Red Bull таны биед ямар нөлөөтэй болохыг мэдэх үү?

1

Орчин үед хүмүүс шим тэжээл багатай хоол хүнс хэрэглэж, ус бага ууж, хангалттай унтаж амарч чадахгүй байгаа нь амархан ядарч сульдаж байгаагийн шалтгаан болж байна. Үдээс хойш нозоорсон байдлаасаа салахын тулд ихэнхи хүмүүс Red Bull гэх мэт энергийн ундаа уудаг. Харин Red Bull зүрхний шигдээс, цус харвалтын шалтгаан болдгийг та мэдэх үү?

Red Bull таны биед ямар сөрөг нөлөөтэй вэ? 1

Үүнийг уусны дараа таны цусны хэмжээ зүрх судасны өвчнөөр шаналж буй хүнийхтэй ижил түвшинд очдог. Та нэг аяга энергийн ундаа ууснаар кофе ба хийжүүлсэн ундаа уусантай адил хэмжээний энергийг авах боловч эдгээр энергийн ундааны найрлага нь юу вэ гэдгийг хэн ч мэдэхгүйд л асуудлын гол учир байгаа юм. Түүнчлэн бид эдгээр найрлага нь хүний биед хэрхэн нөлөөлдгийг ч мөн мэдэхгүй.

Мэдээж үндсэн найрлага болох аспартам нь мэдрэлд хортой, харшил болон хорт хавдар үүсгэгч болох нь батлагдсан. Үүнтэй зэрэгцэн бусад найрлагууд нь ч мөн үхэлд хүргэж болзошгүй аюулыг дагуулдаг.

“Өнгөрсөн жилд 143 оронд, 3.5 тэрбум орчим лаазтай Red Bull зарагдсан гэх мэдээ байгаа хэдий ч Red Bull болон бусад төрлийн энергийн ундааны аюулгүй байдлын тухай асуудал хурцаар хөндөгдөж байна” хэмээн доктор Меркола дурьджээ.

Энергийн ундаанууд өдгөө цэвэр уснаас ч илүү их хэмжээгээр борлуулагдах болсон байна.

Доор дурьдсан шинж тэмдэг ажиглагдсан хүмүүс Red Bull энергийн ундааг уухгүй байхыг зөвлөж байна:

  • Түгшсэн
  • Цусны даралт өндөртэй
  • Их стресс бухимдалтай
  • Каффейнд хэт мэдрэг
  • Цусны бүлэгнэлтэй
  • Ядаргаанд орсон
  • Ямар нэг зүрх судасны өвчтэй

Хэрвээ та бие давхар бол үүнийг мөн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Харин үүний оронд дасгал хөдөлгөөн тогтмол хийх, сайн чанарын хоол хүнс хэрэглэх, омега 3 түлхүү хэрэглэх, сахар өөх тосны хэрэглээгээ багасгаж эрч хүчээ сэлбэхийг таньд зөвлөж байна.

 

8
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Soyolmaa Tsedenbats

    Soyolmaa Tsedenbats

    2015/05/15 at 18:03

    Yyhgui baiwal deer ym bn shvv

  2. Dambajamts Ganshig

    Dambajamts Ganshig

    2015/05/15 at 23:44

    Тиймээс ТА Энд Дараарай. Баярлалаа

  3. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2015/05/16 at 04:39

    unen shuu

  4. Зочин

    2015/05/16 at 20:29

    Битгий хэрэглээрэй. Зарим оронд хориглосон байдаг

  5. Freerider

    2016/04/28 at 00:42

    Уг нь байнаа бичиг үсэг мэддэг хүмүүст зориулаад тэр лаазан дээр нь ямар үед хэрэглэхийг хориглодог тухай заалт санамж нь байдгийн шдээ огт хэрэглэхгүй байна ч гэж бас юу байхав. Гол орцыг нь мэдэхгүй гэх юмаа дээр нь бас л бичээтэй байгаа гол орц нь бол Тауринэ гээд ургамал байдаг юм тэр нь цус шингэрүүлэх үйлчилгээтэй өндөр илчлэгтэй дээрээс нь цусыг шингэлснээр цусны эргэлтийг сайжируулж эрч хүчтэй болж байгаа юм шиг мэдрэгдэнэ. Хоол унд хангалттай хэрэглээгүй мөн биеийн хөдөлгөөн багатай хүмүүсийг л битгий хэрэглээрэй л гэе даа. Түүнээс биш яаж хүний идэх уухыг хорих гээвээ ямар согтууруулах ундаа бишдээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *