Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй боловч бид өөрийн мэдэлгүй эдгээр 9 байрлалыг авдаг. Хор уршиг ихтэй байрлалуудаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

0

Хүний бие бол мэргэн оюуны туйл юм хэмээн нэгэн эрдэмтэй хүн хэлсэн байдаг билээ. Яах аргагүй биед ямар нэгэн сөрөг өөрчлөлт гарах бүрт бидэнд өвчний илрэл болсон шинж тэмдэг мэдрүүлж байдаг нь энэхүү үгийг илэрхийлэх мэт. Тухайлбал, толгой өвдөх нь хүзүүний яс буруу байрлалд удаан байснаас үүдэлтэй байх гэх мэтчилэн биед гарч буй шинж тэмдэг бүр ямар нэгэн сөрөг өөрчлөлтийн үр дүн байдаг билээ. Маш олон хүмүүс өөрт ямар асуудал тулгарч байгааг мэдэх боловч ямар шалтгаанаар өвдөж байгаа, хэрхэн үүнийг эмчилж болох талаар төдийлөн судалж, арга хэмжээ авалгүй явсаар өвчнөө хүндрүүлэх эрсдлийг дагуулдаг. Гэвч хариулт нь тун энгийн бөгөөд толгойн өвчин үүсгэж буй буруу байрлалд байгаа ясны байрлалыг зөв болгоход л хангалттай байдаг. Тэгээд дахиж эрүүл мэндэд хор хөнөөлтэй тэрхүү байрлалыг удаан хугацаагаар авахгүй байх нь бүрэн урьдчилан сэргийлэлт болж чадна.

Манай сайт уншигч танд бидний өдөр тутамдаа гаргадаг хэдий ч өөрсдөө төдийлөн мэддэггүй эрүүл мэндэд хортой 9 байрлалыг танилцуулж, үүнээс хэрхэн сэргийлэх талаар бяцхан зөвлөгөөг хүргэхээр бэлдлээ.

1. Компьютерын өмнө буруу байрлалтай удаан хугацаагаар суух

Компьютерын өмнө удаан хугацаагаар сууж ажиллах үедээ нуруугаа бөгтийлгөж, мөрний буруу байрлалтай сууснаар нурууны доод болон дунд хэсгээр өвдөх үндсэн шалтгаан болдог байна. Түүнчлэн ийм байрлалтай удаан хугацаанл суух нь мөрний дээд хэсэг болон хүзүү орчимд тав тухгүй байдлыг үүсгэж, хүзүү хөшиж өвдөхөд хүргэх магадлалтай.

Хэрхэн зөв суух вэ?

Мөрөнд ачаалал өгөлгүй тохойгоо биетэйгээ ойр байлгах хэрэгтэй. Нуруу сандалны түшлэгтэй ижил хэмд буюу цэх байх шаардлагатай. Мөн ташаа тань хөлтэйгөө 90-100 хэмийн налуу үүсгэж байвал тун тохиромжтой байдаг ажээ. Түүнчлэн компьютерын дэлгэц тань таны хараанд шууд тусах байрлалд байх нь зүйтэй.

 

2. Газарт байгаа зүйлийг буруу байрлалтай өргөх

Магадгүй бид газарт байгаа зүйлсийг өргөхдөө ингэж өргөх нь буруу юм бол өөрөөр яаж өргөх юм бэ гэж бодож болох юм. Гэвч ийм байрлалтайгаар хүнд зүйлийг өргөх нь нуруунд ноцтой гэмтэл учруулах эрсдэлтэй байдаг ажээ. Түүнчлэн хүнд зүйлийг өргөх явцдаа нуруугаа бөгтийлгөх, бугуйгаа нугалахаас зайлхийж байх хэрэгтэй.

Хэрхэн зөв өргөх вэ?

Өвдөглөж доош суугаад өргөх гэж буй зүйлээ биетэйгээ аль болох ойртуулж гуяны болон хөлийн булчингийн тусламжтайгаар өргөх нь хамгийн зөв сонголт байх болно. Ингэж өргөх явцдаа нуруугаа бөгтийлгөж болохгүйг анхаарах хэрэгтэй.

 

3. Нүүрээ доош харуулж унтах

Нойр авч амрах нь хүний өдөр тутмын амьдралаас салгахын аргагүй нэгэн хэрэгцээ билээ. Нойрсож байх үед хүний бие хамгийн сайн амарч, нөхөн төлжих үйл явц явагдаж, дараагийн өдөрт зарцуулах эрч хүчээ сэлбэж байдаг. Харин хүмүүс нүүрээ доош харуулж унтах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг гэдгийг төдийлөн мэддэггүй. Ийм байрлалтай унтах нь эрүү болон хүзүүний ясыг буруу байрлалд оруулж, булчингийн гэмтэл, хүзүүний өвчинд хүргэх эрсдлийг дагуулна.

Тэгвэл яах хэрэгтэй вэ?

Доошоо харж унтах буруу зуршлаасаа салж, хажуу тал руугаа эсвэл дээшээ харж унтаж хэвших нь зүйтэй. Унтаж байх үедээ доошоо харахгүйн тулд хажуудаа дэр байрлуулах нь хамгийн зөв алхам болно гэж танд зөвлөж байна.

 

4. Цүнхээ нэг мөрөндөө үүрэх

Цүнхээ ийн үүрэх нь биеийн жингийн тэнцвэртэй байдлыг үгүй хийдэг ажээ. Ялангуяа хүнд цүнхийг нэг мөрөндөө үүрэх нь хүзүү өвдөх шалтгаан болдог байна. Мөн идэвхгүй амьдралын хэв маягтай бол энэ буруу зуршил нь илүү хүнд шинж тэмдгийг ч дагуулах эрсдэлтэй.

Хэрхэн цүнхээ зөв үүрэх вэ?

Цүнх тань хоёр мөрөвчтэй бол хоёр мөрөндөө үүрэх нь зүйтэй. Харин нэг мөрөвчтэй бол биеийн жингийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс хоёр мөрөндөө тогтмол сольж үүрээрэй. Мөн цүнхэндээ байгаа хамгийн хүнд жинтэй зүйлийг цүнхнийхээ доод хэсэгт, хамгийн хөнгөн зүйлээ дээд хэсэгт хийж байрлуулах нь хүзүү өвдөхөөс сэргийлдэг байна.

 

5. Алхах үедээ гар утсаа буруу байрлалд барих

Хүн бүр л ухаалаг утас ашиглах болсон энэ цаг үед хамгийн түгээмэл тохиолдож буй буруу зуршил бол гар утсаа буруу байрлалд барьж алхах явдал юм. Өөрөөр хэлбэл та урдаа алхаж яваа хэн нэгний гутлыг ширтэж удаан алхсан тохиолдолд таны хүзүү хөшиж өвдөх нь лавтай. Яг ийм зүйл гар утсаа буруу байрлалд барьж алхах үед үүсдэг ажээ. Утсаа харааны түвшнээс доогуур байрлуулж харах нь үе мөчний холбоос хэсгийг буруу байрлалд оруулж, булчингийн гэмтэл, өвчин зэргээр эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ.

Гар утсаа хэрхэн зөв байрлалд байрих вэ?

Нуруу, аарцаг болон хэвлийн булчингаа хөгжүүлэх дасгал хийгээрэй. Мөн хэт өндөр өсгийт өмсөж утсаа ширтэж алхах нь сөрөг нөлөөтэй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

 

6. Машин жолоодож байх үедээ тохойгоо цонхны хэсэгт байрлуулж удаан хугацаагаар явах

Ийм байрлалтай удаан хугацаагаар машин жолоодох нь булчин шөрмөст хэт их ачаалал өгч гэмтэх эрсдэл дагуулдаг. Машинд гар амраагч байхад түүнийг хэрэглэхийн оронд цонхны хэсэгт гараа тавьж байрлуулах нь зохисгүй. Түүнчлэн суудал тань хэт арагш налсан байрлалд байвал мөр, гарны булчинд хэт ачаалал өгч гэмтээх эрсдлийг дагуулна.

Энэ тохиолдолд яах хэрэгтэй вэ?

Үе мөчний өвчин багасгах дасгал, хөдөлгөөн хийж хэвших нь зүйтэй. Хэрэв дасгал хийх боломжгүй бол усанд сэлэх, дугуй унах зэрэг хөнгөн хөдөлгөөн хийж, түүний дараа сунгалт хийж хэвшээрэй. Ийнхүү тогтмол хөдөлгөөнтэй байх нь жолоо барих төдийгүй бусад олон төрлийн ажлыг хийхэд тань биеийг зөв байрлалд байлгахад туслах болно.

 

7. Өмдний арын халаасанд хэтэвчээ хийж суух

Хүн зөв байрлалд суухгүй бол хөлний булчингийн хөдөлгөөнийг идэвхжүүлж, хөлнөөс сээр нуруу руу ачаалал өгөх эрсдэлтэй байдаг ажээ. Үүний тод жишээ бол өмдний арын халаасандаа хэтэвч хийж суудаг хүмүүс бөгөөд ингэж суух нь өгзөгний мэдрэлийн судалд нөлөөлж, өвтгөж эхэлдэг аж. Тэрхүү өгзөгний мэдрэлийн судал нь нугаснаас гуя хүрэх мэдрэлийг холбож байдаг холбоос тул цаашилбал байнга хөл өвддөг болох ч эрсдлийг дагуулдаг.

Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Өмдний арын халаасандаа ямар нэгэн зүйл хийж суухаас зайлсхийх хэрэгтэй. Мөн хөлөө өгзөг доороо нугалж суух нь ч зохимжтой биш юм.

 

8. Удаан хугацаагаар хөлөө ачиж суух

Суух үедээ бид өөрсдөө ч мэдэлгүй хөлөө ачиж суучихсан байх нь бий. Гэвч удаан хугацаагаар ингэж суух нь судас хагарах, цусны бүлэгнэл үүсэх зэрэг эрсдлийг дагуулдаг ажээ. Түүнчлэн энэ нь эд эсийг гэмтээх, өгзөгний мэдрэлийн судалд сөргөөр нөлөөлөх хандлагатай байдаг ажээ.

Энэ тохиолдолд яах хэрэгтэй вэ?

Хөлөө ачиж суухаас зайлсхийх хэрэгтэй. Мөн нуруу цэх суух нь зүйтэй гэдгийг санаж байх хэрэгтэй.

 

9. Шил болон бусад зүйлсийг угааж цэвэрлэх

Шил болон бусад зүйлсийг угааж арчих үедээ бидний гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол бугуйндаа хэт их ачааалал өгөх явдаг юм. Ийнхүү хэт их ачаалал бугуйнд өгснөөр бугуйнд өвчин орох, гэмтэх магадлал нэмэгддэг бөгөөд цаашилбал гар, бугуйгаа хөдөлгөж чадахгүй байдалд ч хүргэж болзошгүй байна.

Зөвлөгөө: Кальциар баялаг хүнс хэрэглэж ясаа бэхжүүлэх нь чухал. Мөн гараараа тулж их унахаас зайлсхийх хэрэгтэй. Хэрэв бугуйнд ачаалал өгөх хөдөлгөөнийг олон давтамжтай хийх шаардлагатай болсон бол аль болох гараа амрааж байхыг зөвлөж байна.

Таны нуруу өвддөг үү? Удаан хугацаагаар ажиллаж дууссаны дараагаар та үе мөчөө хэрхэн амрааж, өвдөлттэй бол түүнийг хэрхэн намдаадаг вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй туршлагаасаа хуваалцаарай.

12
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *