Хүүхдүүд яагаад сургуульд сурах дургүй байдаг вэ? Юу хийх хэрэгтэй вэ?

2

Орчин үеийн хүүхдүүд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, суралцах дургүй болжээ. Үүнд нөлөөлөх олон шалтгаан байдаг байна.

 

1. Тэдэнд орчин үеийн технологи их нөлөөлж байна

Олон эцэг эхчүүд орчин үеийн технологийг үнэгүй асрагч мэтээр ойлгодог. Гэхдээ ямар ч байсан төлбөр төлөх бөгөөд энэ нь хүүхдийн мэдрэлийн систем, анхаарал хандуулах чадвар билээ.

Виртуал орчинтой харьцуулахад бидний жирийн амьдрал их уйтгартай санагддаг байна. Тархи янз бүрийн харааны эрчимжүүлэгч нөхцөлд дасдаг. Маш хурц гарфик, тусгай эффектийн дараа хичээлийн уйтгартай мэдээллийг ойлгож, мэдэхэд их хэцүү болдог байна. Үр дүнд нь хүүхэд сурахад бэлэн биш болж байгаа нь тэр.

Мөн технологи биднийг сэтгэл санааны хувьд холдуулдаг бөгөөд хүүхдийн хүмүүжилд эцэг эх хүүхэдтэйгээ маш ойрхон байж ойлголцох нь чухал юм.

Юу хийх вэ?

Хүүхдүүдтэйгээ сэтгэл санааны хувьд ойрхон болох:

  • Ямар нэг сайхан зүйлээр хүүхдээ гайхуул. Инээлгэ, гижигд. Дэрний дор юм уу цүнхэнд нь сайхан үгтэй бичиг орхи. Цуг бүжиглэ, дэрээр байлд.
  • Гэр бүлийн янз бүрийн уламжлал, хэвшил бий болго: оройн хоолоо цуг идэх, орой ямар нэг тоглоом цуг тоглох, дугуйгаар аялах, гэрэл барин зугаалах гэх мэт.

 

2. Тэд хүссэн зүйлээ амархан авч сурсан

“Юм идмээр байна”-“Одоохон дэлгүүр гарч авна”, “Юм уумаар байна”-“Май энэ жимсний шүүс,” “Уйдаж байна”-“Май миний утас” гэсэн яриа бидний амьдралд олон тохиолдоно.

Хүссэнийг нь тэр даруй өгөх биш хойшлуулж чадах нь амжилтад хүрэх нэг үндэс юм. Энэ нь стрессийн нөхцөлд бууж өгөхгүй байх чадвар суухад хэрэгтэй юм. Эцэг эхчүүд хүүхдээ яг одоо аз жаргалтай байлгахыг хүсдэг учраас дээрх зүйлийг мартдаг байна. Гэхдээ энэ нь ирээдүйд ихээхэн хөр хөнөөлтэй зүйл билээ. Хүүхдүүд бэрхшээлтэй тулах бэлтгэлгүй байх болно.

Юу хийх вэ?

Хүүхдээ хүлээж сурга:

  • Уйдна гэдэг хэвийн зүйл гэдгийг ойлгуулах. Энэ нь бүтээлч сэтгэлгээний эхний алхам юм.
  • Хүсэл болон түүний биелэх хоорондох зайг бага багаар нэм.
  • Очер болон ямар нэг дугаарлалтад байхдаа хүүхдэд утас болон таблет бүү өг. Ийм үед хүүхдээ хүнтэй ярилцаж, тоглож сурга.
  • Бага багаар байнга идэхийг нь багасга.

 

3. Тэд өөрсдийгөө гол хүн гэдгээ мэдэрсэн байдаг

“Манай хүүхэд ногоонд дургүй”, “Эрт унтах дургүй”,” Өөрөө хувцсаа өмсдөггүй” зэрэг үгийг хэлж байгаа эцэг эхчүүдтэй олонтоо таардаг. Нэг ёсондоо өөрийгөө хэрхэн хүмүүжүүлэхийг хүүхэд нь зааж байгаа хэрэг юм. Ийм арга байж боломгүй зүйл билээ. Хүүхдүүд зөвхөн гоймон, чихэрлэг зүйл мэтийг идэж, өдрийн турш телевизор үзэж, хэзээ ч унтахгүй байхыг хүснэ. Энэ хүсэлд нь дийлдвэл ямар нэг сайн зүйлд хүрэхгүй нь тодорхой билээ.

Тэд юу хүссэнээ хийж, дургүй зүйлээ хийхгүй өнгөрч болно гэсэн ойлголттой болдог. Тэд “хэрэгтэй” гэсэн үгийг ойлголгүй өсдөг байна. Гэтэл хүссэн зүйлдээ хүрэхийн тулд ихээхэн хүч гаргах хэрэгтэй болно. Онц сурлагатан болохыг хүсвэл ихээхэн хичээх хэрэгтэй. Амжилттай хөлбөмбөгчин болно гэвэл өдөр болгон бэлтгэл хийх хэрэгтэй.

Юу хийх вэ?

Хил хязгаар тогтоо:

  • Орчин үеийн электрон тоглоомоор тоглох, унтах, хоол идэх зэрэгт тодорхой цаг тогтоож өг.
  • Хүүхдэд юу хүсэж байгааг биш юу хэрэгтэй вэ гэж бод.
  • Хүүхдийн дургүй зүйлийг тоглоом байдлаар хийлгэ

 

4. Хүүхэд үргэлжийн зугаа цэнгэлд байж сурсан байдаг

Эцэг эхчүүд хүүхдээ цаг үргэлж ямар нэг сонирхолтой, зугаатай юмаар тоглуулахыг хүсдэг. Ингэхгүй бол үүргээ биелүүлэхгүй байгаа мэт санагддаг билээ.

Гэтэл амьдрал бол зөвхөн зугаа цэнгэл биш юм. Нэгэн хэвийн үйлдэл нь уйтгартай үед ч ажиллаж сургадаг байна. Энэ чанар нь сургуульд их хэрэг болох билээ.

Юу хийх вэ?

Нэгэн хэвийн ажлыг хар багаас нь хийж сурга:

  • Тоглоомоо хурааж, хувцсаа нэг газар өлгөж, цүнхнээс юм гаргаж, ширээ бүтээх, ор дэрээ засах зэргийг сургах хэрэгтэй.
  • Иймэрхүү ажлыг тоглоом байдлаар хийж, ажил хийх нь муухай зүйл биш гэсэн ойлголттой болгох хэрэгтэй.

 

5. Тэдэнд олны дунд биеэ авч явах чадвар хөгжөөгүй байна

Урьд нь хүүхдүүд гудамжинд их тоглодог байжээ. Нэг нэгэнтэйгээ харьцах явцад нийгмийн харилцаанд суралцаж эхэлдэг байна. Одоо хүүхдүүд ихэнх цагаа утас, компьютерийн ард өнгөрөөсөөр. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхэдтэйгээ тоглож, ярихын оронд электрон технологи хэрэглэхийг илүүд үздэг болж. Ухаалаг утас таны хүүхдийг бусадтай харьцаж сургах зүйл биш билээ.

Юу хийх вэ?

Олны дунд байх чадварыг нь хөгжүүл:

  • Хүүхэдтэй юмаа хуваалцаж, хожиж, хожигдож, заримдаа буулт хийж, хүн магтаж сургах, баярлалаа гэж хэлдэг болгох хэрэгтэй.

Тархи бол булчинтай адил хөгжүүлж, бэлтгэл хийж болдог эрхтэн. Дугуй унахын тулд сурах хэрэгтэй. Хүүхэд хүлээж сурахын тулд тэвчээртэй болох хэрэгтэй. Бусад бүх л чадвар ийм байдлаар бий болно.

11
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Byamba Biba

    Byamba Biba

    2018/02/27 at 16:38

    Tsoko Erhes Аялгуу Аялгуу

  2. Byamba Biba

    Byamba Biba

    2018/02/27 at 16:38

    Tsoko Erhes Аялгуу Аялгуу

  3. Byamba Biba

    Byamba Biba

    2018/02/27 at 16:38

    Tsoko Erhes Аялгуу Аялгуу

  4. Byamba Biba

    Byamba Biba

    2018/02/27 at 16:38

    Tsoko Erhes Аялгуу Аялгуу

  5. Ankhiluun Gankhuyag

    Ankhiluun Gankhuyag

    2018/02/27 at 18:33

    Sollow Lel hahah

  6. Ankhiluun Gankhuyag

    Ankhiluun Gankhuyag

    2018/02/27 at 18:33

    Sollow Lel hahah

  7. Ankhiluun Gankhuyag

    Ankhiluun Gankhuyag

    2018/02/27 at 18:33

    Sollow Lel hahah

  8. Ankhiluun Gankhuyag

    Ankhiluun Gankhuyag

    2018/02/27 at 18:33

    Sollow Lel hahah

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *