Стив Жобсын сургууль – Боловсролын шинэ чиг хандлага

0

Стив Жобсын сургууль - Боловсролын шинэ чиг хандлагаНидерландууд залуу үеийнхний сургалтын шинэ түвшинд шилжжээ. Тус улсын Амстердам, Алмере, Бреда, Снек, Хенвлит, Эммен зэрэг хотуудад “Стив Жобсын сургууль” хэмээх сургалтын системийн дагуу сургуулиуд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд “Шинэ үеийнхэнд зориулсан боловсрол” хэмээн нэрлэгдсэн энэхүү шинэ хөтөлбөр нь ажлын өдрүүдийн 7:30 цагаас 18:30 хүртэл цагийн хооронд дурын цагтаа сургуульдаа ирж, өөрийн сонгосон үйл ажиллагаа, хичээлд оролцох боломжийг суралцагчдад олгосон байна. Сургуулийн ‘самбар, шохой’ гэсэн уламжлалт хэв маягийн хэрэгсэл iPad-аар солигдож, хүүхэд бүрт уг төхөөрөмжийг өгчээ. Голландын Стив Жобсын сургуулийн анхны өдөр 8-р сарын 21-ны Лхагва гаригт тохиосон ба Снек хотын шинэ сургуулийн анхны өдрийн дүр төрхийг харуулсан зургуудыг үзэгч та бүхэнд сонирхуулахаар бэлтгэлээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *