Бидний үзэх дуртай “Back to the Future” киноны жүжигчид өнөөдөр хэрхэн өөрчлөгдсөн бэ?

3

Энэ кино гарцаа байхгүй 3 ангит шилдэг бүтээлүүдийн нэг билээ. Тэр ч бүү хэл бодит амьдрал дээр DeLorean машиныг (кинонд цаг хугацаагаар аялагч машин гэж гардаг) бүтээж, дахин алдаршуулсан боловч бүтэлгүйтсэн түүхтэй. Гэхдээ бид кинонд тоглосон жүжигчдийн талаар хэр зэрэг мэдэх вэ?

Бид уг киноны 3 ангийг бүгдийг нь дахин үзэж, дараах мэдээллийг бэлтгэлээ. Та бүхэн кинонд тоглосон жүжигчдийг ямар их өөрчлөгдсөнийг хараад гайхна гэдэгт итгэлтэй байна. Тэр тусмаа Biff Tannen-ийн дүрийг бүтээсэн Thomas F. Wilson нилээдгүй өөрчлөгджээ.

Michael J. Fox (Marty McFly)

“Back to the Future” кино нээлтээ хийхээс өмнө Michael J. Fox хэдийнээ алдартай болсон байлаа. Цөөнгүй хүмүүс түүнийг энэ дүрээс татгалзана гэж бодож байсан юм. Яагаад гэвэл тэр  аль хэдийнээ өөр кино зураг авалтанд оролцож байв. Кино бүтээгчид өөр жүжигчинд санал тавьсан боловч, тэд энэ дүрд Michael-ийг яг тохирно гэж үзэж байсан тул, түүнийг завтай болох хүртэл зураг авалт түр хугацаагаар хойшилж байжээ.

© Back to the Future / Universal Pictures © TKP/MEGA/Mega Agency/East News

“Back to the Future” киноны дараа Michael хэд хэдэн кинонд тоглосон: “Doc Hollywood”, “For Love or Money” болон “Mars Attacks!”. Хэдийгээр жүжигчин маань тухайн үед 30 настай байсан ч, Паркинсоны өвчин туссан болох нь оношлогдсон юм. Аз болоход эмч нарын тусламжтайгаар тэр өвчнөө хяналтанд байлгаж чадсан бөгөөд оюун санаа болон бие физиологийн хувьд дээрдэж чаджээ. Түүгээр ч зогсохгүй тэр Паркинсон өвчний судалгаанд зориулан “The Michael J. Fox” санг байгуулсан байна.

© Back to the Future / Universal Pictures

 

© Back to the Future / Universal Pictures © Martin Roe / MediaPunch Inc./EAST NEWS

 

Michael J. Fox болон түүний эхнэр Tracy Pollan

© WMTV, PacificCoastNews.com/EAST NEWS

 

© Back to the Future / Universal Pictures

 

Claudia Wells (Jennifer Parker)

Claudia Wells, түүний хувьд Marty-гийн найз охины дүрд тоглосон билээ. Харамсалтай нь тэр Jennifer Parker-ийн дүрийг цувралын турш бүтээж чадаагүй бөгөөд учир нь түүний ээж хорт хавдраар өвчилсөн юм. Удалгүй тэр кино урлагт эргэн хөл тавьж, хэд хэдэн кинонд дүр бүтээгээд амжжээ: “Still Waters Burn”, “Max” болон “You Are Not Alone”.

Өнөөдөр Claudia амжилттай бизнес эрхлэгч болжээ – хэд хэдэн хувцасны дэлгүүр ажиллуулж байгаа гэнэ. Мөн хүүхэлдэйн кино болон компьютер тоглоомд дуу оруулдаг ажилтай болсон байна.

© Back to the Future / Universal Pictures © FaceToFace/REPORTER

 

Crispin Glover (George McFly)

Crispin – киноны гол дүрийн жүжигчний аавын дүрд тоглосон. Гэсэн хэдий ч тэр дараагийн ангиудад тодорхойгүй шалтгааны улмаас тоглохоос татгалзаж байв. Үр дүнд нь кино багийнхан түүнтэй төстэй жүжигчний эрэлд гарч байжээ.

© Back to the Future / Universal Pictures

Тэрээр жүжигчний карьераа үргэлжлүүлсэн боловч, олон ангит драма төрлийн кинонууд болох “The People vs. Larry Flynt” болон “Crime and Punishment” зэрэг бүтээлүүдэд дүр бүтээсэн байна. Мөн хэд хэдэн ном болон кино зохиол бичжээ.

© Back to the Future / Universal Pictures © Gilbert Flores/Broadimage/EAST NEWS

 

Thomas F. Wilson (Biff Tannen)

Сонсогдож байгаа шигээ гэнэтийн санагдаж мэдэх юм. Кинонд дээрэлхүү залуугийн дүрийг бүтээсэн тэрээр хожим нь алдартай инээдмийн жүжигчин болсон билээ. Гэсэн хэдий ч тэр кинонд үргэлжлүүлэн тоглож, Biff-ийн ач хүү Griff Tannen болон өвөг эцэг Buford “Mad Dog” Tannen-ийн дүрүүдийг тус тус бүтээсэн юм.

© Back to the Future / Universal Pictures

Өнөөдөр тэр олон төрлийн stand-up шоунууд зохион байгуулах болж, “Big Pop Fun” подкастыг хөтлөх болжээ. Мөн “SpongeBob SquarePants” хүүхэлдэйн кинонд дуу оруулснаас гадна, өөрийн гэсэн YouTube сувагтай юм байна.

© Back to the Future / Universal Pictures © Neil Mockford / Getty Images Entertainment / Getty Images

 

Christopher Lloyd (Dr. Emmett Brown)

Кинонд Emmett “Doc” Brown-ийн дүрийг бүтээсэн тэрээр киноны өмнө ба дараах ангиудад тоглосон. Lloyd театрын урлагт идэвхтэй байж байгаад хэд хэдэн хүүхэлдэйн кино болон шоунуудад дуу оруулжээ.

© Back to the Future / Universal Pictures

Тэр байгалиасаа хайр дурлалд өртөмтгий нэгэн бөгөөд үүнийг түүний 5 удаагийн гэрлэлтээс харж болно. Мөн тэрээр сошиал медиагийн томоохон фен юм. Тэр дундаа Твиттерээр ойр ойрхон жиргэдэг. Та түүний өдөр тутмын амьдралын талаар Твиттер хуудсаар нь дамжуулан мэдэх боломжтой.

© Back to the Future / Universal Pictures © Everett Collection/East News

 

Lea Thompson (Lorraine McFly)

Түүний хувьд Marty-гийн ээжийн дүрд тоглосон билээ. Киноны дараа түүний жүжигчний карьер амжилттай үргэлжлээд зогсохгүй, тэрээр дуу хөгжмийн салбарт хөл тавьсан юм. Жүжигчний карьер нь түүнд олон шагналыг авчирсан бөгөөд фенүүд нь үргэлжлүүлэн шинэ дүр бүтээхийг нь хүлээсээр байна.

© Back to the Future / Universal Pictures © Joseph Gotfriedy/Broadimage/EAST NEWS

 

© Admedia, Inc/Sipa USA/East News

 

Бонус: Lea Thompson, Christopher Lloyd болон Thomas Wilson нар урт хугацааны дараа эргэн уулзацгаажээ

© WENN.com/agefotostock/East News

 

Michael J. Fox болон Lea Thompson нар 7 хоног бүр энтертаймент чиглэлээр дагнан мэдээлэл хүргэдэг “The Reunions Issue” сэтгүүлийн нүүрэнд заларсан байна

Lea Thompson / Twitter

Та энэхүү киног хэр олон удаа үзэж байсан бэ? Аль хэсэг нь танд хамгийн их таалагддаг вэ? Сэтгэгдэл бичих хэсэгт хариултаа үлдээнэ үү.

5
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *