Эрч хүчээ бүрэн сэлбэж, гоо сайхандаа сөрөг нөлөөгүйгээр амрахад тань туслах зөв унтах 6 байрлал

3

Урт өдрийн дараа хөнжлөөрөө биеэ ороож өөртөө таатай байрлалд хэвтэж аваад л энэ дэлхийн бүхий л амьдралыг мартан унтдаг. Гэхдээ эрч хүчээ бүтэн сэлбэхийн тулд бас гоо сайхандаа хор xөнөөлгүйгээр амрахын тулд ямар байрлалд унтах ёстойг огт боддоггүй.

Нойр эрүүл байх ёстой, ингэсний хүчинд л бид маргааш өдрийг эрч хүчтэй өнгөрүүлж чадна. Өглөө нүдээ нээж өөрийгөө инээмсэглэн толинд харахын тулд зөв амрах хэд хэдэн аргуудыг мэдэж байх хэрэгтэй.

Үрчлээгүй, сэргэлэн нүүр царайтай сэрэх байрлал

Нуруугаараа дээш харж унтахад цаг хугацаа шаардлагатай. Гэхдээ энэ байрлалд давуу тал маш их. Бие бүрэн тайвширч амардаг, нуруу тэгшхэн хэвээрээ үлдэнэ, биеийн аль нэг хэсэгт ачаалал, чангарал ирэхгүй. Хүзүүнд ирж байгаа багахан ачаалал ч толгойн өвчинд нөлөөлдгийг анхаараарай.

Нуруугаараа дээш харж унтахад зөвхөн эрүүл мэндээ хамгаалаад зогсохгүй мөн гоо сайхнаа ч аварч байгаа юм. Доошоо харж унтахад таталцлын үрчлээ суудаг болохыг судалгаагаар баталсан. Харин дээшээ харж унтвал үрчлээ суух нь эрс бага. Өөрт тухтай байх үүднээс дээшээ харж унтахдаа ортопед тусгай дэр дэрлээрэй.

 

Нуруу, нугасыг амраахын тулд нэмэлт дэр хэрэглээрэй

Нуруугаараа дээш харж унтах нь тухтай бөгөөд эрүүл мэндэд тустай. Гэхдээ энэ байрлалыг зөв байлгахын тулд хатуу гадаргуутай орон дээр унтах нь зөв. Ачааллыг багасгахын тулд өвдөг доороо багахан дэр ивж өгөөрэй. Хүзүү болон нурууны өөрийн нугалмыг хадгалж үлдэхэд тустай.

 

Дэргүй унтах

Дэр – нойрсож байхад биеийг тухтай байлгах зориулалттай зүйл. Гэхдээ гэдсээрээ доош харж унтах дуртай хүмүүсийн хувьд дэрнээс татгалзах хэрэгтэй. Доошоо харж унтахад нурууны өөрийн байрлал гаждаг, энэ үед дэр дэрлэж унтвал нөхцөл байдал улам дордоно гэдэг дээр эрдэмтэд санал нэгдэд байна. Доошоо харж унтахад биед ирэх ачааллыг багасгахын тулд аль болох тэгш гадаргууд дээр унтахыг зөвлөжээ. Хэрвээ дэргүй унтаж чадахгүй байгаа бол духан доороо жижигхэн дэр тавь: амьсгалыг чөлөөтэй байлгахад тусална.

Ер нь гэдсээрээ доошоо харж унтах байрлалыг хамгийн эрүүл бус байрлалд тооцдог. Өөр байрлалаар унтаж чадахгүй байгаа хүмүүс гэдэс болон гуян доороо жижгэвтэр дэр ивж унтаарай. Нурууны өөрийн байрлалыг дэмжихэд тусална. Дэр дэрлэхээс өөр аргагүй бол маш нимгэн дэртэй хэвт. Цаашид дэргүй унтахыг оролдох хэрэгтэй.

 

Тэврэх зориулалттай дэр

Нэмэлт дэртэй хэвтвэл хажуугаараа унтах хамаагүй эрүүл байрлал болно. Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан дэрийг та санаж байгаа биз дээ? Уг дэр нь биед нэмэлт тулгуур болж өгнө, ингэснээр гуя, нурууны ачааллыг багасгаж өгдөг. Ямар ч насны хүмүүс ийм дэртэй унтаж болно. Бие болон матрасын дунд гарсан хоосон орон зайг бөглөж өгч байгаагаараа нурууны ачааллыг эрс багасгадаг ажээ.

 

Ургийн байрлал

Энэ байрлал хамгийн гоё нь санагддаг юм. Халуун ор гэж бодохоор л өөрийн эрхгүй эвхрэлдэн хэвтэх хүсэл төрнө. Энэ байрлал өөрийн гэсэн хэдэн давуу талуудтай: зөв эвхрэлдсэнээр үе мөчний чилээ гардаг. Ургийн байрлал нурууны суулттай хүнд маш тохиромжтой байрлал гэж үздэг. Гэхдээ ямар ч тохиолдолд эмчлэгч эмчтэйгээ заавал зөвлөж байх ёстойг анхаарна уу.

 

Цугтаа унтах

Хайртай хүнээ тэвэрч унтах хамгийн таатай. Одоо бас ашиг тустайг нь батлаад байна. Судалгааны үр дүнгээс харахад, харилцаанд байгаа хүмүүс илүү бат бөх бас тайван унтдаг ажээ. Тэврэлт цусны даралт бууруулдаг окситоцины ялгаруулалтыг эрчимжүүлдэг байна. Өөрөөр хэлбэл зүрх-судасны өвчлөлөөр өвдөх эрсдэл багасна гэсэн үг. Мөн гэр бүлийн хосууд цугтаа унтахад харилцаа илүү дотносно, мөн хоорондын итгэл нэмэгддэг. Хөнжлөө эвтэй найртай хуваагаад тэврэлдэн унтах л үлдлээ!

Өглөө сэргэлэн, эрч хүчээр дүүрэн сэрэхээр байрлалд та унтаж чаддаг уу?

37
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *