Гэрийн нөхцөлд өгзгөө хэрхэн чангалах вэ?

2

“Тав дахь цэг дээр” алхах нь өгзөг чангалах 10 шилдэг дасгалд багтдаг. Уг дасгалыг хийхэд хүнд хэцүү зүйл байхгүй: шалан дээр суугаад хөлтэйгөө зэрэгцүүлэн өгзгөөрөө ээлжлэн урагш алхана.

Гэхдээ энэ энгийн дасгал ямар их сайн талтайг хүн болгон мэддэггүй учраас өглөөний цогц дасгалдаа хийдэггүй болов уу.

Өгзөг болон гуянд зориулсан дасгал

1. Өгзөг дээрээ алхах дасгал нь хэвлий орчим байрлах хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлдэг, бодисын солилцоог сайжруулж өтгөн хаталтаас урьдчилан сэргийлдэг байна. Хоол боловсруулах системийн зөв ажиллагаа – бие эрхтэн эрүүл байхын үндэс.

 

2. Дасгал нь целлюлиттэй тэмцэнэ. Дасгалыг тогтмол хийгээд байвал жүржийн хальс шиг арзайх целлюлитээс 1 сарын дараа ангижирна.

 

3. Илүүдэл жинг багасгаж бие махбодийг чангална. Өгзөг, хэвлийн болон гуяны дээд хэсгийн булчинг чангалдаг.

Гуя нарийсгах болон өгзөг чангалах дасгал нь хамгийн үр дүнтэй дасгалуудын нэг юм.

 

4. Бага аарцганд байрлах эд эрхтний цусан хангамжийг сайжруулдаг, сарын тэмдгийн таагүй өвчнийг багасгана, нөхөн үржихүйн үйл ажиллагааг идэвхжүүлнэ.

 

5. Нуруу, нугасны булчинг сунгана, үе мөчний хөдөлгөөнийг зөөллөнө, нуруу тэгшлэхээс гадна нуруу чилж өвдөх мэдрэмжээс салгана.

Дасгалыг хийж эхлэхээс өмнө булчингаа халаах хэрэгтэй: дээс үсрэх эсвэл гүйлтийн зам дээр гүйгээрэй. Дасгалыг эхлээд зөөлөн гадаргуу дээр хийнэ, булчин чангарч эхэлсний дараа шууд хатуу гадаргуу дээр хийгээрэй.

  1. Өгзөг дээрээ суугаад хөлөө тэгшилж урагш болгоно.
  2. Нуруу тэгш.
  3. Гараа тохойгоор нь нугалаад шилэн хүзүүн дээр авчирна. Хэрвээ анхны удаа гарын тусламжтайгаар хийж чадахгүй байгаа бол гараа хоёр ташаандаа авчраарай.
  4. Эхлээд зүүн өгзгөө шулуун байгаа зүүн хөлтэйгөө зэрэг урагш тавина. Өгзөг дээр ачаалал ирнэ. Их биеийн зүүн хэсэг зүүн хөлийн хамтаар мөн урагшилна.
  5. Дасгалыг мөн баруун талаараа гүйцэтгэнэ.

Дасгалыг эхний удаад хийхдээ бага зайд гүйцэтгэнэ. Явах зай болон тоог аажим нэмэгдүүлээрэй.

Уг дасгалыг гэртээ хийвэл илүү тохиромжтой. Шалан дээр зөөлөн хивсэнцэр дэвсээд хийж үзээрэй. Дасгалыг хамгийн удаан хийлээ гэхэд 5 минут л болох ёстой. Их хугацаа биш ч гэлээ үр дүн өндөртэй, удаан ч хүлээлгэхгүй. Спортоор хичээллээд уг нийтлэлийг сошиал сувгаар хуваалцаарай.

7
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *