Дубай хотын усан доорх теннисний талбай

1

Дэлхийн нэгэн гайхалтай архитектур Дубайд сүндэрлэхээр болжээ. Польшийн уран барилгач Krysztof Kotala энэхүү гайхалтай бүтээлийн эхний хэсгийн дизайны ажлыг дуусгаад байгаа бөгөөд орон нутгийн банкны эздүүдэд зурган дээрх санаагаа бүхэлд нь бодит болгохоор хандаад байгаа гэнэ. Тэрбээр зочид буудал болон бусад зүйлсийг багтаасан иж бүрэн цогцолбор болгохоор зорьж буй гэнэ.

Дубай хотын усан доорх теннисний талбай 1

Дубай хотод хэд хэдэн гайхалтай барилгын шийдлүүд биелэлээ олоод байгаа. Palm арал, Burj Khalifa мөн Burj Al Arab нар нь эдгээрийн тод жишээ юм. Дубай хот дэлхийд томоохон худалдааны төв, хиймэл нуураараа алдартай. Энэ тааварлах аргагүй хотын байгаль, маш том хэмжээтэй усан санд хөрөнгө оруулагчид инженерийн бүхий л шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжтой. Иймээс бид бүгд энэхүү усан доорх танхимын төлөвлөгөө тун удахгүй хэрэгжээсэй хэмээн найдах л үлдэж байна.

Дубайн теннисний спортын түүх баялаг учраас энэхүү талбай нээгдвэл тоглогч, үзэгчдийн цуглах дуртай газар болох нь дамжиггүй юм. Котала уг төслийг санхүүжүүлэх сонирхолтой байгаа бөгөөд энэ төслийн зар сурталчилгааны боломж нь урьд өмнө нь Дубайд хэрэгжиж байсан төслүүдээс хавьгүй илүү хэмээн харж байгаа гэнэ.

Дубай хотын усан доорх теннисний талбай 2

Сүүлийн жилүүдэд Дубайд хэд хэдэн усан доорх төслүүдийг санаачилсан байна. Жишээлбэл ‘The World’ далайн хөгжүүлэгч далайн жижиг хотыг хийхээр санал дэвшүүлсэн бол , Kleindeist компани далайн амьтдын хотыг барихаар төлөвлөжээ.

Дубай хотын усан доорх теннисний талбай 3

Next off-ын Америк талын төсөл хөгжүүлэгч Reef World хэлэхдээ “Усан доор жуулчдын сонирхолыг татахуйц бат бөх барилга байгууламж бий болгохыг бид эртнээс хүсч ирсэн. Ихэнхи төслийн ажлууд гайхалтай хэдий ч энэхүү далайн теннисний талбай нь эдгээртэй харьцуулашгүй. Энэ бол цаг хугацаа, нөөц бололцоог маш ихээр шаардах супер төсөл юм” гэжээ.

Дубай хотын усан доорх теннисний талбай 4

Дубай хотын усан доорх теннисний талбай 5

Дубай хотын усан доорх теннисний талбай 6

2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Батзаяа Ганхуяг

    Батзаяа Ганхуяг

    2015/05/15 at 17:23

    Тухтайхан шиг теннис үзэж чадахгүй газар байна. :-p

  2. Tdj Bold

    Tdj Bold

    2015/05/15 at 21:22

    Кино хиймээр газар байнадаа

  3. Batbagana Dawaahuu

    Batbagana Dawaahuu

    2015/05/15 at 22:23

    haaaayayaya mongol ruu chirnee.Heden zuun jiliin daraa

  4. Номин Болдсайхан

    Номин Болдсайхан

    2015/05/16 at 15:49

    guitsegdehee bailaa

  5. Зочин

    2015/05/16 at 20:27

    Арабууд ч хүссэнээ хийж чадаж байнаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *