
Онлайн шопинг – амар хялбар, хурдан гэхдээ найдваргүй. Сайтаас ямар нэгэн бараа захиалах нь яг л сохроор сугалаа сугалж байгаа мэт. Энэ удаад танд аз таарах эсэхийг цөөн хүн л мэднэ – үйлдвэрлэгч болон тухайн барааг савлаж боосон хүн. Өнөөдрийн нийтлэлд багтсан хүмүүс ийм эрсдэл үүрэхээс огт айсангүй. Тэд барааны тухай танилцуулгыг уншаад компьютерын хулганаараа “худалдаж авах” товчийг даржээ. Харамсалтай нь тэдний гаргасан эр зориг талаар болж. Яагаад гэхээр тэд хөгжилтэй бас тэнэгдүүхэн эд барааны эзэд болсон юм. Энэ бүгдийг интернэтээр захиалсан гэдгийг дахин анхааруулъя.
Сайт дээр тавьсан гэрэл зураг дээр майхан арай л том харагдаад байсан даа

Найз маань өөртөө ийм малгай захиалсан юм. Ирсэн барааг нь хараад байгаарай…

Өөрсдөө нэхэх ёстой болж таараад байна

Энэ захиалгыг хийхдээ эрсдэлтэй гэдгийг ойлгож байсан л даа. Гэхдээ л ирсэн бүтээлгийг нь харах болгонд л миний инээд хүрээд болохгүй юм.
Ядаж бичсэн зүйл нь адилхан юм даа

Уран зөгнөл – худал хуурмагт орших бодит үнэн.
Өөртөө бассейн захиалсан болохоос биш нохойныхоо сарвуунд захиагүй юм шүү …

Хэллоуины баярт зориулсан баг

Өхөөрдмөөр хүүхэлдэй

Охиндоо хүүхэлдэй захиалж байхад нөхөр маань баталгаатай сайт мөн үү гэж асуугаад байсан юм. Би “Мэдээж, Финляндаас ирж байгаа бараа” гэж хэлснийг яана. 1,5 сарын дараа бидэнд ирсэн зүйлийг хар даа …
Хүлээлт болон бодит байдал. Уулзалтаа хойшлуулахаас өөр аргагүй боллоо

Зуушны аяга байх ёстой байсан юм, харин оронд нь цаасан малгай ирлээ

Онлайн захиалга хийхдээ барааны хэмжээг маш сайн шалгаж байгаарай

Муурандаа бэлэг бэлэглэхийг хүссэн юм, даанч ийм зүйл иржээ

Захиалагчийн хөx инээдийг хүргэсэн акул

Дэрвэгэр даашинз захиалсан юм. Дэрвэгэр нь ч дэрвэгэр юм аа…

Захиалсан vs ирсэн

Би өөрийгөө баруун талд байгаа морь шиг л мэдэрч байна. Баярлалаа, Amazon!
Надад тэгж санагдаад байна уу эсвэл зураг илүү ихийг амласан байна уу?

Гэхдээ бодит байдал бидэнд дандаа ийм хайр найргүй ханддаггүй. Жишээ нь, эндээс хүлээлт нь төсөөлж байснаас илүү гарч олон хүнийг баярлуулсан тохиолдлыг сонирхож болно.
Та онлайн дэлгүүрээс бүтэлгүй худалдан авалт хийж байсан уу? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.







