Таны нурууг яг л балетчиных шиг тэгшхэн сайхан болгох 9 дасгал. Өөртөө итгэлтэй, харц дээгүүр алхахыг хүсэж байгаа бол үүнийг заавал уншаарай!

3

Цэх сайхан нуруутай байна гэдэг дан ганц таны харагдах байдлыг илтгэхгүй. Эрүүл мэндийн хувьд ч гэсэн олон талын ач тустай. Цэх нуруу нь хүний биеийн бүхий л булчин, яс болон үеийг эрүүл байлгаж, тэнцвэрийг хангаад зогсохгүй, нуруун дахь ачааллыг бууруулахад сайнаар нөлөөлнө. Нурууны байрлал буруу байх нь толгой өвдөх, нуруу эсвэл хүзүүнд зовиур мэдрэгдэхэд хүргэдэг.

Түүнчлэн нурууны буруу байрлалаас болж булчингууд хэтэрхий сулрах эсвэл чангарах эрсдэлтэй байдаг. Хэрэв та булчингууддаа илүү анхаарал хандуулахыг хүсэж байгаа бол, нурууныхаа байрлалыг эхлээд засах хэрэгтэй.

Бид уншигчиддаа зориулан балетчиных шиг нуруутай болоход туслах үр дүнтэй дасгалуудыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Буланд сунгалт хийх

Булан дахь сунгалт мөр болон цээжийг сунгах ач тустай бөгөөд хүсвэл та энэ дасгалыг хаана ч хийх боломжтой.

  • Өрөөний булан руу нүүрээ харуулж зогсоно.
  • Нэг хөлөө урагш болгохдоо өвдгөө сул байлгана.
  • Хананд гараараа түшиж, тохойгоо мөрнийхөө ар талд байрлуулна.
  • Булан руу бөхийж, цээж болон мөрөө сунгана.
  • 20 секунд байж, буцаад эхний байрлалдаа шилжинэ.
  • 3 удаа давтаж хийнэ.
© Shutterstock.com

 

2. Хөлөө хажуу тийш өргөх

Хэдийгээр хөлөө хажуу тийш өргөх нь бүсэлхийнээс доогуурх биед нөлөөлдөг дасгал боловч, нурууны байрлалд мөн эерэгээр нөлөөлнө. Нуруундаа анхаарал хандуулж, толгой эгц дээш байлгаж, мөрөө аль болох тэлж өгөх хэрэгтэй бөгөөд ингэснээр уг дасгалын явцад нурууны булчингууд чангарч, өдрийн турш алхах болон юм өргөх үед нуруу цэх байх ач тустай юм.

  • Гараа ташааныхаа хажууд авч, цэх зогсоно.
  • Биеийнхээ жинг баруун талдаа төвлөрүүлж, нуруугаа эгц чигээр нь зүүн хөлөө хажуу тийш өргөнө.
  • Хөлөө буцаад эхний байрлал руу шилжүүлнэ.
  • Зүүн хөлдөө 10 удаа давтаж хийсний дараа, баруун хөлдөө мөн 10 удаа хийнэ.
  • Дасгалыг нийтдээ 3 удаа хийнэ.
  • Хэрэв танд хэрэгтэй гэж үзвэл сандал эсвэл хана ашиглах боломжтой.
© Shutterstock.com

 

3. Өвдгөө нугалж, гурвалжин сунгалт хийх

Өвдгөө нугалж, гурвалжин сунгалт хийснээр мөр болон цээжийг тэлж, нурууны доод хэсгийн өвдөлтийг намдаах ач тустай байдаг.

  • Хөлдөө мөрний хэмжээтэй зай авна.
  • Зүүн хөлөө 90 градус эргүүлэхдээ, таны шагай биеийн төв хэсэгтэй нэг шугамд огтлолцож байх ёстой.
  • Гараа мөрнийхөө хэмжээнд аваачиж, цээж болон мөрөө тэнийлгэхдээ, толгойгоо дээш болгоно.
  • Зүүн өвдгөө нугалж, урд гараа урагш, гэхдээ үл ялиг доош нь болгож, арын гараа дээш нь болгоно.
  • Толгойгоо аажуухан баруун гар руугаа эргүүлнэ.
  • 1 минут байж, буцаад эхний байрлал руу шилжинэ.
  • 3 удаа давтаж хийнэ.
© Shutterstock.com

 

4. “Гөлөг” сунгалт

Энэ сунгалт бол хэрэв танд мөрөө амрааж, тэнийлгэх шаардлага гарсан бол үр дүнтэй байх дасгалуудын нэг юм.

  • Гар болон өвдөг дээрээ тулж, мөрөө урагш бугуй хүртэл тэнийлгэж, ташаагаа өвдөгний дээр байрлуулна.
  • Гараа урагш болгож, духаа доошлууж, цээжээ шал руу урагшлуулна.
  • Таны хүзүүнд ямар нэгэн зовиур илрэх учиргүй.
  • 1 минут барьж, удаанаар буцаад эхний байрлал руу шилжихдээ, гараа өвдөг рүүгээ болгоно.
  • 3 удаа давтаж хийнэ.
© Shutterstock.com

 

5. “Муур ба үнээ” сунгалт

Энэ сунгалт нуруунд массаж болох бөгөөд мөр болон цээжийг тэнийлгэж, хүзүү, их бие болон мөрөн дэх зовиур, ачааллыг бууруулна.

  • Гар болон өвдөг дээрээ тулж, мөрөө бугуй хүртэл тэнийлгэхдээ, ташаа өвдөгнөөс дээр байрлана.
  • Хэвлий хэсгээ суллаж нуруугаараа сайтар хотойх үедээ толгойгоороо дээшээ тааз руу харна.
  • Толгойгоо доошоо харах үедээ нуруугаа нуман хэлбэртэй болгож нугална.
  • Хөдөлгөөн тус бүрийг 1 минутын турш давтана.
© Shutterstock.com

 

6. Нүүрээ доош харуулах “нохой” сунгалт

Энэ сунгалт бол мөр болон нурууны дээд хэсгийг тэнийлгэж, нурууны булчингуудын тэнцвэрийг хангахад туслах бас нэгэн дасгал юм.

  • Гар болон өвдөг дээрээ тулж, мөрөө бугуй хүртлээ тэнийлгэх бөгөөд ингэхдээ ташаа өвдөгнөөс дээр байрлана.
  • Хөлийнхөө хуруунуудыг чангалж, ташаагаа дээш өргөнө.
  • Чих болон гарынхаа дээд хэсгийг нэг шугамд огтолцуулна.
  • 1 минут байрлалаа хадгална.
  • Удаанаар өвдгөө нугалж, буцаад эхний байрлалдаа шилжилнэ.
  • 3 удаа давтаж хийнэ.
© Shutterstock.com

 

7. “Кобра” сунгалт

Кобра пооз бол мөр болон цээжийг зөөлөн сунгаж, нурууг бэхжүүлэх дасгал юм.

  • Хэвлий дээрээ хэвтэж, гараа хооронд нь зайтай байрлуулж, тохойгоо яг мөрнийхөө доор тавина.
  • Нурууныхаа булчинг ачааллуулж, цээж болон толгойгоо өргөнө.
  • Энэ байрлалыг дор хаяж 20 секунд хадгална.
  • Удаанаар буцаад эхний байрлалд шилжинэ.
  • 3 удаа давтаж хийнэ.
© Shutterstock.com

 

8. Нум

Нум дасгал бол мөр болон цээжийг тэнийлгэж, сунгах бөгөөд нуруун дахь бүх булчинг бэхжүүлэх үр нөлөөтэй. Нурууны зөв байрлалыг засахад хамгийн үр дүнтэй дасгалуудын нэг юм.

  • Хэвлий дээр хэвтэхдээ гараа биеийнхээ хажууд тавина.
  • Өвдгөө нугалж, шагайгаа барихдаа өвдгөө ташаанаасаа илүү гаргахгүй байх учиртай.
  • Хөлөө дээшлүүлж, гуяа өргөнө.
  • 30 секунд барина.
  • Удаанаар буцаад эхний байрлал руу шилжинэ.
  • 3 удаа давтаж хийнэ.
© Shutterstock.com

 

9. Мод

Мод дасгал мөрийг тэнийлгэж сунгаад зогсохгүй хэвлийн булчинг чангална.

  • Эгц зогсож, биеийнхээ жинг баруун хөлдөө төвлөрүүлнэ.
  • Зүүн өвдгөө өргөж, гараараа барина.
  • Өвдгөө хажуу тийш нь хөдөлгөнө.
  • Зүүн хөлийнхөө улыг баруун гуяндаа хүргэнэ. Хэрэв хэцүү байвал өвдөг эсвэл шилбэндээ хүргэж болно.
  • Хэвлий болон нурууны булчингаа ачааллуулж, гараа цээжнийхээ өмнө барина.
  • Гараа тааз руу аль чадахаараа дээш өргөнө.
  • 1 минут энэ байрлалаа хадгална.
  • Удаанаар буцаад эхний байрлал руугаа шилжинэ.
© Shutterstock.com

Та аль дасгалыг нь эхэлж хийх вэ? Танд нурууны байрлалыг засахад туслах өөр мэддэг дасгал бий юу? Тийм бол бидэнтэй мэдлэг, туршлагаасаа хуваалцаарай.

26
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Norsuren Shiiter

    Norsuren Shiiter

    2020/01/13 at 04:31

  2. Dashaa Urnaa

    Dashaa Urnaa

    2020/01/14 at 00:40

    Ж. Намуунаа

  3. Ким Жихён

    Ким Жихён

    2020/01/14 at 21:38

    Byambakhishg Narantuya

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *