Та дараах 10 төрлийн толбо болон бохирдлыг маш хялбархан арилгаж чадна! Эргэлзэх хэрэггүй – энэ бол 100% үр дүнтэй лайфхак!

11

Заримдаа толбонууд дандаа бидний өмсөх дуртай хувцсан дээр үүсээд байгаа юм шиг санагддаг. Мөн ихэнх үед бидэнд зөв угаах хангалттай цаг байдаггүй эсвэл цэвэрлэгээний аргууд тийм ч үр дүнтэй байдаггүй. Гэхдээ цаг хугацаа хомс байх үед тэдгээр толбонуудыг арилгах хэд хэдэн лайфхакууд байдаг бөгөөд та ердөө гэртээ байгаа зарим нэг зүйлсийн тусламжтай асуудлыг шийдэх боломжтой.

Бид та бүхний цагийг хэмнэх, хувцас эсвэл эд зүйл дээрх хүсээгүй толбонуудыг хялбар аргуудын тусламжтай арилгах лайфхакуудыг хүргэж байна.

1. Бэхний толбыг сүүгээр арилгах

Эвдэрсэн үзэг эсвэл магадгүй таны хүүхдийн дэггүйтэж, дуртай цамцан дээр чинь эрээчсэн толбыг арилгах маш хялбархан. Хөргөгчин доторх сүүг ашиглан толбо хэрхэн арилахыг хараарай. Сүү толбыг өөртөө уусгана.

Хэрхэн энэ аргыг ашиглах вэ?

  • Саванд сүүнээс хийж, дээр нь толбо үүссэн хувцсыг хийнэ. 15-30 минут байлгаж дэвтээнэ.
  • Шүдний сойзоор толбыг үрж, дараа нь усаар зайлна.
© shutterstock.com © shutterstock.com

 

2. Тосны толбыг давсаар арилгах

Тосноос үлдсэн толбо бага зэрэг ярвигтай байдаг. Энэ асуудлаас салахын тулд танд нэг энгийн орц хэрэг болно: давс.

Хэрхэн энэ аргыг ашиглах вэ?

  • Толбо үүссэн хэсэгт давснаас цацаж, хэсэг хугацаанд байлгана.
  • Сойзоор үрнэ. Давс тосыг өөртөө уусгана.
  • Даавуун алчуурны ирмэгийг ашиглан зөөлөн арчиж, усанд зайлмагцаа, ердийн үед хувцас угаадаг шигээ угаана.
© shutterstock.com © shutterstock.com

 

3. Хумсны будагны толбыг ацетоноор арилгах

Хэрэв та ихэнхдээ гэртээ гоо сайхнаа арчилдаг бол, өмнө нь энэ төрлийн толботой нүүр тулгарч байсан байх. Тэгэхээр ацетоны тусламжтай хумсны будагны толбыг арилгаж болно. Гэхдээ энэ аргыг ашиглахдаа дэс дарааллыг нь алдагдуулж болохгүй.

Хэрхэн энэ аргыг ашиглах вэ?

  • Толбо үүссэн хэсгийг эргүүлж, дээр нь цөөн хэдэн сальфетка тавина. Эргүүлсэн хэсгийн нөгөө талд нь ацетоноос түрхэнэ.
  • Сальфеткыг шинээр сольж тавих бөгөөд энэ үед шингэнийг дэвтээнэ.
  • Хүйтэн усаар зайлсны дараа, угаалгын машинаар угаана.
© shutterstock.com © shutterstock.com

 

4. Цусны толбыг устөрөгчийн хэт ислээр арилгах

Цусны толбо бол арилгахад хамгийн хэцүү нь байдаг. Тэр тусмаа хатсан бол бүр ч төвөгтэй. Хэдий тийм боловч үүнээс ангижрах хялбар арга бий: устөрөгчийн исэл. Устөрөгчийн исэл бол исэлдүүлэгч учраас цусан дахь каталаз ферментэд хариу үйлдэл үзүүлдэг байна.

Хэрхэн энэ аргыг ашиглах вэ?

  • Эмийн сангаас 3% устөрөгчийн исэл агуулсан шингэнийг худалдан авч, толбо үүссэн хэсэгт асгана.
  • Маслоны хутгаар цусыг хусах эсвэл хуруугаараа үрж болно.
  • Хувцсыг устөрөгчийн хэт ислээр зайлж, угаалгын машинаар угаана.
© shutterstock.com © shutterstock.com

 

5. Хувцасны заханд үүссэн толбыг шампуниар арилгах

Хувцас биеийн тос болон хөлснөөс болж толботой болдог. Ихэнхдээ хувцасны заханд энэ толбо үүсдэг. Цөөн хэдэн дусал шампуниар цаг алдалгүй энэ толбыг арилгах боломжтой.

Хэрхэн энэ аргыг ашиглах вэ?

  • Тогтмол хэрэглэдэг шампуниасаа цөөн хэдэн дуслыг хувцасны захад дусаагаад үрнэ. Хэрэв таны шампунь тослог үсэнд зориулсан бол бүр ч илүү сайн нөлөөтэй.
  • 20 минут дэвтээж, дараа нь усаар зайлна. Сүүлд нь угаалгын машинаар угаана.
© shutterstock.com © shutterstock.com

 

6. Өвсний ногоон толбыг шүдний оогоор арилгах

Таны хүүхэд гадаа гарч, хөл бөмбөг тоглох үед байнга эд эсээ үхүүлэх хэрэггүй. Өвсний толбыг гэртээ өдөр тутам хэрэглэдэг бүтээгдэхүүнээр арилгаж болно: Шүдний оо өвсний толбыг бүдэгрүүлнэ.

Хэрхэн энэ аргыг ашиглах вэ?

  • Цагаан өнгийн шүдний ооноос бага хэмжээгээр толбон дээр түрхэж, хэсэг хугацаанд байлгана – гель хэрэглэж болохгүйг анхаарна уу.
  • Нэг стакан усанд шүдний оог дэвтээж, дараа нь толбыг үрнэ. Үүний дараа ердийн үед угаадаг шигээ хувцсыг угаана.
© shutterstock.com © shutterstock.com

 

7. Цайны толбыг хүйтэн ус болон угаалгын нунтгаар арилгах

Толбо хуурай эсвэл нойтон эсэхээс хамаарч, хувцсыг хүйтэнд усанд хэдий хэр хугацаанд дэвтээх эсэхийг шийднэ. Гэхдээ ямар ч үед энэ аргын тусламжтай толбо арилна.

Хэрхэн энэ аргыг ашиглах вэ?

  • Толбоны дээрээс биш, арын хэсэгт нь хүйтэн ус асгана. Ингэснээр илүү хялбар аргаар толбыг арилгах боломжтой юм.
  • Ямар ч хамаагүй угаалгын нунтгийг дээр нь асгаж, толбо үүссэн хэсгийг үрнэ. 3-5 минут байлгаж, усаар зайлна.
  • Хэрэв толбо хуурай бол 30 минут дэвтээсний дараа, угаалгын нунтгийг хэрэглээрэй.
© shutterstock.com © shutterstock.com

 

8. Улаан дарсны толбыг хүнсний сод болон давсаар арилгах

Бидний ихэнх нь улаан дарсанд дуртай байдаг ч, хувцсанд улаан өнгийн толбо үүсгэдэг. Үүнийг цэвэрлэх амаргүй ажил. Гэхдээ хүнсний сод болон давсыг хольж, хэдхэн минутын дотор уг толбоноос салж болно.

Хэрхэн энэ аргыг ашиглах вэ?

  • Хүнсний содыг шинэхэн үүссэн толбон дээр цацаж, дээр нь зөөлхөн алчуур тавина. Ингэснээр дарсны толбыг уусгаж авах юм.
  • Том хэмжээтэй саванд хувцсыг дэлгэж хийнэ – резинэн туузаар бэхэлж болно – дээр нь давс асгана.
  • 5 минутын турш дэвтээж, дээр нь бага багаар буцалсан ус хийнэ. Дараа нь угаалгын машинаар угаах бөгөөд ингэхдээ хувцасны материалаас хамаарч, хамгийн өндөр хэмийг сонгоно.
© shutterstock.com © shutterstock.com

 

9. Хайлсан лааны толбыг сонин болон индүүгээр арилгах

Энэ бол хуучны арга юм. Гэхдээ лааны толбонд үнэхээр сайн нөлөөтэй. Хувцас болон бусад эд зүйлд лааны тос хүрэх үед үүсдэг толбыг арилгахад төвөгтэй байдаг. Гэхдээ та уншчихсан сонин эсвэл хэрэггүй цаас болон индүүний тусламжтай асуудлыг шийдэж болно.

Хэрхэн энэ аргыг ашиглах вэ?

  • Хуучин алчуурыг индүүний тавцан дээр тавьж, дээр нь сонингийн цаас тавина. Тэгээд толбо үүссэн хувцсыг дээр нь тавьж, дахин дээрээс нь сонингийн цаас тавиарай.
  • Толбоны яг дээрээс хамгийн өндөр хэмээр индүүднэ. Цаас лааны тосыг өөртөө уусгана. Дахиад индүүдэх хэрэг гарвал, дахин шинээр сонингийн цаас тавих хэрэгтэй.
  • Сүүлд нь угаана.
© shutterstock.com © shutterstock.com

 

10. Хувцсанд наалдсан бохийг мөс, глицерин болон аяга таваг угаагч савангаар арилгах

Хувцсанд наалдсан бохийг арилгах амаргүй байдаг. Хэдий тийм боловч үүнээс салах боломжтой. Танд мөс, глицерин болон аяга таваг угаагч саван байхад болно.

Хэрхэн энэ аргыг ашиглах вэ?

  • Бохийг мөсөөр үрж, хөлдөөнө.
  • Тэгээд маслоны хутгаар чадах чинээгээр бохийг хусаж авна.
  • Үлдсэн бохийг авахдаа дээр нь глицерин түрхэж, хэдэн минут байлгамагцаа, хуулж авна.
  • Хэрэв бага зэрэг бохь үлдсэн байвал, усаар зайлж, аяга таваг угаагч савангаар угаана.
© shutterstock.com © shutterstock.com

Та эдгээр лайфхакуудыг өмнө нь хэрэглэж байсан уу? Таны бохирдолтой тэмцэхдээ ашигладаг ямар супер арга байдаг вэ? Бидэнтэй туршлагаасаа хуваалцаарай.

108
ГоёГоё
16
БурууБуруу
14
ТэнэглэлТэнэглэл
14
БахархмаарБахархмаар
12
ХарамсалтайХарамсалтай
10
ХөөрхөнХөөрхөн
8
Ха ХаХа Ха
6
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Hun

    2021/08/14 at 14:21

    Buidan dr zursan toson uzegiig suugeer arilgaj boloh bolwu?

  2. Ch Bayarmaa

    2023/07/15 at 22:12

    Халуун ногооны толбо арилгах аргыг оруулад өгөөч

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *