Эрүүл үсний шилдэг арван хүнс

0

Эрүүл үсний шилдэг арван хүнсГялалзсан, урт, эрүүл, сайхан үстэй байх нь бүсгүй хүн бүрийн мөрөөдөл гэдэг нь нууц биш. Азаар орчин үеийн олон эмэгтэйчүүдэд гоо сайхны салонуудад байнга зочилж, өндөр үнэтэй бөгөөд байгалийн, эрүүл бүтээгдэхүүнүүдээр үсээ арчилж, тордуулах, төрөл бүрийн үйлчилгээ хийлгэх боломж нээллтэй болсон. Гэхдээ үсэнд гадаад арчилгаа тордолгооноос гадна дотроос нь өгөх тэжээл маш чухал байдаг. Тодруулбал үс нь идэж байгаа хоол хүнсээр дамжуулан хэрэгтэй шаардлагатай амин дэм, тэжээлүүдээ авч байдаг. Тэгэхээр та юу идэж ууна, үс тань тийм байна гэсэн үг. Дараах арван бүтээгдэхүүн нь таны үсэнд онцгой шаардлагатай амин дэм, шим тэжээлт бодисуудыг дээд зэргээр агуулсан байдаг учир үсний эрүүл мэндэд гойд тустай арван бүтээгдэхүүнээр нэрлэгддэг бүтээгдэхүүнүүд юм.

1. Загасны тос
Омега-3 хэмээх ханаагүй тосны хүчил нь таны үсний дотны нөхөр юм. Энэхүү бүтээгдэхүүн нь үсийг гялалзуулж, үсийг бат бэх болгодог. Уг тосны хүчлийн гол эх сурвалж нь загас бөгөөд туна загас, яргай загас, хар амар загас, сардин загас, хар хайган загас, май загас зэрэг загаснууд нь уургийг дээд хэмжээгээр агуулдаг. Долоо хоногт загасыг хүнсэндээ хэд хэдэн удаа хэрэглэснээр таны үс бат бөх, гялалзсан байдлаа хадгалж чадна.
2. Өндөг
 
Өндөг нь зөвхөн биед ашиг тусаа өгөөд зогсохгүй үс уналтаас сэргийлдэг. Тиймээс өглөөний цайндаа өндөг тогтмол хэрэглэхээ мартуузай.
3. Хушга болон бүйлсний самар
 
Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгчдийн хамгийн дуртай хүнсний бүтээгдэхүүнүүдийн нэг болох энэ самарнууд нь хүний үсэнд маш чухал хэрэгтэй бодис болох төмрийг ихээр агуулдаг. Эрдэмтдийн судалгаагаар төмөр дутагдсанаар үсний бүтэц гэмтэж, хэврэг хугарамтгай болдог нь тогтоогдсон. Төмрийн хэрэгцээгээ хангаж, 2-3 хоног тутамд самар идэж байвал үс тань таньд талархах болно.
4. Гүнжидийн үр
 
Гүнжидийн үр нь витамин А-гийн шингээлтэнд онцгой үр нөлөөтэй. Хоол хүнсэндээ гүнжидийн үр хэрэглэх хамгийн хялбархан арга бол шинэ ногооны салатандаа халбага үр холих юм. Энэ нь салатанд онцгой амт нэмэхээс гадна үсэнд тань ашиг тустай.
5. Авокадо буюу сармагчингийн тархи
 
Олон төрлийн витамин, биотин, витамин В-гийн гайхалтай үүсвэр болох энэхүү жимс нь үс гэмтэхээс сэргийлэхийн зэрэгцээ үсийг гялалзсан өнгөлөг болгодог. Авокадоны соус хийхийн зэрэгцээ салат эсвэл улаан лоолийн соусанд нэмэх байдлаар хэрэглэж болно.
6. Элэг
 
Витамин А болон төмрийн баялаг эх сурвалж болох энэ бүтээгдэхүүн эрүүл арьс, үсийг бэлэглэдэг. Түүнээс гадна элгэнд агуулагдах витамин В9 нь хумсны эрүүл мэндэд ашигтай.
7. Улаан мах
 
Одоо цагт олон хүмүүс махнаас татгалздаг болсон. Гэхдээ улаан маханд уураг, цайр, төмөр зэрэг бие организмыг эрүүл байлгах, арьсыг нөхөн сэргээх, кератиныг бий болгоход тусалдаг бодисууд агуулагддаг гэдгийг санах хэрэгтэй. Түүнчлэн үсний бүтэцэд ашиг тустай витамин В-г их хэмжээгээр агуулдаг.
8. Лууван
 
Лууванг нүдний хараанд тустай гэдгийг хүн бүр мэднэ. Учир нь түүнд өтгөн, бат бэх үсний үндэс болсон витамин А-г ихээр агуулагдаг. Түүнээс гадна лууванд бета-каротин, витамин С зэрэг антиоксидантууд ч бий.
 
9. Хоол хүнсний нэмэлтүүд
 
Гинкго билоба буюу бүсгүйн үсэн мод /maidenhair tree/ нэртэй цинк болон селенээр баялаг модны навч нь хүнсний нэмэлтийн шилдэг жишээ.
 
10. Бууцай
 
Бууцайнд агуулагдах витаминууд, эрдэс бодисууд, антиоксидантууд нь үсний ургалт болоод эрүүл мэндэд онцгой нөлөөтэй. Тиймээс түүхий бууцайг салатандаа нэмээрэй.
 
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *