Цусны халдвар гэж юу вэ? Уг өвчний үед илрэх гол шинж тэмдгүүд болон үүсэж болох эрсдэлийн талаар

3

Та урьд өмнө цусны халдварын талаар сонсож байсан уу? Цусны халдвар түгээмэл тохиолдоод байдаггүй ч, бараг хүн бүрт үйл явц нь хөгжиж байдаг гэхэд буруудахгүй. Цусны халдвар бол маш ноцтой нөхцөл байдал бөгөөд хүмүүсийн дархлааны системийг сулруулдаг гэдэг утгаараа аюултай өвчний тоонд ордог байна.

Нэн яаралтай арга хэмжээ авч, цусны халдварыг эмчлэх хэрэгтэй байдаг. Ерөнхийдөө их хэмжээний шингэн болон антиобиотикуудын туслалцаатай нөхөн сэргээх боломжийг нэмж болдог байна.

tommaso79 / Shutterstock.com

 

Цусны халдвар гэж юу вэ?

Амь насанд заналхийлэх аюултай нөхцөл байдал учраас үүний талаар сайн мэдэж байх хэрэгтэй. Цусны халдвар бол хэд хэдэн халдварын нийлбэр юм. Бие халдвартай тэмцэхийн тулд зарим химийн элементүүдийг ялгаруулдаг бөгөөд үр дүнд нь үрэвслийн үйл явц идэвхжинэ. Зарим нөхцөлд цусны халдвар цусны цочролд хүргэдэг. Энэ нөхцөлд цусны даралт огцом унаж, хүн амь насаа алддаг байна.

Олон эмч нар цусны халдварыг цусны цочролоос 3 үе шаттай байдаг гэдэг утгаараа өөр гэж үздэг. Иймд эхний үе шатан дээр нь өвчнийг даамжрахаас өмнө даруй эмчлэх шаардлагатай.

 

Цусны халдварын аюултай шинж тэмдгүүд

Бид хэрхэн цусны халдварыг таньж мэдэх вэ? Дараах шинж тэмдгүүд тусална:

  • Биеийн халуун цельсийн 38-39 хэм хүрнэ.
  • Зүрхний цохилт минутад 90-ээс их байна.
  • Амьсгалын хэм өндөрсөж, минутад 20-оос илүү олон удаа амьсгал авч, улмаар амьсгал тасалдана.

Хэрэв танд халдварын шинж тэмдэг ажиглагдвал эсвэл халдвар авсан нь батлагдах юм бол, эсвэл дээрх шинж тэмдгүүдээс хоёр нь илэрвэл, энэ нь яах аргагүй цусны халдвар авсны илрэл болохыг анхаараарай. Цусны халдварын шинж тэмдэг тодорхой байдлаар илрэхгүй ч байх боломжтой учир, мэргэжлийн эмчид хандаарай.

Цусны халдвар хүнд хэлбэрт шилжиж болно. Энэ үед амьсгалахад хүндрэл үүсэх, хэвлийгээр хатгуулж өвдөх болон оюун санаанд өөрчлөлт гарч болно.

Ихэнхдээ цусны халдвар эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байгаа хүнд халддаг. Мэс ажилбарын дараа хүмүүс энэ халдварыг авахгүйн тулд анхаарал болгоомжтой байх ёстой. Хэрэв та дээрх шинж тэмдгүүдээс ажиглавал, яаралтай эмчид хандаарай.

Дараах нөхцөлд уг халдварыг авах магадлал, эрсдэл илүү өндөр байдаг:

  • Хэрэв та хүүхэд эсвэл өндөр настан бол
  • Хэрэв таны дархлаа сул байвал
  • Хэрэв та өвдөж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол
  • Хэрэв та хүнд бэртэл гэмтэл авсан бол

Танд эрүүл энхийг хүсье! Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг үгийг байнга санаж яваарай.

3
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *