг харагддаг энэ үүл хар бараан, жигтэй, овон товон хэлбэртэй. Харагдах байдал нь аймшигтай, зэвүүн харагддаг.

Өнгө, бүтэц, хангалттай хэмжээний чийг агуулж байгаагаас нь харахад энэ үүл бүрэлдэн бий болоход их хэмжээний энерги, хэм хэрэгтэй болдог нь тодорхой. Asperatus үүлний ер бусын сүрдэм дүр төрх олон хүнд 2012 онд Дэлхийн төгсгөл ирнэ гэдгийг сануулж байгаа дохио мэт санагддаг гэнэ.

Noctilucent буюу гэрэлтдэг үүл
Агаар мандлын ховор үзэгдэл болох гэрэлтдэг үүлийг харуй бүрий болсон цагаар харах боломжтой. Дэлхийн агаар мандалд хамгийн өндөрт орших энэ үүл 85 км-ийн өндөрт байх мезосферт бүрэлдэх ба тэнгэрийн хаяан дахь нар тусаж гэрэлтүүлснээр л нүдэнд харагддаг. Нягтрал маш багатай байдаг учир үдшийн тэнгэр дэх одод нэвт гэрэлтэн харагддаг.

Нүхтэй үүл
Энэ гайхамшигтай тогтоц бүхий үүлийг харахад диваажингийн хаалга санаанд ордог. Тэнгэр дэх ер бусын, хачирхалтай нүхний талаар унасан мөсөн талстуудаас шалтгаалан үүсдэг гэсэн таамаг байдаг. Мөсөн талстууд өндрийн үүлс эсвэл нисэх онгоцны хийн утаан дунд хэлбэржин тогтдог. Хэрэв агаар тохиромжтой чийглэг, температуртай байвал унасан мөсөн талстууд агаарт байгаа усыг шингээж, аажмаар хөлдснөөр агаарын чийгшил багасч, үүлэн дэх усны ууршилтын хурд нэмэгдэн үүл тарснаар нүх үүсдэг байна.

Mammatus буюу хэрхэгнэг хэлбэрийн үүл
Голчлон халуун орны бүсэд халуун орны циклоны нөлөөгөөр үүсэх энэ үүл ерөнхийдөө 1.6 км-ийн хэмжээтэй байх ба огцом боловч мөлгөр ирмэг хөвөөтэй байдаг. Ихэвчлэн хөх саарал өнгөтэй байх боловч нарны гэрлийн тусгалаас болж алтлаг, улаавтар өнгөтэй харагдах нь ч бий. Цаг уурын шинжлэх ухаанд Mammatus (Mammatocumulus) хэмээн нэрлэгддэг энэ үүл хэрхэгнэг хэлбэрийн торлог бүтэцтэй байдаг.

Тэнгэрийн хаяанд нар доор оршиж байх үед хөх саарал, саарал ягаан, алтлаг тэр ч бүү хэл улаан өнгөтэй харагдах Mammatus үүл аянга шуургатай үргэлж холбогддог ба хэдэн арван километрийн алсад үүссэн шуурганаас ч үүсэх нь бий. Хэдэн минутаас эхлээд хэдэн цагийн турш тэнгэрт хэлбэрээ хадгалан орших Mammatus үүл аянга цахилгааны улмаас арилж, үгүй болдог. Усан дусал болон мөсөн талстуудын хэмжээнээс энэ үүлний оршин тогтнох хугацаа хамаарна. Хэрвээ усан дусал, мөсөн талстуудын хэмжээ маш том байвал энэ хэлбэрийн үүл сарниж үгүй болоход нилээд их энерги зарцуулагдах бол жижиг дуслууд, талстуудаас бүтсэн үүл хэдхэн минутанд л үгүй болдог.

Давалгаалсан үүл

Агаар мандал дахь давалгаалсан, үелсэн маягийн хэлбэртэй үүлс

Солонгон үүл
Солонгон үүл нь байгалийн харьцангуй ховор үзэгдэл. Спектрийн бүх өнгөөр будагдсан байдаг энэ үүл бараг адилхан хэмжээ бүхий усан дуслуудаас бүтэх ба нар өтгөн шигүү үүлсийн ардаас тусах үед бий болдог. Өөр өөр замаар туссан, өөр өөр долгионы урттай гэрлийн цацрагийн өтгөн үүлэн дээр туссан тусгалаас улбаалан энэ солонгын өнгөт үүл үүсдэг.

Янз бүрийн температуртай агаарын урсгалын харилцан үйлчлэлийн үр дүнд өндөр чийглэгтэй нөхцөлд үүсдэг үүл.

Дугуйрсан, цул хэлбэрийн үүл
Голчлон аянга цахилгаантай бороо болон өсөж байгаа хүйтний үед үүсдэг. Ихэвчлэн хар бараан бөгөөд шуурганы үүлсийн доороос цухуйсан мөргөцөг хэлбэртэй харагддаг. Зарим тохиолдолд буцалж байгаа мэт харагдах энэ үүлнээс сайн зүйл хүлээх хэрэггүй юм. Цөлд ийм үүл үүсвэл шороон шуурга үүсдэг байна.

Cumulonimbus буюу өндөрт сүндэрлэсэн босоо хэлбэрийн үүл
Гал эсвэл галт уулын идэвхжилээс шалтгаалан үүсэх энэ үүлнээс үүсэх дуу цахилгаантай бороо, аянга цахилгаанаас шинэ гал гарах нь бий. Энэ үүлнээс орсон бороо эргээд галаа унтраах ч тохиолдол байдаг. Cumulonimbus үүл Калифорни, Францын Ривьера, Австралийн зүүн өмнөд хэсэгт томоохон хэмжээний гал түймрийг үүсгэж байсан. 2010 оны 7-р сарын сүүл, 8-р сарын эхээр Орост гарсан ойн түймрийн үеэр НАСА-гийн Terra болон Aqua хиймэл дагуулууд агаарын дээд мандалд 12 км хүртэл өндөртэй Cumulonimbus үүл үүссэн байгааг мэдээлсэн ба НАСА-гийн ажилтнууд энэ үүлийг гал түймрийн өндөр аюултай хэмээн анхааруулж байжээ.

Гэрэл цацруулсан үүл

Өнгө солигдмол үүл
20-30 км-ийн өндөрт, хэт хөлдсөн усан дуслууд, мөсөн талстуудаас үүсэх энэ сийрэг, гэрэлтсэн үүл харьцангуй тогтмол бус хугацаанд үүсдэг бөгөөд 55-60°-ын өргөрөгт, нар жаргасны дараа эсвэл нар мандахын өмнө харагдана. Тод гэрэлтэй үед үл харагдана.

Pileus буюу малгай хэлбэрийн үүл

Өглөөний үзэсгэлэн

35
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. xoosh

    2012/04/19 at 16:58

    wow hamgiiin svvliiin zurag ni yamar sonin yum be

  2. Mongolhh

    2012/04/19 at 17:57

    like

  3. MUNHJARGALTUGULDUR

    2012/04/19 at 18:24

    nice

  4. StoRm-mN

    2012/04/19 at 19:24

    big like

  5. Зочин

    2012/04/19 at 20:18

    amazing

  6. Зочин

    2012/04/19 at 20:46

    ymar goy ym bee

  7. TheLibertines

    2012/04/19 at 21:56

    wooooooooooooooooooow

  8. Зочин

    2012/04/20 at 10:37

    үнэхээр гайхалтай……….

  9. swat0545

    2012/04/20 at 11:23

    lol ;-)

  10. Зочин

    2012/04/20 at 13:48

    танайх иймэрхүй юмаа татхаар оруулж байлда javascript:justreturn()

  11. RUBY_gem

    2012/04/20 at 16:13

    nice

  12. Зочин

    2012/04/21 at 19:15

    vneheer zarim vvliig n haraad aidas torj bn mergejiliin uudnees xarxad

  13. Зочин

    2012/04/21 at 23:27

    bi deeresee 7 dahi shig uul thde shargaliig ni harj bsim bna

  14. Зочин

    2012/04/22 at 08:50

    goy ym aa

  15. Зочин

    2012/04/23 at 20:31

    гоё юм аа та бүхэнд баярлалаа би газар зүйн хичээл дээрээ үүлний хэлбэрүүдийг бичих байсийн бичээд авчихлаа дахин баярлалаа цаашдаа ч баё гоё гоё, 10 жилийн хичээлтэй холбоотой зүйлүүдийг хийж өгөөрэй.

  16. Зочин

    2012/09/02 at 01:19

    it's wonderfuljavascript:justreturn()

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *