Таныг цахим орчны халдлагаас хамгаалах 5 энгийн арга

3

Мэдээллийн эрин зуунд биднийг аюулгүй байдал хамгаас их сэтгэл зовоож байна. Бидний амьдралтай холбоотой чухал мэдээлэл гэмт этгээдүүдийн гарт орох магадлал өндөр. Өнөөдрийн хакер зөвхөн технологийн хувьд бүрэн зэвсэглэгдээд зогсохгүй тун чадварлаг сэтгэл зүйчид байдаг ажээ. Тиймээс эзэн өөрөө ямар мэдээллээ дэлгэх үгүйгээ сайн мэдэж байх ёстой.

Хүн болгоны мэдэж байвал зохих зарим нэг зөвлөгөөг танд танилцуулахаар бэлдлээ. Хувийн мэдээллээ өөртөө үлдээж ямар нэгэн гэмт хэргийн золиос бүү болоосой.

5. “Когнитив” нууц үг зохио

Зарим нэг хэрэглэгч олон төрлийн сайтад бүртгүүлэхдээ нэг л нууц үгээ ашигладаг: хувийн, албаны. Ганц хоёр тэмдэг өөрчлөхөд л хангалттай гэж үзнэ. Ингэж болохгүй. Кибер гэмт хэрэгтнүүд нууц үгийн толь бичиг ашигладаг, ингээд л гэмт үйлдлээ үйлдэнэ.

Олон төрлийн нууц үгээ мартчихна гэж эмээж байгаа бол нууц үг сонгох өөрийн алгоритм зэргийг зохиож болох юм. Ихэнх тохиолдолд “когнитив” нууц үг зохиохыг санал болгодог. Хайртай дүр эсвэл төрсөн огноо биш харин дуртай шүлгийн эхний үсгүүдийг ямар нэгэн тэмдэгтэй хослуулж болно. Ийм нууц үгийг хакер өөрийн толь бичгээс олох нь юу л бол.

 

4. Камераа нуух хэрэггүй

Аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтний өгсөн зөвлөгөөгөөр, нөүтбүүкний камер дээр лент наагаад ямар ч нэмэргүй ажээ. Техникийн хувьд камераар мөрдөх нь боломжтой ч гэлээ, ихэнх тохиолдолд кибер гэмт хэрэгтнүүд энэ аргыг ашигладаггүй. Гэмт этгээд ямар онцгой зүйл олж мэддэг вэ? Үнэтэй тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хэдэн өдрөөр бичлэг харан суух нь тийм ч амар ажил биш.

Онолын хувьд вэб-камерыг бодвол ухаалаг зурагтууд том аюул заналхийлдэг. Гэхдээ практикаас харахад ийм мөрдлөг хийх тохиолдол маш бага. Таны мэдээллийг хулгайлах маш олон энгийн арга байгааг дуулгах хэрэгтэй болов уу. Энэ тухай дараах хэсэгт танилцуулна.

 

3. Мөрний цаадах аюулыг санаж яв

Гэмт этгээдүүд хуучин арга барилаа ашигласаар: олон нийтийн газар ашигладаг мэдээллийг тэд нууцаар хардаг. Өөрийгөө энэ төрлийн халдлагаас хамгаалахын тулд тусгай камер ашиглаарай – таны гар утсыг хөндлөнгийн харцнаас хамгаална. Хаа нэгэн газар өөрийн мэдээллээ оруулахдаа өндөр сонор сэрэмжтэй байх ёстойг бүү мартаарай.

 

2. 3-2-1 дүрмийг ашигла

Кибер халдлагад чухал ач холбогдолтой мэдээллээ алдахаас зайлсхийхийн тулд 3-2-1 дүрэм ашиглана. Нөөц болгон хуулбарласан тохиолдолд маш чухал. Хэрвээ хакер таны компьютерт нэвтрэн орсон бол танд бас нэгэн хувь хадгалагдаж үлдсэн байгаа. Энэ дүрэм нь дараах зорилготой:

  • Танд багаар бодоход 3 хувь бий (эх хувь, хуулбарласан 2 хувь)
  • Танд мэдээллээ олон форматын тээгч дээр хадгалсан (хатуу диск, cloud)
  • Нэг нөөц хувь тусдаа газар хадгалагдана (жишээ нь, сейфэнд)

 

1. Хаяганд анхаарлаа хандуул

Дээрх скриншотыг харахад л бүх зүйл тодорхой болно, жижиг сажиг зүйл ямар чухлыг анхаар. Зэрвэс харахад байдаг л хаяг, ямар ч эргэлзээ төрүүлэхгүй. Хэрвээ сайтар анхааралтай харвал, хоёр дахь “а”-гийн доор цэг олж харна. Та тэр цэгийг харалгүйгээр үнэгүй пүүзтэй болчих санаатай цахим хуудас рүү шууд орно, ингээд л таны гар утас, компьютер эсвэл таблет дээрээ вирус халдварлуулж орхих нь тэр.

Товчлуур дээр хичнээн мэргэжлийн бичдэг байсан ч хамаагүй хүн алдаа гаргана. Ялангуяа виртуаль товчлуур ашиглаж байгаа бол хажуугийн үсгүүд амархан дарагддаг, үүнийг хакерууд сайн мэдэх учир тусгай программын тусламжтайгаар хуурамч сайтын нэр өгч гэмт хэргээ үйлдэхэд ашигладаг.

Энэ урхинд орохгүй тулд хоёрхон дүрэм баримтална: 

  • Танд ирсэн мэдээлэл болон сайтын нэрийг сайтар унш
  • Хуурамч сайтыг блок хийдэг тусгай программ ашиглаж байгаарай.
7
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *