Хамгийн учир битүүлэг төгсгөлтэй хэмээгддэг 10 киноны нууц

2

Киноны хэмнэлээр үйл явдлыг нь мэдэж болдог бол зарим нэг кинонуудыг үзэж дууссан мөртлөө л өөртөө “Юу болоод өнгөрчих нь энэ вэ?” гэсэн асуултаас салж чадахгүй тийм кино ч байдаг. Ийм кинонуудын төгсгөл нь хүлээж байснаас тэс байхаас гадна үл ойлгогдоно.

Та бүхэнд ээдрээтэй төгсгөлтэй кинонуудын нууцыг дэлгэхээр бэлдлээ. Магадгүй та төөрөгдөлд орсон байж мэдэх юм.

Хамгийн учир битүүлэг төгсгөлтэй хэмээгддэг 10 киноны нууц 9

[flip front_content=”

Inception

Кобб зүүдэлсээр байгаа юу эсвэл үнэхээр хүүхдүүд дээрээ эргэж очсон уу?

Найруулагч К.Ноланы тайлбар

Жүжигчин Ди Каприо өөрийн субъектив бодит байдалдаа хүүхдүүдтэйгээ үлдсэн.

Түүний хувьд бодит байх эсэх нь хамаагүй. Магадгүй, бодит байдал бүгд нэг түвшинд оршдог ч юм билүү?

Үүнд л киноны төгсгөл оршиж буй.

Хамгийн учир битүүлэг төгсгөлтэй хэмээгддэг 10 киноны нууц 1

The Dark Knight Rises

Бэтмений үхэл Альфредийн мөрөөдөл байсан уу?

Альфред Флоренцид Брюс болон Селе нартай уулздаг, үнэндээ энэ үйл явдал Альфредийн мөрөөдөл мэт харагдана.

Уг хувилбарын хувьд хоёр ч фактыг гаргаж ирж болно:

  1. Бэтмений онгоцны автопилот/өөрийгөө жолоодох горим засагдсан тул тэр үхээгүй

  2. Кристиан Бэйл гол баатар үхээгүй гэдэгт итгэлтэй байсан.

Хамгийн учир битүүлэг төгсгөлтэй хэмээгддэг 10 киноны нууц 2

Birdman

Сэмийн аав цонхноос үсэрчихээд байхад яагаад дээшээ хараад байсан бэ?

Хувилбар 1

Буун дуу гарснаас хойш Ригганы үхэхээсээ өмнө харсан хий зүйл.

Хувилбар 2

Сэм аавынхаа хот дундуур тэнүүчлэх сүнсийг харсан.

Хувилбар 3

Ригган үнэхээр онцгой хүч чадалтай бөгөөд зүгээр л нисээд явчихсан.

Хамгийн учир битүүлэг төгсгөлтэй хэмээгддэг 10 киноны нууц 3

Interstellar

Купер яаж яваад охиныхоо хананы шкафны ард орсон бэ?

Куперийн байгаа тессеракт эсвэл дөрвөн талт хэмжээст орон зайг харь гаригийнхан зохиогоогүй, харин ирээдүйн хүмүүс бий болгосон.

Ирээдүйн хүмүүс яагаад ингэж хийх болсон бэ гэхээр тэд Куперийн охины шинжлэх ухааны нээлтийн ачаар амьд гарцгаасан учраас.

Үүгээр дамжуулж охинд чухал тооцоо хийх мэдлэг олгосон байна.

Хамгийн учир битүүлэг төгсгөлтэй хэмээгддэг 10 киноны нууц 4

2001: A Space Odyssey

Боумен нас бараад өөр Ертөнцөд амилдаг. Түүнд юу тохиолдсон бэ?

Найруулагч С.Кубрикийн тайлбар

“Монолит” судалгааны дараагаар Боуменийг “эцэс төгсгөлгүй”-д хүргэдэг. Цаг хугацаа гэж байхгүй тийм газарт очоод тэр амьдралаа бүгдийг эргэн харна: үхэл, төрөлт, өсвөр нас. Тэрээр “оддын хүү” болж төржээ – сахиусан тэнгэр эсвэл Супермен. Дэлхий рүү буцаж хүн төрөлхтөнд туслах зорилготой юм.

Хамгийн учир битүүлэг төгсгөлтэй хэмээгддэг 10 киноны нууц 5

Shutter Island

Хараад байхад түүнд эмчилгээ зохиогүй бололтой?

Эндрю докторыг “Чак” гэж дуудахад эмчилгээ авч эдгээгүй байна гэдгийг ойлгоно.

Гэсэн хэдий ч Ди Каприогийн сүүлийн үг: “Мангас шиг амьдрах эсвэл хүн шиг үхэх хоёрын аль нь дор вэ? ” гэсэн асуулт бүгдийг өөрчлөх ажээ.

Энэ байдлаар, Эндрю бүгдийг ойлгож байгаагаа хүлээн зөвшөөрдөг: үйлдсэн гэмт хэргийн аймшгийг тээж амьдарч байхаар үхэж амар амгаланг олохыг тэр хүсжээ.

Хамгийн учир битүүлэг төгсгөлтэй хэмээгддэг 10 киноны нууц 6

American Psycho

Патрик энэ бүх аймшигтай аллагыг бодсон уу эсвэл үнэхээр үйлдсэн үү?

Найруулагч Б.Эллисийн тайлбар

Үгүй ээ, Патрик төсөөлж бодоогүй. Өмгөөлөгч алуурчны гэмт хэргээ хүлээж байгаа мэдүүлгийг сонсоод шоолон инээж байгаа нь эмгэнэлт шинжийг агуулсан юм.

Өөрт нь л хамаагүй бол аливаа гэмт үйлдлийг нүдээ аниад өнгөрөөж байгааг уг үйл явдлаар харуулжээ.

Хамгийн учир битүүлэг төгсгөлтэй хэмээгддэг 10 киноны нууц 10

No Country for Old Men

Эд Томын энэхүү хачирхалтай монолог зүүдний тухай юу өгүүлсэн бэ?

Хувилбар 1

Эд Томын кинонд нэгэн зүйлийг хэлдэг: түүний эцэг өөрөөс нь насаар жаахан, яагаад гэвэл эрт залуугаараа нас барсан гэдэг. Эд алуурчин Чигурегийн араас мөшгөхөө болино. Өөрийгөө хөгширсөн гэдгээ ухаарахаас гадна өөрийнх нь эцэг шиг залуу хүмүүсийн л байх газар гэдгийг ойлгожээ.

Хувилбар 2

Эд Том амьдралын төгсгөл ирж байгаагаа мэдэрсэн бөгөөд удахгүй аавтайгаа уулзах уулзалтыг хүлээж байгаа юм.

Хамгийн учир битүүлэг төгсгөлтэй хэмээгддэг 10 киноны нууц 7

 

Enemy

Алуурчин аалз хотыг бүчин авдаг. Үнэндээ хэн нь бодит юм бэ – түүхч үү эсвэл жүжигчин үү?

Адам болон Энтони – угтаа нэг л хүн. Ядарч, уйдсан түүхч өөртөө ихрийн өрөөсөн бий болгоно –илүү тод амьдралаар амьдрах гуравдугаар зэрэглэлийн жүжигчнийг бий болгоно.

Харин аалз –эмэгтэй хүний бодит байдлыг нээсэн хий хоосон зүйл. Адамын эхнэр гэдэг бол аймшгийн том аалз юм.

Хамгийн учир битүүлэг төгсгөлтэй хэмээгддэг 10 киноны нууц 8

 

Memento

Тэдди алуурчин байсан уу?

Тэдди жинхэнэ алуурчныг олохын тулд Леонардад тусалсан бөгөөд ингэснээр ой санамжаа сэргээнэ гэж найдсан. Энэ хооронд Леонард гэмт хэрэгтнийг хайсаар байгаа.

Леонардад байнга хэн нэг нь буруутан байх ёстой байдаг бөгөөд тэрээр өшөөгөө авах ёстой. Энэ л тавилан Тэдди дээр унасан.

Леонард өөрөө өөртөө худлаа хэлж эхэлнэ, өөрийнхөө хэрэгцээнд зориулж үнэн мөнийг өөрчилнө.

Та бүхэнд өөр киноны нууц төгсгөл байна уу? Хэрвээ байгаа бол бидэнтэй хуваалцана уу?

9
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/07 at 13:56

    Сонирхолтой мэдээлэл байна даа.Амжилт

  2. gichii

    2016/12/07 at 14:21

    ymar alaa niitleeed bgam be

  3. Mhn

    2016/12/07 at 15:00

    Serdeg yum kobb unende uchir ni ter erguulgee zuud esuul bodit amidral gedegee ashiglahda heregledeg bsn bogood ter ni tataltsal uilxhijlj unasnaar duusdag tiiimees amidral deer garj irj chadsan gesen ug yum

  4. Зочин

    2016/12/07 at 15:40

    Sda orchuulgand chin awah yum alga t1 llruudaa bichsen yumaa 1 unshda

  5. ШИНЭ ОН

    2016/12/07 at 17:14

    ЗӨВ ШҮҮ

  6. Erdenebold Lkhagvasuren

    Erdenebold Lkhagvasuren

    2016/12/07 at 17:52

    Kobb huuhduud deeree ergej ochdiishde

  7. Sn unshaa

  8. Delgerzaya Dunai

    Delgerzaya Dunai

    2016/12/07 at 21:31

    Коп зүүдэндээ гацсан

  9. ЗОЧИН

    2016/12/23 at 20:31

    КОББ ЗҮҮДЭНДЭЭ ГАЦСАН ТЭР ЗҮҮД НЬ БОДИТ БАЙДАЛ ДЭЭР БАЙГАА МЭТ БОЛОВЧ КОББОД ОГТ ХАМААГҮЙ БӨГӨӨД ЭХНЭР ХҮҮХЭДТЭЙГЭЭ Л АМИДАРЧ БАЙВАЛ ЗҮҮД БАЙНА УУ БОДИТ БАЙДАЛ БАЙНА УУ ХАМААГҮЙ ЮМ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *