
Статистикаас харахад жилийн хугацаанд гарч буй авто ослын 30 хувь нь өвлийн улиралд гардаг ажээ, шалтгаан нь халтиргаатай, нойтон, цастай зам. Тийм учраас та зөвхөн өөрийгөө өвөлд бэлдээд зогсохгүй төмөр хүлгээ ч мөн бэлдэх хэрэгтэй юм. Мөн замын хөдөлгөөний дүрмээс гадна дараах зөвлөмжийг чандлан сахихыг хичээгээрэй.
1. Зуны дугуйгаа хугацаанд нь өвлийнхөөр солих
Зуны дугуй бага хэмд зохих шаардлагыг хангаж чадахгүй болдог. Зуны дугуйг дулааны улиралд зориулж өөр материалаар хийдэг тул хүйтэнд хатуурч замтай муу барьцалддаг.
Харин өвлийн дугуй халтиргаа гулгаатай болон цастай замд илүү барьцалдах чадвартай байдаг, тийм ч учраас тормозлох зай нь ч багасдаг байна.
Машиныхаа 4 дугуйг бүгдийг солих хэрэгтэйг хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Зөвхөн урд хоёр дугуйгаа өвлийнхөөр солиход хойд хоёр дугуй илүү халтирна. Мөн дугуйнуудыг өөр өөр хэмжээтэй хийлбэл машин хурдлах эсвэл эргэхэд машин эргэлдэх эрсдэлтэй. Харин зөвхөн хойд дугуйг өвлийнхөөр солиход машины хамрыг авч шидэх аюултай юм.
2. Хоорондын зай барь
Зам нойтон, халтиргаатай байхад хоорондын зайгаа барих нь маш чухал. Ийм зам дээр машины тормоз барих зай уртасна, заримдаа зогсох ч үгүй. Зайгаа барихыг оролдохоос гадна хоорондын зайг нэмэхэд ч буруудахгүй – хэдий та мэргэжлийн жолооч байсан ч хамаагүй таны өмнө явж байгаа жолооч багахан алдаа гаргахад та бэлэн байх ёстой.
3. Замын нөхцөл байдлыг мэдэр
Гүүр эсвэл хээрийн зам илүү халтиргаатай байх магадлал өндөр, хүйтэн салхи тэнд эзэгнэж байдаг юм. Мөн нарны шууд гэрэл тусдаггүй зам ч мөн аймшигтай халтиргаатай байна.
4. Автомашины техникийн нөхцлийг шалгаарай
Өвлийн улиралд төмөр хүлэгтээ илүү анхаарал, халамж тавиарай. Техникийн тос тосолгоо нь өвлийн хэмд зориулагдсан байхаас гадна шил арчигч шингэнийг хөлдөөхгүй байхыг анхаараарай. Дугуйны хийг байнга шалгаж, хөдөлгөөн эхлэхээс өмнө хөдөлгүүрээ сайтар халаасан байх хэрэгтэй.
5. Явган зорчигчоос болгоомжил
Өвөл эрт харанхуй болно, хүмүүс ч бараан өнгийн өвлийн хувцас өмсөх учраас явган зорчигчийг анзаарахгүй байх тохиолдол элбэг гардаг. Явган хүний гарц ойртоход урьдчилан хурдаа багасгана уу.
6. Бүү огцом хөдөл
Жолооны ард л суусан бол улирал харгалзахгүйгээр танд огцом хөдөлгөөн хийхийг хориглоно. Өвлийн улиралд та асар сонор сэрэмжтэй, тайван байх ёстой, таны буруу хөдөлгөөн ямар ч эмгэнэлт явдалд хүргэж болно. Зөөлөн, болгоомжтой хөдөлгөөн: жолооны хүрдээ эргүүлж, тормоз гишгэж, байрнаасаа аажмаар хөдөлж, хурдаа бага багаар нэмж хасна.
7. Өөр эгнээ рүү шилжих хөдөлгөөний бага хийцгээе
Өвлийн улиралд гүйцэж түрүүлэх, эгнээ байр байнга солих зэрэг болгоомжгүй манёвр хийхээс зайлсхий. Урьдчилан хурдаа хасаж бусад жолооч нарт анхааруулсны дараа л зохих хөдөлгөөн хийхийг зөвлөж байна.
8. Гэрэл, дохиогоо бүү март
Өдрийн цагаар ойрын гэрлээ, ялангуяа цас орж байхад асаахаа бүү мартаарай. Маш их цас орж байхад ч гэсэн хөдөлгөөнд орж буй бусад жолооч нар таныг анзаарах болно.








Enkhtuya Dorjsuren
2015/11/05 at 10:55
Yntee zuwulguu bndaa. Hyn byr medej. Awaasai
Enkhtuya Dorjsuren
2015/11/05 at 10:55
Yntee zuwulguu bndaa. Hyn byr medej. Awaasai
Enkhtuya Dorjsuren
2015/11/05 at 10:55
Yntee zuwulguu bndaa. Hyn byr medej. Awaasai
Enkhtuya Dorjsuren
2015/11/05 at 10:55
Yntee zuwulguu bndaa. Hyn byr medej. Awaasai
Зочин
2015/11/05 at 11:19
Bayarlallaa, Mash xeregtei zuwulguu bnaa.
Зочин
2015/11/05 at 11:52
Hun bur l meddeg murtluu yag tsagaa tulahaar ogtoos murdlug bolgoddoggui ni haramsaltai yumdaa!!!
Зочин
2015/11/05 at 17:00
ENiig bol hun bur medne
Зочин
2015/11/05 at 20:33
Ugiin hun bolgon meddeg ni todorhoi gehdee uunigee chand murduj sahij baigaarai gesen utgatai bishuu
Зочин
2015/11/06 at 12:12
Сэтгэгдэл *bugd meddeg elementary yum bichih yum daa. Deerees ni dugui ih hiitei baival halitrahdaa ih baidag uchir hiigee bagasgah heregtei. Jishee ni 2200 hiildeg bol 1900 ch yumuu 2000ch yumuu baga baih tusmaa sain shuu. Gazriin zuurah talbai urgun bolno.