Хоолойгоо няслахад л ганц шил юм ууя гэж байгаа нь ойлгогдоно. Тэгвэл энэ хачирхалтай дохио хэрхэн үүсэж, түгсэн юм бол?

0

Тодорхой утга агуулсан дохио – хоолойгоо няслах – хатуу уух зүйлээс хол хүн ч энэ дохиог сайн ойлгоно. Яагаад ийм дохио гарсан, яагаад энэ дохиог түгээмэл ашиглах болов?

fotocdn.net

19 дүгээр зууны үед “зангиагаа суллах” утгыг агуулж байсан гэсэн түгээмэл ойлголт явдаг юм. Үүний эхлэлийг Раевский гэх офицертой холбон үздэг. Тухайн үедээ хошигнох бас уух дуртай офицер байж. Оросын сүүлчийн эзэн хаан 1914 онд “хуурай хууль” баталснаас хойш уг дохиог офицер хошигнож байхдаа зохиож гаргасан гэж үздэг ажээ.

turproezdka.ru

Хоёр дахь хувилбар нь арай илүү бодит. Петербургийн цаг агаар өөрийн гэсэн онцлогтой – бороо хур ихтэй бас хүчтэй салхилдаг. Петропавлоксийн сүмийн орой дээр байдаг сахиусан тэнгэр бороо, салхинд байсхийгээд л эвдэрч мууддаг байж л дээ. Ингээд 1830 онд сахиусан тэнгэрийн далавч нь бүр салаад унаж.

Одоо яах уу? Архитектурын ойлголтоор сэргээн засварлавал зохино. Эрүүл саруул ухаантай хэн л 122 метрийн өндөрт гарах вэ дээ? Гэхдээ нэг зоригтон олны дундаас гарч ирсэн юм. Петр Телушкин – хамжлагат ард модон шат энэ тэр барилгүйгээр олсоор дээш авирч өөрийн хүчээр далавчийг нь засаж чадна гэж ам гарчээ. Гэхдээ бэлгэ тэмдэг болгон төлбөр авна гэж л дээ.

kak2z.ru

Түүний хэлсэн үгэнд итгэх хүн цөөхөн байсан гэдэг. Гэхдээ Телушкин хэлсэндээ хүрч чаджээ. Зоригтой эрийн тухай хот, тосгоноор шуугих болсон байна. Энэ бүх үйл явдлыг Алексей Николаевич Оленин ч ажиглаж байв. Анна Оленина эцэг. Анна Оленина – Пушкины дурлалт бүсгүйчүүдийн нэг гэдгийг сануулъя. Алексей Николаевич хамжлагат ард Телушкинд мөнгө өгөөд зогсохгүй “Хичээл зүтгэл”-ийн одонгоор шагнажээ.

dzeninfra.ru

Мөн тусгай жуух бичиг ч гардуулан өгсөн. Жуух бичиг эзэмшигчид эзэн хааны газар нутаг дээр үйл ажиллагаа явуулж байгаа уушийн газар уух зүйлсээр чөлөөтэй үйлчлэх ёстой. Мэдээж эр зоригтноос уусан арxины мөнгийг авч болохгүй. Телушкин ч жуух бичгээ удалгүй хаяж үрэгдүүлсэн байна. Ам дамжсан яриагаар бол баруун хацар дээр дахиж хаяхааргүй жуух бичиг “тамгалж” өгчээ. Ингээд уушийн газар орж ээлжит хундагаа татахын тулд хүзүү орчимдоо нясалдаг болж л дээ. Энэ дохио ч хотоор тэр дороо тархаж эхэлсэн. Гэхдээ хөөрхий Телушкин өөрийн зохиосон дохио дэлхий дахинаар тарсныг даанч мэдээгүй юм. Тэр арxинд хэтэрхий дуртай нэгэн байсан тул удалгүй өөд болсон гэдэг.

konspekta.net
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *