Унтаад сэрэх үед нүд яагаад нуухтай болсон байдаг вэ? Нүднээс нуух ихээр гарах нь ямар нэг асуудал байгаагийн шинж мөн үү?

1

Бид бүгд л өглөө нуухтай нүдтэй сэрж үзсэн. Энэ нь хүний биеийн үндсэн үйл ажиллагааны нэг боловч таны биед ямар нэгэн зүйл буруу байгааг илтгэж байдаг. Манай сайт уншигч танд өглөө бүр нүдэндээ нуухтай сэрэх шалтгаануудыг толилуулж байна.

Нуух тогтмол гарах шалтгаанууд:

1. Нүд бүх л шөнөжин аниастай байснаар нүд нуух болдог

Бүх л шөнийн турш нүдний цэвэрлэгээ буюу цавчих үйлдэл хийгдэлгүй, аниастай байснаас үүдэлтэйгээр нүдний хоёр тал болон сормуусанд нуух тогтдог.

 

2. Нүд тань эрүүл буйн илрэл

© Depositphotos.com

Унтах үед хүний нүд чийглэг, наалданги, хуурай гэхчилэн олон төлөвт байдаг. Үүний шалтгаан нь нүд цавчих үед нүдний алимд нимгэхэн нулимсан давхарга тогтож, нүдийг чийгшүүлж байдаг ажээ. Энэ нь таны бие эрхтэн аливаа бактерийн эсрэг үйлдэл үзүүлж буйн энгийн илрэл гэнэ.

 

Нуух гарах нь дараах асуудлуудыг араасаа дагуулдаг:

1. Нүд хуурайшсан үед нуух их гардаг

© That_tommy / Reddit

Удаан хугацаагаар дэлгэц ширтэх үед нүд ихээр хуурайшдаг. Энэ тохиолдолд нүд тань хангалттай чийг авч чадахгүй тул нуух ялгаруулан нүдний чийгшлийг хангахаар ажиллаж эхэлдэг байна. Харамсалтай нь нуух ихээр ялгарах нь нүдэнд таагүй мэдрэмж төрүүлдэг.

 

2. Нуухаа тогтмол цэвэрлэхгүй байх

© shutterstock.com, © shutterstock.com

Өглөө сэрээд таны хамгийн түрүүнд хийдэг үйлдэл тань магадгүй утсаа ширтэх эсвэл шүдээ угаах байдаг болов уу. Хэрэв тийм бол танд энэ бүхнээс өмнө нүдээ цэвэрлэж байхыг зөвлөж байна. Нүдээ цэвэрлэхдээ нойтон алчуураар арчих эсвэл бүлээн усаар угаах тохиромжтой.

 

3. Таны нүд халдвар авсан тохиолдолд нуух ихээр ялгардаг

© Depositphotos.com

Хэрэв нүд тань тогтмол нуухтаж байвал ямар нэг зүйл буруу байгаагийн илрэл гэдгийг санах хэрэгтэй. Ийм тохиолдолд хүмүүс олон төрлийн арга хэрэглэдэг. Магадгүй нүд тань ямар нэгэн халдвар авсан байж болзошгүй тул эмчид хандах нь зөв сонголт байж мэдэх юм.

Уншигч та нүдэнд нуух байнга ялгарах үед сониучирхан судлаж, учир шалтгааныг нь эрэлхийлж байсан уу?

25
ХөөрхөнХөөрхөн
11
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
7
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *