Ийм учраас л эмээ нар өөрийнхөө хүүхдээс илүү ач, зээ нартаа илүү их хайртай байдаг. Тэдний ач, зээ нараа гэсэн хайрыг юутай ч зүйрлэшгүй!

2

Судалгаанаас харахад эмээтэйгээ сэтгэл санааны хувьд илүү ойр харилцаатай байдаг ач, зээ нар сэтгэлээр бага унадаг гэж үзжээ. Аз болоход эмээ нар ач, зээ нарыгаа маш их хайраар хайрлах хандлагатай байдаг байна. Заримдаа бүр өөрийнхөө хүүхдүүдээс ч илүү их хайрладаг болох нь цаанаа учир шалтгаантай ажээ.

Бид энэ талаар судалсан бөгөөд та бүхэнд яагаад эмээ нар ач, зээ нараа илүү их хайрладаг болох шалтгааныг хүргэхээр бэлтгэлээ.

Ахмад настнууд нас ахих тусам илүү уян зөөлөн болдог

Хүмүүс амьдралдаа олон сонголт хийж, ялж бас ялагдах үеүд байдаг. Тэгэхээр тэдний амьдралаас сурч, мэдэж авсан зүйлс тэднийг илүү уян зөөлөн, боловсорсон болгохоос гадна, бусад хүмүүстэй нээлттэй харилцах гүүр нь болж, ач, зээ нартайгаа нандин харилцаа тогтооход хүргэдэг байна.

marthastewart48 / Instagram

 

Эмээ нарт өөр өөр эрх, үүрэг байдаг

Таныг эмээ болох үед таны эрх, үүрэг өөрчлөгдөнө. Таны хүүхдүүд өсч томорсон байх бөгөөд та тэдний амьдралд тэр бүр оролцох шаардлага гарахгүй. Та ихэнх цагийг ач, зээ нартайгаа хамт өнгөрүүлнэ. Та хэдийнээ эцэг эх болсон эсвэл тэтгэвэртээ гарах үе ойртсон, нэг бол тэтгэвэртээ гарсан бол танд ач, зээ нартаа цаг заваа зарцуулж, тэдэнд өөрийн мэдэж чаддаг зүйлсээ зааж сургах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрөх болно.

Эмээ нарын хувьд та ач, зээ нартайгаа хамт цагийг өнгөрүүлэх үедээ тэдний анхаарлын төвд байхыг хүсэх бөгөөд ингэснээр хожим хойно ач, зээ нарынхаа дурсамжинд үлдэж чадах юм. Үүний хариу болгож та ач, зээ нараа хариу нэхээгүй хайраар хайрлах хэрэгтэй.

kimkardashian / Instagram

 

Эмээ нар эцэг эх шиг шүүмжлэгчид биш

Хүүхдүүдийн хувьд эцэг эхээ хайрлах амархан байдаг. Учир нь тэд эцэг, эхтэйгээ хамт амьдардаг учраас тэдний хооронд хүчтэй харилцаа бий болдог. Гэсэн хэдий ч эцэг эхчүүд заримдаа хүүхдээ шүүмжлэх шаардлага гардаг бөгөөд энэ нь хоёр талыг бухимдахад хүргэдэг билээ.

Үүний эсрэгээр эмээ нар ихэнхдээ ач, зээ нартаа хүүхдэдээ гаргадаг байсан ааш авираа гаргаж, тэднийг загнаж шүүмжилдэггүй. Эмээ нар үргэлж ач, зээ нарынхаа талд байж, тэднийг “халамжлах” буюу хэмжээлшгүй хайраар хайрладаг.

krisjenner / Instagram

 

Эмээ нар хүүхдэдээ хийж өгч чадаагүй зүйлээ ач, зээ нартаа хийж өгдөг

Хүмүүс эмээ болох үедээ өөрийнхөө хүүхдэд хэзээ ч хийж өгч чадаагүй зүйлээ ач, зээ нартаа хийж өгдөг. Тэд өөрийнхөө хүүхдүүдэд юу хийж өгч чадаагүй болохоо ухамсарлаж, хариуд нь тэдний үр хүүхдэд хийж өгөхийг хичээдэг. Тэд ач, зээ нараа хайрлахдаа огтхон ч стресстэж, үүрэг хариуцлагаас зугтдаггүй байна.

sharonosbourne / Instagram

 

Эмээ нарын гүйцэтгэх үүрэг ээдрээтэй бус, бага стресстдэг

Эцэг эхчүүд ихэнхдээ хүүхдийнхээ хэрэгцээг хангах, боловсрол эзэмшүүлэхэд үүрэг хариуцлага хүлээдэг бол, эмээ нарт тэгэх шаардлага гардаггүй. Тийм ч гэлээ, эмээ нарын гүйцэтгэх үүрэг ч гэсэн чухал юм. Тэдний үүрэг бол ач, зээ нараа сэтгэл санааны хувьд дэмжиж, тэдэнд зааж сургах, үлгэрлэх явдал билээ.

mrsdog4real / Instagrsam

Таны эмээ таныг хариу нэхээгүй хайраар хайрладаг уу? Эмээтэйгээ холбоотой гайхалтай дурсамжаасаа бидэнтэй хуваалцаарай.

27
ГоёГоё
10
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Agii Agiimaa

    Agii Agiimaa

    2020/01/11 at 20:41

    Tseren Tsagaan

  2. Agii Agiimaa

    Agii Agiimaa

    2020/01/11 at 20:41

    Tseren Tsagaan

  3. Baatarhuu Tsetsegmaa

    Baatarhuu Tsetsegmaa

    2020/01/12 at 02:04

    Тэгэлгүй яахавдээ, зээ хүүдээ бүхнээс илүү хайртай, амьдралын минь утга учир шүү дээ.

  4. Rose Rose

    Rose Rose

    2020/01/12 at 10:04

    Enkhtsetseg Gurjav

  5. Osko Osko

    Osko Osko

    2020/01/12 at 10:05

    yg vnen ach zeedee aminaas ilvv hairtai bdag shvv mini hoer hoorhon zeedee vneheer hairtai shvv

  6. Сайхан өвөлжиж байна.танайхан сайн уу.юу хийж байна.

  7. Tungaa Myadag

    Tungaa Myadag

    2020/01/12 at 17:13

    Ер нь бол зөв хүмүүжүүлэхийг л боддог доо зарим хүмүүс эмээ өвөө нарын хүүхдүүд эрх гээд л байдаг тухайн эмээ өвөө нар хэрхэн өсгөж хүмүүжүүлэхээс л шалтгаалж өснө гэж боддог доо

  8. Munkhmandakh Choijiljaw

    Munkhmandakh Choijiljaw

    2020/01/12 at 18:18

    Ажил амьдрал гэж явсаар олигтой эрхлүүлсэн биш дээ.одоо ач зээ нараа эрхлүүлнэ ээ

  9. Aadar Warwar

    Aadar Warwar

    2020/01/12 at 19:28

    Жинхэн цээжээрээ хамгаалдаг улс даа 😂

  10. Dashaa Dashka

    Dashaa Dashka

    2020/01/13 at 09:46

    Tsenbat Battulga Amka Amka Deka Batdelger ❤❤❤❤❤

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *