Та гэдэсний ханиад гэж сонсож байсан уу? Эдгээр 7 аргыг мэддэг байхад санаа зовох зүйл огтхон ч байхгүй!

2

Гэдэсний ханиад улирлын шинж чанартай биш. Жилийн аль ч улиралд энэ өвчнийг тусаж болно. Нэгэнт та уг өвчнөөр өвчилсөн бол 24-48 цагийг угаалгын өрөөнд өнгөрүүлж, идсэн бүх зүйлээ гаргахаас өөр аргагүйд хүрнэ.

Ууж идсэн зүйлээ гаргах тийм сайхан зүйл гэж үү? Тав тухгүй байдлыг үгүй хийж, гэдэсний ханиадыг дарахад туслах 7 шалгарсан аргыг хүргэж байна.

1. Амрах

Хамгийн чухал зүйл бол хэсэг хугацаанд амрах явдал болохыг мэргэжлийн эмч нар хэлж байна. Таны бие организм уг өвчинтэй тэмцэх учир та үр дүнд хүрэхийн тулд сайн амарч авах хэрэгтэй. Иймд ядарч байгаа мэдрэмж төрвөл, тэр дороо унтаж амраарай.

2. Халуун жин

Хэрэв булчингууд өвдөх эсвэл гэдэс татвалзах мэдрэмж төрвөл энэ нь гэдэсний ханиад туссаны илрэл юм. Иймд өвдөж буй хэсэгтээ халуун жин тавих хэрэгтэй анхаарна уу.

3. Судаснууд дээр дарах

Гэдэсний ханиаднаас болж дотор муухайрахыг болиулахын тулд P-6 чиглэлийн судаснууд дээр дарах хэрэгтэй. Гарынхаа алга дээр өргөөшөөгөө гурван хуруугаа байрлуулна. Байрлуулсан хэсгээс шөрмөс хүртэлх зайд эрхий хуруугаараа дарна.

4. Шингэн зүйл уух

Бас нэгэн шалгарсан арга бол шингэний дутагдалд орохгүй байх явдал юм. Ус уух нь гэдэсний ханиад тусахаас сэргийлэх ба үүнээс гадна цэвэр сод, шөл болон кофеин агуулаагүй цай ч мөн адил эерэг нөлөөтэй байдаг байна.

5. Цагаан гаатай цай

Цагаан гаатай цай дараах хоёр ач тустай: Ходоодыг тайвшруулж, шингэнээр хангаж өгнө. Цагаан гаатай цай хийхдээ 1 цайны халбага нунтагласан цагаан гааг 1 аяга буцалсан усанд хийнэ. Эсвэл оронд нь ½ хэмжээтэй цайны халбага цоо шинэ цагаан гаа хийж болно. Цагаан гааг хийсний дараа 10 минут байлгаж, идээштэл нь хүлээнэ. Өдөрт энэ цайнаас 2-3 удаа уухад хангалттай.

6. Гаатай цай

Ходоодонд сайн бас нэг цай бол гаатай цай юм. Ходоод дахь хийг багасгаж, хэвлий хийгээр дүүрэхийг болиулах ач тустай.

7. Идэх

Нэгэнт таны гэдэс хэвийн болсон бол та /гадил, будаа, алимны нухаш, хатаасан талх, сод, жигнэмэг/ зэрэг ходоодонд амархан шингэдэг зүйл идэх хэрэгтэйг анхаараарай.

Та магадгүй гэдэсний ханиад тусахаас зугтаж чадахгүй байж болох юм. Гэвч түргэн хугацаанд уг өвчнийг эмчилж, тав тухгүй байдалд баяртай гэж хэлж чадна.

5
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *