Никола Тесла амьдралдаа хэрэгжүүлж амжаагүй гайхалтай шинэ нээлтүүд. Хэрэв хийж чадсан бол бидний амьдралыг үндсээр нь өөрчлөх байсан ч байж магадгүй

0

Нууцлаг, дундрашгүй оюун ухаанаараа гайхагдах нэгэн бол яах аргагүй Никола Тесла. Орчин үед болон ирээдүйд ч гайхагдсаар байх болно. Түүнийг зүгээр ч нэг гоц ухаантан гэж тодорхойлоогүй юм. Түүний зарим нэг санаа нь хэрэгжиж амжаагүй нь харамсалтай. Бидний амьдралыг үндсээр нь өөрчилж болох байсан санаа байсныг ч үгүйсгэхгүй.

Чөлөөт цахилгаан эрчим хүч

Эрдэмтэн төрөл бүрийн тоног төхөөрөмж ашиглан олон янзын туршилт хийж байсан гэдэг. Тэрээр манай гарагийн эрчим хүчийг эзэмшихийг хүсдэг байжээ. Агаараас цахилгаан эрчим хүч гаргаж авч дурын цэгт цахилгааны туяа болгон дамжуулж болно гэж үзэж байв. Тэр ч бүү хэл Ж.П.Морганы санхүүжилтээр Уорденклифф цамхаг бариулж Нью-Йоркод цахилгаан дамжуулахаар төлөвлөсөн байсан гэдэг. Даанч санхүүжүүлэгчид дамжуулалтын схем таалагдаагүй учраас төслийг зогсоосон байна. Харин 1917 онд цамхагийг бүхэлд нь буулгажээ.

 

Дуунаас хурдан дирижабл

yandex.net

1919 онд эрдэмтэн нисэх төхөөрөмжийн өөрийн төсөөллийг танилцуулж байжээ – газрын цамхагаас цахилгааны холболтгүйгээр нисэх дирижабл. Газраас 12 км–ийн өндөрт гарч, цагт 650 хүртэл километр хурдална гэж тооцоолж байв.

 

Алсын зайн удирдлага

ytimg.com

Тесла ганцхан цахилгаантай ажилладаггүй байжээ. Түүний сонирхох салбарт аpмийн технологи ч багтаж байсан гэдэг. Дaйныг таслан зогсоохын тулд физикч радио долгионоор удирдах завь зохион бүтээхийг мөрөөддөг байв. Уг төслийг хэрэгжүүлж чадвал олон хүний амь насыг аварч чадна гэж ярьдаг байжээ.

 

Бодол санааг тогтоох

yandex.net

Физикчийн хамгийн этгээд санаа – өөрийнхөө бодол санааг тогтоох тэмүүлэл. Бодол санааг нүдний торлог дээр тогтоож чадвал дараа нь тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар уншиж дүрс болгон буулгах боломжтой гэж үзэж байжээ.

Зохих төхөөрөмж ашиглан ямар ч хүний бодлыг дэлгэцээр гаргаж болно. Гэхдээ биологийн талаас физикчийн санааг хэрэгжүүлэхэд их хүндрэлтэй. Тийм ч учраас бид одоог хүртэл хүн болгоныг нээлттэй ном болгож чадаагүй байна. Эсвэл амжаагүй ч байж болох юм. Теслагийн энэ санааг хөгжүүлэх ажил дээр эрдэмтэд илүү их цагийг зарцуулсан бол амжилт олох ч байсан юм билүү.

 

Зохиомол газар хөдлөлт

yandex.net

Уурын механик генераторыг туршиж байхад физикчийн лаборатори их хүчтэй чичирч байсан тул эргэн тойрны хүмүүс ихэд айцгаажээ. Ойр орчмын байшин бараг л нурах дөхсөн гэдэг. Үүнээс үүдэн телегеодинамик осциллятор буюу гариг ертөнцийн геологи судлал, ашигт малтмал судлал зэрэг өөр бусад судалгаанд нэн хэрэгтэй машин зохион бүтээх санаа инженерийн толгойд төрсөн байна. Өөрийн санааг амьдралдаа хэрэгжүүлж амжаагүй юм, гэхдээ одоогийн инженерүүд адил төстэй зарчмыг ашиглаж байгаа нь таатай.

 

Үxлийн туяа/Энх тайван

yandex.net

Тесла өөрөө хоёр дахь хувилбарын нэрийг сонгосон байсан юм. Мөнгөн усны изотопыг дууны хурднаас 48 дахин хурдаар хурдлуулснаас үүсэх цацрал алсын зайнаас бүхэл бүтэн аpмийг устгах хүчтэй байна гэж эрдэмтэн тооцоо хийжээ. Зохион бүтээгч өөрөө энэ санааныхаа тухай: Чиглүүлэгч хоолойгоор маш их хүчтэй өтгөрүүлсэн туяа цацруулж 9 милийн цаана байрласан арван мянга гаруй дaйсны онгоцтой тyлалдаж чадна. Энэ үеэр аpми бүрэн бүрэлдэхүүнээрээ үxдэл болон унацгаана.

Зохих тооцооллыг хийж дуусгасныхаа дараа эрдэмтэн энэ салбарт судалгааг цааш үргэлжлүүлэхээс татгалзжээ. Санаанд орсон зэр зэвcгээ хэтэрхий хор xөнөөлтэй болох нь гэж үзсэн байна.

5
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *