Интернетэд байдаг зүгээр л нэг мэдээ гэж андуурах хэрэггүй: алимны цуунд хөлөө дүрээд юу болохыг нь хараарай!

1

Бид ихэвчлэн хөл биш гарынхаа эрүүл ахуйд ач холбогдол өгөх хандлагатай байдаг. Гэсэн хэдий ч бидний хөл илүү их нян, бактери үржих болон мөөгөнцөртөж гэмтэх эрсдэлтэй байдгийг мартаж болохгүй. Учир нь хөл гутал дотор удаан хугацаанд байдаг бөгөөд үр дүнд нь эвгүй үнэр гарах, хуурайших болон цэврүү үүсдэг байна.

Ийм учир хөлөө алимны цагаан цуунд дүрэх хэрэгтэй. Алимны цагаан цуу бол айл болгонд түгээмэл байдаг зүйл бөгөөд олон зууны турш эрүүл мэндэд эм болгон хэрэглэсээр ирсэн. Бактерийн эсрэг үйлчилгээтэй тул арьс болон хөлийн хумсыг үрэвсэхээс сэргийлэх ач тустай.

Africa Studio/Shutterstock.com

 

Алимны цуунд хөлөө дүрэх 5 шалтгаан:

1. Хөлийн хуруу болон өсгий хуурайших

Хөлөө алимны цагаан цуутай усанд 30-40 минут дүрснээр арьсыг гуужуулж, хуурайшсан хэсгийг зөөлрүүлнэ.

2. Хөлийн хумсны мөөгөнцөр

Хөлөө дүрэх нь мөөгөнцрийг эмчлэх найдвартай арга бөгөөд үүний тулд та өдөр бүр 15 минутыг зарцуулах хэрэгтэй. 1:2 хэмжээтэй алимны цагаан цуу болон бүлээн усыг хольж, хөлөө дүрээрэй.

Seasontime/Shutterstock.com

3. Хөлийн булчин өвдөх

Алимны цагаан цуутай усанд хөлөө дүрвэл бүтэн өдрийн турш алхсан эсвэл зогссоноос болж өвдөж буй хөлийг амраана. Өвдөлт болон зовиурыг хамтад нь хэвийн болгоно.

4. Эвгүй үнэр

Хөлөөс гарах эвгүй үнэрийг арилгахын тулд хөлөө алимны цагаан цуутай усанд дүрнэ, ингэхдээ дээр нь цөөн хэдэн дусал эфирийн тос хийгээрэй. Ганга болон лавандын тос хийсэн ч болно.

Iuliia Diakova/ Shutterstock.com

5. Цэврүү үүсэх болон шархлах

Алимны цагаан цуу цэврүү болон шархнаас салахад тусална, учир нь арьсыг гуужуулдаг. Эхлээд халуун усанд хөлөө дүрж, дараа нь 15 минутын хугацаанд алимны цагаан цуунд хөлөө дүрж зөөлрүүлнэ. Сүүлд нь хөлөө хуурай болтол нь арчих хэрэгтэй.

Phat1978 / Shutterstock.com

Бусад хэрэгтэй зөвлөгөө:

  • Хөлөө дүрэхийн өмнө хөлөө савангаар сайтар угаагаарай.
  • 1:2 хэмжээтэй алимны цагаан цуу болон ус ашиглана. Бүлээн ус ашиглана гэдгийг санаарай.
  • Хөлөө дүрсний дараа алчуураар хуурай болтол нь арчина.
  • Агаар нэвтрэх боломжтой эсвэл ноосон материалтай оймс өмсөнө.
Black Salmon / Shutterstock.com

Судлаачид, алимны цагаан цуунд хөлөө дүрэх нь ямар нэгэн сөрөг нөлөөгүй боловч таны арьсанд ямар нэгэн харшил өгч байгаа эсэхийг заавал шалгах ёстой болохыг анхааруулж хэлж байна. Арьс загатнах эсвэл түлэгдэж байгаа юм шиг мэдрэмж төрөх үед алимны цагаан цуунд хөлөө дүрж болохгүй гэдгийг анхаараарай!

13
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *