Тодорхой дүрмийн дагуу барьдаг 9 төрлийн цүнх, даанч бид үүнийг нь мэдэлгүй явжээ

1

Цүнх – өөрийн гэсэн онцлогтой гоёл. Бидний амьдралыг тэр чигээр нь багтаах багтаамжтай том шопер, хээнцэр клатч эсвэл универсал кросс-боди – цүнх болгон өөрийн гэсэн зорилготой, сэтгэл хөдлөлтэй бас амьдралын дүрэмтэй. Моод хүндэлдэг бүсгүйчүүд тэр дүрмийг эрхэмлэн дээдэлнэ.

Уригдсан үдэшлэгтээ салах дургүй шопертойгоо яагаад ч очиж болохгүйг, мөн цүнхний оосрын уртыг өөртөө яаж тааруулах ёстойг бид ойлгуулахаар зорьсон юм.

1. Кросс-боди

© Pexels, © Mauro Del Signore / Shutterstock

Дизайнерууд кросс-боди цүнхний хэрэглээг “ингэ, тэг” гэх мэтчилэнгээр хязгаарлахгүй байна. Зуны улиралд уг цүнхийг мөрөндөө хөндлөн углаж үүрэхүй. Үүний оронд цүнхний оосрыг гартаа барина – зуны хөнгөн хэв маягийг бий болгох ажээ.

 

2. Шопер / тоут

© Depositphotos.com, © Pexels

Шопер – ихэнхдээ дээрээ цахилгаангүй задгай том цүнх байдаг. Багтаамжийн хувьд өөлөх зүйлгүй, өөрт шаардлагатай гэсэн болгоноо хийгээд явах боломжтой. Шопер цүнхийг сонгоход хэд хэдэн шалгуурыг анхаарна:

  • Өндөр. Намхан бүсгүйчүүд хэтэрхий том цүнхнээсээ татгалзах нь зөв, ингэснээр тэнцвэрт байдлаа хадгалж үлдэх юм.
  • Хувцас. Зузаан пальто эсвэл овор ихтэй сөдөн хүрэм – хамгийн тохиромжтой (жижигхэн цүнх ч мөн адил)
  • Зохицолдлогоо. Баяр ёслолын арга хэмжээн дээр элдэв зүйлээр дүүргэсэн шопер барьж очих зохимжгүй. Энэ тохиолдолд клач – хамгийн тохиромжтой.

 

3. Портфель (шуудан зөөгчийн цүнх)

© Depositphotos.com, © Depositphotos.com

Портфель – урт оосортой, багтаамжтай цүнх. Ийм цүнхтэй хүмүүс нэг дүрмийг анхаарах хэрэгтэй: портфель – үүргэвч биш, тиймээс нурууны доод хэсгээс дээш байх ёсгүй юм. Цүнх өмдний тэлээтэй нэг түвшинд байх ёстойг анхаараарай.

 

4. Хобо

© Lia Kos / Shutterstock, © Depositphotos.com

Хобо – хавирган сарны хэлбэртэй, хатуу биш материалаар хийсэн цүнх. Хиппичүүдийн үеэс л алдаршиж эхэлсэн гэдэг. Хоббо – бүхий л талын хэрэглээтэй ч гэлээ цүнхийг сонгохдоо барих улирлыг нь бодолцоорой. Хэрвээ зун барихаар цүнх сонгож байгаа бол хээ хуартай хобо сонирхоно, харин намар болон өвөл – бат бөх арьсан эсвэл илгэн цүнх байвал илүү зохимжтой.

 

5. Үүргэвч

© Pexels, © Pexels

Үүргэвчийг буруу үүрвэл эрүүл мэндэд хор xохирол авчирна. Гартаа, нэг мөрөндөө, хэтэрхий доор унжсан – зaйлсхийвэл зохих хувилбарууд юм. Үүргэвчийг яг нуруундаа тааруулж үүрэх хэрэгтэй. Нуруундаа үүрээд алхахад хоёр тийш савлахгүй, биед бүрэн наалдсан байгаа эсэхийг шалгаарай.

 

6. Клатч

© Depositphotos.com, © Nikolay Mint / Shutterstock
  • Биеэ зөв боловсон авч явах соёлын талаас ярихад, баяр ёслолын арга хэмжээн дээр жижигхэн клатч цүнхийг сугандаа хавчуулж болохгүй. Аль болох нэг эсвэл хоёр гартаа барина, гарын хуруу заавал доошоо харсан байх ёстой.
  • Клатчийг шалан дээр тавихгүй. Ширээ эсвэл сандал дээр тавина. Дүрэм ёсоор цүнхийг сандлын түшлэг дээр тавьж болно, гэхдээ ширээн дээр тавихыг хориглоно. Клатч – дүрмээс гажууд цорын ганц цүнх.
  • Клатч цүнхээр өөрийнхөө хэв маягийг тодосгохыг хүсэж байгаа бол монохром өнгөн дээр тогтоно. Нэг өнгийн даашинз, цамц эсвэл өмдийг клатч цүнхтэйгээ хослуулах юм. Ганц хоёр хурц өнгийн гоёл нэмж болох юм.

 

7. Ристлет

© Depositphotos.com

Ристлет – оосортой клатч юм (“wristlet” орчуулбал “бугуйвч цүнх” эсвэл “шуун дээрх цүнх”гэсэн утгыг агуулна). Бүслүүрээр нь гараа шургуулж цүнхийг доороос нь барих зориулалттай. Барихад тун эвтэйхэн, гарын бугуйг ч чимж өгдөг.

Овор хэмжээ нь жижигхэн болохоор ресторан зэрэгт ороход төвөг болохгүй: клатчийн адил өвдөг дээрээ эсвэл ширэн дээр тавих, тэр бүү хэл пиджакны халаасандаа ч хийж болно.

 

8. Багет-цүнх

© Sex and the City / HBO

Багет – италийн загварын компани Fendi 1997 онд загварыг нь боловсруулж гаргаж ирсэн цүнх. “Sex and the City” олон ангит киноны гол дүр болох Кэрри Брэдшоу багет барих дуртай байсан бөгөөд уг киноны ачаар олонд тархсан. Үндсэн онцлог – урт хэлбэр, богино оосор, давтагдашгүй дизайн. Уг цүнхийг гартаа эсвэл сугандаа хавчуулж барина. Багет цүнхийг сонгохдоо хэлбэрээ сайн барих чадвартай эсэхийг нь сайтар анхаараарай.

 

9. Бүслүүр цүнх

© FashionStock.com / Shutterstock, © Pexels

Гарыг тэр чигт нь чөлөөтэй байлгадаг учраас хүмүүс энэ цүнхэнд маш дуртай. Бэлхүүс орчим чангалж зүүнэ, эсвэл арай сул доош нь унжуулна. Мөн свитер, хүрэмний гадуур цээжин дээрээ зүүсэн ч харагддаг. Эрчүүд энэ загварын цүнхийг спорт эсвэл өдөр тутмын хувцсан дээр зүүхийг зөвлөж байна (ажил хэрэгч костюмтай өмсөхөөс зайлсхийнэ, харин эмэгтэйчүүдийн хувьд уг хувилбар нь – загварын тренд ажээ).

Бидэнтэй туршлагаасаа хуваалцаарай: та цүнхээ байнга сольдог уу эсвэл хайртай нэг л цүнхтэйгээ байнга явдаг уу?

11
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *