
Дуу чимээг авиа зүйн үүднээс тайлбарлан хэлж, дууриасан үгийг аялга үг гэдэг. Хэдийгээр аялга үг нь дуу чимээг яг таг дуурайлган давтаж чаддаггүй байх нь олон ч тэрхүү аялга үгийг сонссон хэн ч бай ямар дуу чимээг, юуг илэрхийлж байгааг нь төвөггүйхэн хэлж чаддаг. Дэлхийн улс орнуудад амьдран суугаа хүмүүс өөр өөрийн аялга үгтэй бөгөөд тэдгээрийн дундаас 12 төрлийн аялга үгийг та бүхэн сонин байх болов уу гэсэн үүднээс энд сийрүүллээ. Тухлан уншихыг урья.



















