Дэлхийн янз бүрийн улс орнуудын хүмүүсийн амьдралын нэг агшин

0

Дэлхийн янз бүрийн улс орнуудын хүмүүсийн амьдралын нэг агшинХүний хорвоогийн өдөр хоногууд өнгөрсөөр. Өдөр бүхэн адилхан мэт боловч дахин давтагдашгүй. Хүний амьдрал урссаар … Нэгэн хэвийн боловч арвин баялаг, хэзээ ч уйдамгүй, гайхалтай сайхан. Эх оронд минь наадам цэнгэлтэй Долдугаар сар улиран одож, налгар намрын эхний сар хэдийнээ гарчээ. Өмнөд Африк, Испани, Швейцарь, Орос, Индонез, Энэтхэг гэхчилэн алаг Дэлхийн маань бөөрөн дээр байгаа олон олон улсуудад 8-р сарын эхний өдрүүд үргэлжилж байна. Тэгвэл өнгөрөгч 7-р сарын эгэл өдрүүд Дэлхийн улс орнуудад ямар байдлаар өнгөрсөн юм бол? Бүхэл бүтэн үйл явдлаас эхлээд нэг өдөр, нэг цаг, нэг хором мөчид болж өнгөрсөн хэнд ч анзаарагдаагүй жижигхэн агшин хүртэл янз бүрийн үеийг харуулсан 7-р сарын энэ зурагт Дэлхийн янз бүрийн улс орнуудын хүмүүсийн үйл хөдлөл багтсан байгаа юм. Сонирхолтой санагдана гэдэгт эргэлзэхгүй байна.

 
2013.7.12. Индонезийн Сурабаяа хотын зочид буудлын цонхыг цэвэрлэж байгаа хүн-аалзны хувцастай ажилчин
2013.7.5. Ватиканы Гэгээн Петрийн талбай дээр хөнгөн зууш идэж байгаа гэлэнмаа нар
 
2013.7.21. Швейцарийн Женев нуурын усан дахь эмэгтэй
 
2013.7.24. Кубын Баяамо хотын Монкадагийн хуаранд болсон зэвсэгт халдлагын 60 жилийн өдөрт зориулан ханан дээр зураг зурж байгаа хөршийнхөө дээр шүхэр барьсан охин
 
2013.7.30. Германы Мюнхен хотод байх Английн цэцэрлэгт хүрээлэнгийн дундуур урсах Ейсбах голын давалгаан дээр гулгаж байгаа эр
 
2013.7.4. Африкийн Йоханнесбургийн захад орших талбайд гарсан галыг харж байгаа хүүхдүүд
 
2013.7.22. Хятадын Бээжин хотын цэцэрлэгт хүрээлэнд хөгшин модны дэргэд дасгал хийж байгаа настай эмэгтэй
 
2013.7.19. Хятадын Шанхай хотын аквариум дахь шумбагчийг харж байгаа хүү
 
2013.7.30. Хятадын Бээжин хотын нарлаг өдөр шүхэр барьсан жуулчин
 
2013.7.3. Шандонг мужийн Чиндао хотын далайн эрэг дэх замган дунд суусан эр
 
2013.7.11. Энэтхэгийн Шинэ Делигийн бөөний захад ачаа ачих дуусахыг хүлээн утсаар ярьж байгаа жолооч
 
2013.7.21. Хойд Солонгосын Пхеньян хотын төв талбай дээр тогтсон тогтоол усны дэргэдүүр алхаж яваа эмэгтэй
 
2013.7.22. Бээжин хотын нойтон цардмал зам дээр бийрээр бичиж байгаа настангууд
 
2013.7.12. Непалын Катманду дахь Боднатх суварганы дэргэд залбирч байгаа буддист лам
 
2013.7.27. Энэтхэгийн Аллалабад хотын дундуур урсах Ганга мөрний усанд, гүүрэн доор загасчилж байгаа эр
 
2013.7.27. Энэтхэгийн Сринагар хотоос баруун тийш 60 км-т байх Гульмаргийн цанын баазад гулгаж байгаа хүмүүс
 
2013.7.29. Энэтхэгийн Сринагарын захад орших Нигеен нуурын ус руу гүүрэн дээрээс үсэрч байгаа эр
 
2013.7.28. Оросын Москва хотод болсон Flugtag Russia 2013 үйл явдлын оролцогч
 
2013.7.7. АНУ-ын Вашингтон хотын Зүүн Бремертонд тороо шидэж байгаа загасчин
 
2013.7.25. Бээжингийн Kids Fun Expo үзэсгэлэнгийн тоглоомон дунд тоглож байгаа хүүхэд
 
2013.7.10. Нью Жерсигийн Хобокен хотын паркд үзүүлбэр үзүүлж байгаа жүжигчин
 
2013.7.19. Сербийн Белград хотод орших Белградын хэрэмний хашлаган дээгүүр алхаж байгаа хүн
 
2013.7.24. Румыний Бухарест хотод мансууруулах бодисын хохирогчдын дурсгалд зориулан нуурын мандалд лаа асаан хөвүүлж байгаа хүмүүс
 
2013.7.27. Вашингтон мужийн Сиэтлл хотод болсон Capitol Hill Block Party хөгжмийн фестивалийн хоёр дахь өдөр тайзан дээр гарахаар бэлтгэж байгаа Brent Amaker and Rodeo хамтлаг
 
2013.7.1. Йоханнесбург хотод хөл бөмбөг тоглож байгаа хүүхдүүдийг харж байгаа хөвгүүн
 
2013.7.4. Йоханнесбург хотод адислах ёслолын үеэр гялгар уутан дотор ороод гурил цацаж байгаа эр
 
2013.7.13. Йоханнесбургийн гудамжинд стильлэг хувцасласан өсвөр насныхан зураг авч байна.
 
2013.7.24. Испаний Барселон хотын Мар Белла наран шарлагын газар дахь хүмүүс
 
203.7.1. Йоханнесбург хотын ядуусын хорооллын захад цаасан шувуу хөөргөж байгаа хүүхдүүд
 
2013.7.15. Калифорний Тал сарны тохойн дагуу байрлуулсан 12 төгөлдөр хуурын нэгэн дээр тоглож байгаа хөгжмийн сургуулийн оюутан Дилан Гиббс /Dylan Gibbs/
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *