Хайртай хувцсаа хэдэн жилээр ч хамаагүй өмсөхөөс буцахгүй 14 алдартан. Тэд бараг цоорвол нөхөөд өмсөж ч мэднэ шүү

0

Алдартай одууд үнэтэй гоёлоо бээлий шиг сольж байдгийг бид байнга л хардаг. Энэ тухай яриа өрнөхөд хамгийн түрүүнд Пэрис Хилтон санаанд ордог юм – тэр олны өмнө гарч ирэхдээ нэг өмссөн хувцсаа дахиж хэзээ ч өмсдөггүй гэдэг. Гэхдээ энэ ойлголт өөрчлөгдөж байх шиг: алдартнууд хувцас, гутландаа хайр гамтай хандах болж, тэд өмсөх дуртай хувцаснаасаа ч салахгүй байна. Энэ нь заавал алдартай брэндийн хувцас байх ч албагүй, энгийн хувцаснууд ч мөн үүнд хамаарна – жишээ нь Эмили Ратаковскийг хар л даа.

Ухамсартай хэрэглээтэй эдгээр оддын өмнөөс баярлаж байна, заавал шинэ даашинз өмсөж байж л гоё ганган харагдахгүй гэдгийг тэд батлах ажээ.

1. Эмили Ракотовски болон Zara-гийн улаан даашинз, жирэмсэн үед нь ч гэсэн үнэхээр гоё зохижээ

© emrata / Instagram, © emrata / Instagram

 

2. Хейли Бибер болон түүний биед эвтэйхэн биеийн тамирын хувцас. Загвар өмсөгч бүсгүй Парист байхдаа энэ хувцаснаас бараг салаагүй дээ

© Ralph, PacificCoastNews / East News, © East News

Жастин Биберийн гэргийд өмсөх дуртай хувцаснаас гадна салах дургүй бас нэг гоёл бий – том овортой ээмэг.

© Carlos Maidana / Broadimage / Broad Image / East News, © Carlos Maidana / Broadimage / Broad Image / East News

 

3. Селена Гомез-д янз бүрийн хувцастай хослуулж өмсдөг нэг даашинз байдаг. Энэ удаад ноосон задгай цамцтай хослуулжээ

© East News, © Mario Xavier / Broadimage / East News

 

4. Гүнгийн авхай Кейт Миддлтон – хувцсыг удаан өмсөх дуртай гэдгээрээ нэгэнт алдаршсан. Жишээ нь гэхэд л, түүний өмсөх дуртай уг хослол байна: Paule Ka-гийн костюмыг нэг биш жил өмсөж байгаа шүү.

© Royalfoto / News Pictures / East News, © MEGA / Mega Agency / East News

Кейт эд зүйлсээ маш гамтай хадгалдаг бололтой: хэдэн жил хадгалсан гэхэд хэлбэрээ огт алдаагүй бас нэгэн даашинз түүнд бий. Түүнд зохисон ч гэж жигтэйхэн.

© HUSSEIN ANWAR / SIPA / East News, © Stephen Lock / i-Images / East News

 

5. Кейт – эд зүйлдээ ариг гамтай ханддаг цорын ганц хүн биш бололтой. Жишээ нь, Ханхүү Харри ч бас өөрийнхөө саарал костюмд их хайртай

© i-Images / Pool / i-images / East News, © i-Images / i-images / East News, © CBS / Ferrari Press / East News

 

6. Дуучин Рианна Louis Vuitton-ы хайртай цүнхнээсээ салдаггүй

© PacificCoastNews / East News, © PacificCoastNews / East News

 

7. Кристен Стюарт болон түүний өмсөх дуртай Christian Louboutin хар туфль. Энэ туфлиэ янз бүрийн арга хэмжээн дээр өмссөн харагдана. Каннын улаан хивсний ёслол дээр ч тэр

© East News, © MAVRIXONLINE.COM / East News, © RW / MPI / Capital Pictures / Capital Pictures / East News

 

8. Загвар өмсөгч Белла Хадид Givenchy-гийн энэ цүнхнээс салах дургүй – янз бүрийн зугаалга, бүр холын аялалд ч бариастай

© East News, © East News

 

9. Женнифер Гарнерийг зөвхөн даашинзтай л гоё харагддаг гэж бодож болохгүй. Урт цахилгаантай зузаан цамцтай ч гоё харагдана

© BG004 / Bauergriffin.com / MEGA / Mega Agency / East News, © BG004 / Bauer Griffin / East News

 

10. Анна Винтура Manolo Blahnik-ийн гутланд дурласан гэж яриа яваад байгаа юм. Vogue сэтгүүлийн ахлах редактор хайртай цайвар өнгийн хос задгай туфлиэс олон жил салсангүй

© Anthony Behar / Sipa USA / East News, © Everett Collection / East News

 

11. Женнифер Энистон нэг хэсэг Tom Ford-ын цүнхийг гараасаа ёстой салгаагүй дээ

© ABACA / East News, © PacificCoastNews.com / East News

 

12. Синди Кроуфорд эргэлзэх юмгүй хамгийн түрүүнд өмсөх дуртай савхин өмдөө л шүүрч авдаг: дээдсийн арга хэмжээн дээр ч тэр, өдөр тутмын амьдралдаа ч тэр.

© Berzane Nasser / ABACA / Abaca / East News, © Rachpoot / MEGA / Mega Agency / East News

 

13. Виктория Бекхэм угаасаа нарны шил зүүх дуртай, гэхдээ энэ шилийг хамгийн удаан зүүсэн. 2019 оныг энэ шилтэй өнгөрөөсөн гэхэд буруудахгүй

© Hahn Lionel / ABACA / Abaca / East News, © MEGA / Mega Agency / East News, © DDNY / Broadimage / Broad Image / East News

 

14. Оливия Уайлд өөртөө таарах савхин хүрмээ олсон бололтой, нэг улирлаас нөгөө улиралд тайлалгүй өмсөж явна

© bauergriffin.com / East News, © JP, PacificCoastNews / East News

Бараг цоортол нь өмсөхийг хүсдэг дуртай хувцас эсвэл гоёл танд байдаг уу? Та хувцас болон бусад эд зүйлсдээ яаж ханддаг вэ?

9
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.