Дэлхий дээрх хүссэн бүх зүйлээ худалдаж авч чадах 14 хүчирхэг эмэгтэй. Тэдний түүх танд урам зориг хайрлана гэж найдаж байна

0

Нэг ийм судалгаа байдаг: эрэгтэй хүний олсон доллар болгоны 80 центэд эмэгтэй хүний хүч хөдөлмөр шингэсэн байдаг. Нэг ёсондоо хөдөлмөрийн хөлсний тэгш бус харьцаа өнөөг хүртэл байгааг нотолж байна. Гэхдээ зарим нэг бүсгүйчүүд үнэхээр хөдөлмөрч бас уйгагүй хичээх бөгөөд өөрийн хүч чадлаар их хэмжээний хөрөнгөтэй болж чаджээ.

Эдгээр эмэгтэйчүүдийн намтрыг судалж байх явцад бид маш их эрч хүч авч чадсаныг нуух юун. Тэд хаа нэгэн газраас ид шид гарч ирэхийг хүлээсэнгүй, их хэмжээний хөрөнгө өв залгамжилна ч гэж горьдсонгүй. Харин тавьсан зорилгодоо алхам алхмаар ойртсоор амжилтад хүрсэн байна. Тэдний түүх танд ч гэсэн урам зориг хайрлана гэж найдаж байна. Мөн хүн болгон мөрөөдлөө биелүүлж чадна гэдгийг ч бас танд дахин сануулъя.

14. Терезия Гоу – 580 сая ам.доллар

© Steve Jennings / Flickr

Ядуу гэр бүлд төрсөн энэ охин боловсролгүйгээр ирээдүйд амжилтад хүрч чадахгүй гэдгийг ойлгосон тул инженер мэргэжлээр суралцжээ. Гэхдээ зөв хөрөнгө оруулалт хийж чадсанаар тэр баяжсан юм. 15 жилийн турш бүсгүй томоохон эрсдэлийн санд ажилласан бөгөөд дараа нь өөрийн компанийг нээхээр ажлаасаа гарчээ.

Терезия өөрийн хөрөнгөө маш богино хугацаанд өсгөж чадсан бөгөөд нэг биш удаа амжилттай хөрөнгө оруулагчдын жагсаалтад багтсан байдаг. Гоу зөвхөн өөрийнхөө хөрөнгийг нэмэгдүүлээд зогсохгүй бусдын төлөө ч санаа тавина: ядуурлыг бууруулах хөтөлбөрт идэвхтэй оролцдог, ажил хэргийн түншээрээ үндэстний цөөнхийг төлөөлсөн цагаач эмэгтэйчүүдийг сонгон хамтран ажилладаг байна.

 

13. Вейли Дай – 930 сая ам.доллар

© Kslakey / Wikimedia Commons

Хятадын жирийн нэгэн бүсгүй Беркли дэх Калифорнийн их сургуульд элсэн суралцаж чадсан бөгөөд өөрийн компанийг үүсгэн байгуулсан байна. Хагас дамжуулагч үйлдвэрлэдэг компани нь дэлхий дээрх эмэгтэй захиралтай цорын ганц энэ төрлийн үйлдвэр юм. Тэвчээр, ажилч хичээнгүй, саруул ухаан нь Вейлид томоохон хэмжээний концерн байгуулахад нь нөлөөлсөн гэж үздэг. Тэрээр Apple, Samsung болон Toshiba компаниудтай хамтран ажиллаж байна.

Дай байгалийн гамшгийн улмаас орон гэргүй болсон хүмүүст тусалдаг бөгөөд хүүхдүүдэд техникийн боловсрол олгох чиглэлээр ажилладаг. Технологийн ирээдүй эмэгтэйчүүдийн нуруун дээр байгаа гэж тэрээр үздэг ажээ.

 

12. Тори Бёрч – 1 тэрбум ам.доллар

© Invision / Invision / East News

Түүний эцэг нь цаасан аяганы үйлдвэрлэлээр багагүй хөрөнгө хураасан байсан хэдий ч бүсгүй өөр замыг сонгожээ. Дизайнер болох хүсэлдээ хөтлөгдсөн бүсгүй гоёл чимэглэлийн дархны туслах, моодны сэтгүүлийн сэтгүүлч, мөн Вера Вонгийн зар сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр ч ажиллаж үзсэн байна.

Тори зориг гарган өөрийн нэрийн дэлгүүрийг нээн ажиллуулж Reva хавтгай ултай гутлаа худалдаанд гарган алдаршжээ. Уг гутал 200 ам.доллараар зарагдаж байсан бөгөөд худалдаанд гарсны дараа нь Опра Уинфригээс магтаалын үг сонсож байсан удаатай. Бёрч өнөөдөр хэдэн зуун дэлгүүр ажиллуулж байгаа бөгөөд хувиараа хөдөлмөр эрхэлж эхэлж байгаа эмэгтэйчүүдийг хөл дээр нь босоход тусалдаг ажээ.

 

11. Люси Пенг – 1,1 тэрбум ам.доллар

© ChinaImages / Depositphotos.com

Бичиг хэрэг бүрдүүлэлт, архивын чиглэлээр мэргэжил эзэмшсэн бүсгүй их сургуульд багшаар ажиллаж байхдаа энэ байдлаар их мөнгө олохгүй нь гэдгийг ойлгожээ. Тийм учраас хэний ч мэдэхгүй Alibaba гэдэг төсөлд ажилд орсон байна.

Люси хүний нөөцийн хэлтсийг удирдахын зэрэгцээ санхүүгийн үйлчилгээг хариуцан ажиллана, мөн ерөнхий захирлын албан тушаалыг ч хашиж байсан удаатай. Тус албан тушаалыг өөр хүнд шилжүүлэн өгсөн тул Пен охин компани болох Ant Financial Service-ийг удирдах болжээ – дэлхий дээрх хамгийн үнэтэй финтек компани Ant Financial Service болж чадсан юм.

 

10. Сафра Кац – 1,2 тэбум ам.доллар

© David Paul Morris / Bloomberg via Getty Images

Сафрагийн уйгагүй хичээл зүтгэл, ган мэт хатан зориг нь залуу насандаа л шууд илэрч байжээ: банкинд жирийн ажилтнаар орсон тэрээр богино хугацаанд хэлтсийн захирал, дараа нь дэд ерөнхийлөгч болтлоо албан тушаал дэвшиж чадсан юм. Түүний амьдралын хамгийн “оргил” үе бол Oracle-д ажиллаж байсан үе болно.

Кац тус компанийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлсэн, эрсдэлтэй байсан ч амжилттай дуусгаж чадсан хэд хэдэн хэлцэл хийсэн нь түүнийг хөдөлмөрч эмэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрүүлсэн юм. 3 жилийн дотор тэрээр компанийн ерөнхийлөгч болсон бөгөөд өнөөдрийн байдлаар Oracle-ийн үйлдвэрлэл, санхүү болон хуулийн асуудлуудыг хариуцан ажиллаж байна.

 

9. Кэти Филдс – 1,4 тэрбум ам.доллар

© Kelly Sullivan / Getty Images for buildOn, Inc.

Гэрэл зураг дээр баруун талын захынх нь

Бүсгүй анагаахын мундаг боловсрол эзэмшихийн тулд олон жилийг зарцуулсан гэдэг. Түүний мөрөөдөл нь арьс, өнгөний эмч болж хувийн эмнэлгээ нээж ажиллуулах байлаа. Найз эмч Кэти Родентэй хамтран батганаас хамгаалах цуврал бүтээгдэхүүн боловсруулж гоо сайхны бүтээгдэхүүний бренд гаргажээ.

Дараа нь Филдс компанийнхаа хувьцааг ашигтайгаар зарж баяжсан юм. Өнөөдрийн байдлаар өвчтөн, үйлчлүүлэгчдээ хүлээн авч үзэж байгаа бөгөөд Калифорнийн их сургуульд ажиллаж байна. Мөн арьс арчилгааны талаар ном бичиж гаргадаг ажээ.

 

8. Нгуен Тхи Фуонг Тао – 2,2 тэрбум ам.доллар

© HOANG DINH NAM / AFP / Getty Images

80-аад оны сүүлээр Нгуен Москвад суралцаж байсан юм. Вьетнамаас ирж суралцдаг байсан бусад оюутнуудын л адил япон, солонгосоос бараа дамлан зарж мөнгөтэй золгоно. Өөртөө хангалттай мөнгө цуглуулж чадсан тэрээр нутагтаа VietJetAir гэх хямд нислэгтэй иргэний агаарын тээврийн компани үүсгэн байгуулжээ. Хямд тул эрэлт хэрэгцээ өндөр байна гэж тэрээр тооцсон байна.

Нгуен ч зөв тооцоолж, бикини өмссөн онгоцны үйлчлэгч охидтой сурталчилгаа нь жинхэнэ шуугиан тарьж олны анхаарлыг татаж чаджээ. Өнөөдрийн байдлаар энэ эмэгтэй гурван ч аялал жуулчлалын цогцолбор газартай, үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулсан шиг л мөнгөө өсгөж байна.

 

7. Тай Ли – 3,2 тэрбум ам.доллар

© Harvard Business School / YouTube

Тай Харвардын бизнесийн их сургууль төгссөн анхны солонгос эмэгтэй болсон төдийгүй толгой эргэм амжилтад хүрч чаджээ. Нээх их том биш технологийн компани худалдаж авсан тэрээр компаниа томоохон IT – провайдер болгон өргөжүүлж чадсан юм. Түүний компани Boeing-д үйлчилдэг гэхээр хэдий хэр том хэмжээний болох нь тодорхой биз ээ.

Тай Лигийн компани хөгжил дэвшлийнхээ хурдцаар гайхагдаад зогсохгүй мөн ажилтнууддаа анхаарал тавьдгаараа ч алдартай. Тэрбумтан ажилтнуудынхаа боловсрол, хувь хүний хөгжилд маш их анхаарал тавьдаг. Мөн ажилтныхаа хувийн амьдралд зарцуулах цагаас тэр огтхон ч хумслахыг хүсдэггүй, үүнд ч байнга хяналт тавьдаг ажээ.

 

6. Мариан Илич – 4,1 тэбрум ам.доллар

© AP / East News

Мариан залуу байхдаа нөхөртэйгөө хамтран жижигхэн пиццери нээж ажиллуулжээ. Тэдний хувийн бизнес богино хугацаанд амжилт олоход нь хурдан шуурхай үйлчилгээ, хямд үнэ, пиццаны авсаархан савлагаа нөлөөлсөн гэдэг. Нөхрийгөө өөд болсны дараа Мариан ганцаараа бизнесээ үргэлжлүүлэх болсон ч тэр хэдэн мянган салбартай болготол нь өргөжүүлж чаджээ. Тэрээр орон гэргүй хүмүүсийг хооллож ундалдаг, ахмад дайчид хувийн бизнес эхлүүлэхэд тусалж дэмждэг, мөн хүүхдүүдийн спорт-боловсролыг дэмжих төслүүдийг санхүүжүүлдэг байна.

 

5. Киран Мазумдар-Шоу – 4,6 тэрбум ам.доллар

© ASSOCIATED PRESS / East News

Бүсгүй яг л аав шигээ пиво үйлдвэрлэгч болох хүсэлтэй байсан гэдэг, даанч төрөлх Энэтхэг нутагт нь эмэгтэй хүний ажил биш гээд татгалзахаас өөр аргагүйд хүрчээ. Ингээд тэр фермент үйлдвэрлэх ажилд орсон бөгөөд удалгүй өөрийн эмийн үйлдвэрийг нээн ажиллуулжээ. Бүсгүйн оффис тэр үед нэг муу сүрлэн овоохойд байрлаж байсан гэдэг. Хүчтэй тоног төхөөрөмж ч байсангүй, бас цэвэр усны хангамж ч дутагдалтай, гэхдээ Кириан бууж өгөөгүйгээр барахгүй санхүүгийн амжилтад хүрснээс гадна шинжлэх ухааны салбарт ч өөрийн нэрийг хүлээн зөвшөөрүүлж чаджээ.

 

4. Жуди Фолкнер – 5,5 тэрбум ам.доллар

© Steven Ferdman / Getty Images Entertainment / Getty Images

Жуди оюутан байх үеэсээ л анагаах болон компьютерын шинжлэх ухааныг ихэд сонирхдог байсан бөгөөд өөрийн сонирхлоо нэгтгэж бизнес болтол нь хөгжүүлж чадсан юм. Зоорь түрээслэж эрүүл мэндийг хамгаалах программ хангамж боловсруулж эхэлжээ.

Жижигхэн стартап аварга том бизнес болж хөгжсөн юм, өнөөдрийн байдлаар 250 гаруй сая өвчтнүүдэд үйлчилж байна. Өөрийн оюун ухаан, хичээл зүтгэлийн ачаар Фолкнер их хөрөнгөтэй болж чаджээ, гэхдээ орлогынхоо ихэнх хувийг сайн үйлсэд хандивладаг ажээ.

 

3. Чан Лайва – 5,8 тэрбум ам.доллар

© EAST NEWS

Гэр бүл нь ядуур тарчиг амьдралтай байсан тул сургуулиа орхиод ажил хийхэд хүрч байжээ. Хөдөлмөрч Чан хуучин тавилга худалдаж аваад засаж сайжруулан үнэ нэмж цааш зарна. Цаг хугацаа өнгөрсөөр, өнөөдөр тэрээр 12 виллтэй болж чаджээ. Үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхэлдэг өөрийн компанийг удирдан ажиллуулж байна. Түүний байгуулсан концерн нь орон сууцны хороолол, худалдааны төв, элит оффис болон зочид буудал барьдаг дэлхийн хамгийн том барилгын компанид тооцогдоно.

Амжилтад хүрсэн Чан зандан модны музей нээх ажилдаа төвлөрөн ажиллаж байна, энэ музейг тэр дан өөрийн хөрөнгөөр босгосон юм. Үүнээс гадна байгалийн гамшгийн улмаас орон гэргүй болсон хүмүүст тусалдаг сантай ажээ.

 

2. Диана Хендрикс – 8 тэрбум ам.доллар

© John McCormick / Bloomberg via Getty Images

Бүсгүй 17 насандаа хүүхэд гаргаж амьдралаа залгуулахын тулд үзэгний үйлдвэрт савлагчаар ажилладаг байжээ. Удалгүй реалторын ажилд орсон бөгөөд хэсэг хугацааны дараа нөхөртэйгөө нийлж хуучин байшинд засвар хийж дахин борлуулдаг болов. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд хосууд бүх хөрөнгөө барьцаанд тавьж дээврийн хавтан борлуулах дэлгүүр нээжээ. Хэд хэдэн удаагийн бүтэлгүйтэл, нөхрийнхөө үхлийг даван туулсан тэрээр бизнесээ өргөжүүлж чадсан төдийгүй барилгын материалын томоохон дистрибьютер болтлоо томорчээ.

Диана 7 хүүхэд, 17 ач зээтэй, төрөлх Висконсин муждаа аж төрж байна. Бүсийнхээ эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ бүхэл бүтэн хороолол босгон шинэ үйлдвэрүүд нээн ажиллуулж байна.

 

1. Жоу Цюньфэй – 16,8 тэрбум ам.доллар

© ChinaImages / Depositphotos.com

Сайн сайхан амьдралын эрэлд гарахаар бүсгүй сургуулиа орхин өөр хотод очиж үйлдвэрт ажилд оржээ. 11 удаа хувийн бизнес эхлүүлэх гэж оролдсон бөгөөд 12 дахь удаагийнх дээр ажил нь урагштай явж эхэлсэн байдаг. Бүх хуримтлалаа аваад залуу Жоу цагны линз үйлдвэрлэдэг урлан нээсэн бөгөөд 10 жилийн уйгагүй нөр их хөдөлмөрийн ачаар өнөөдрийн оргилд хүрч чаджээ.

Motorola компани өөрийн шинэ загварын утасны дэлгэцдээ зориулж хамгаалалтын шил захиалсан нь Цюньфэйгийн анхны хамгийн том захиалга байжээ. Жоу өнөөдөр Nokia, Samsung болон Apple зэрэг компаниудтай хамтран ажилладаг, мөн компанийн хувьцааны борлуулалтаар ч багагүй орлого олдог болжээ.

Танд 100 мянга ам.доллар өглөө гэж төсөөлье, үүнийг та гуравхан аргаар л ашиглах боломжтой: үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, өөр хүний бизнест хөрөнгө оруулах бас өөрийн бизнесийг эхлүүлэх. Та маш бага эрсдэлтэйгээр хөрөнгөө нэмэгдүүлэхийн тулд алийг нь сонгох вэ? Мөнгийг банкинд хүүтэй хадгалуулж болохгүй.

9
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *